ДЭМБ-аас вакцинжуулалтын гурав дахь тунг түр азнахыг шаарджээ
2021, 8 сарын 5. 12:520

ДЭМБ-аас буурай орнуудад вакцины хомсдол их хэмжээгээр үүсэж байгаатай холбогдуулан 3 дахь тун хийх хугацааг эхний ээлжид есдүгээр сарын сүүл хүртэл хойшлуулахыг шаарджээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебриесусийн лхагва гарагт хийсэн мэдэгдлээр дэлхийн бүх улс хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинд хамруулах хүртэл 3 дахь тунгийн вакцинжуулалтын ажлыг зогсоосон байна.

Түүний хэлж байгаагаар энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд хүн бүрийн, нэн ялангуяа дэлхийн вакцины хэрэгцээг хангаж буй улсууд, компаниудын идэвхтэй оролцоо хэрэгтэй хэмээжээ.

ДЭМБ-аас энэ оны сүүл гэхэд дэлхийн нийт хүн амын 40 хувийг вакцинд хамруулж, 2022 оны зургадугаар сар гэхэд вакцинд хамрагдсан хүмүүсийн тоог 70 хувьд хүргэхээр зорьж байгаа юм. Харин өндөр орлоготой орнуудын хувьд аль хэдийн хүн амынхаа талаас илүү хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулсан байна. Гэтэл буурай орнуудад энэ үзүүлэлт дөнгөж нэг хувийг л давж байгаа юм.

Файзер вакциныг үйлдвэрлэгч БиоНТех компани коронавирусийн шинэ хувилбар болох дельта хувилбараас үүдэн вакцины гурав дахь тун тооцоолсон хугацаанаас өмнө шаардагдаж байна гэжээ.

Түүнчлэн Файзер болон Модерна вакцины үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Марианжела Симао “зах зээлийн хэвийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр ашиг өсөхөд тухайн бүтээгдэхүүний үнэ өсөх бус харин ч буурах учиртай” гэдгийг хэлсэн байна.

Вакцинжуулалтын хувь өндөртэй улсуудад коронавирусийн шинэ давлагаа илүү хөнгөн тусаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж авах, амиа алдах хүмүүсийн тоо харьцангуй бага байгаа юм.

Мөн Израиль л гэхэд аль хэдийн вакцины 3 дахь тунг хийгээд эхэлсэн бол АНУ, Их Британи, Европын холбооны улсууд намраас эрсдэлт бүлгийн хүмүүст 3 дахь тунг хийж эхлэх сурагтай байсан юм.

 

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02