АНУ: Зүүн хойд бүсийн 4 мужийн захирагчид Эндрю Куомог огцрохыг шаарджээ
2021, 8 сарын 4. 18:280

Нью Йорк мужийн захирагч Эндрю Куомо хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, өөрийнх нь талаар гомдол мэдүүлсэн ажилтандаа арга хэмжээ авч байсан тухай мужийн ерөнхий прокурорын газраас мэдээлсний дагуу зүүн хойд бүсийн 4 мужийн захирагчид түүнийг ажлаа өгөхийг шаарджээ.

Эндрю Куомогийн талаарх мэдээлэл тарснаас хойш түүнийг огцрохыг шаардах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч Жо Байден ч тэдний дунд байгаа юм.

Захирагч нарын хүргүүлсэн шаардагад “Нью Йорк мужийн ерөнхий прокурорын газраас явуулсан мөрдлөгийн үр дүнг сонсоод бид маш их цочирдлоо. Захирагч Куомо албан тушаалаасаа огцрох ёстой” хэмээжээ.

Шаардлагад Нью Жерсигийн захирагч Филл Мюрфи, Пеннсилванийн захирагч Том Уольф, Коннектикутын захирагч Нед Ламонт, Род Айландын захирагч Дэн Макки нар гарын үсгээ зурсан байна.

Таван сарын турш үргэлжилсэн мөрдлөгт хөндлөнгийн хоёр хуульч оролцсон ба нийт 11 эмэгтэй Эндрю Куомог тэдний биед зөвшөөрөлгүй хүрч, өөрсдийнх нь гадаад үзэмжийн тухайд коммент хэлж, бэлгийн амьдралынх нь хувьд зөвлөмж бүхий коммент хэлж байсан нь гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28