Мексик: АНУ-ын галт зэвсэг үйлдвэрлэгчдийг шүүхэд өгчээ
2021, 8 сарын 5. 16:320

Мексикийн засгийн газар өчигдөр буюу лхагва гарагт Бостонд байрлалтай Нэгдсэн улсын холбооны бүсийн шүүхэд галт зэвсэг үйлдвэрлэгчдийн эсрэг иргэний гомдол гаргасан байна.

Ерөнхийлөгч Андрэс Мануэл Лопез Обрадорын засгийн газар улсынх нь хойд хилээр орж ирдэг Нэгдсэн улсын галт зэвсгийн урсгалыг таслан зогсоох ажлыг нэн тэргүүнд тавьсан билээ.

Тус ажлын хүрээнд мансууруулах бодис худалдаалагчид, гэмт этгээдүүдэд хууль бусаар галт зэвсэг наймаалахад туслалцаа үзүүлж буй компаниудын эсрэг ийнхүү гомдол мэдүүлж байгаа ажээ. Энэ нь буруутай этгээдүүдийн учруулж буй нөр их хохиролд цэг тавихын төлөө авч байгаа арга хэмжээ гэнэ.

Мексикт сүүлийн жилүүдэд хүн амины хэрэг маш их гарч байгаа бөгөөд учирсан гарз хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол 10 тэрбум ам.доллар хүрэхийг албаныхан мэдээлжээ.

Мөн тэдний хэлж байгаагаар гэмт хэргийн газраас олддог ихэнх буу АНУ-аас нууцаар хил давуулсан байдаг гэнэ.

Тийнхүү гомдлын хүрээнд АНУ-д байршилтай хэд хэдэн компанийг буруутгасан бөгөөд тэдгээрээс дурдвал, Смит энд Уэссон, Бэррет, Беретта, Колт, Интерстэйт Армс нар багтжээ. 

 

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04