Коронавирусийн дельта-плас хувилбарын тухай бид юу мэдэх вэ?
2021, 8 сарын 4. 17:250

БНСУ-ын Өвчин хяналт, сэргийллийн байгууллагаас өчигдөр буюу мягмар гарагт коронавирусийн шинэ хувилбар болох дельта-плас хоёр батлагдсаныг мэдэгджээ. Дельта плас хувилбар нь мэргэжилтнүүдийн итгэж байгаагаар жирийн дельта хувилбараас илүү хурдан тархдаг байж болзошгүй юм.

Коронавирусийн дельта хувилбар анх БНЭУ-д бүртгэгдэж, хүмүүсийн хэвийн амьдралдаа эргэн орох төлөвлөгөөг нураасан билээ.

Тэгвэл засгийн газрууд болоод эрүүл мэндийн албаныхныг түгшүүрт автуулж буй коронавирусийн дельта-плас хувилбарын тухайд бид юу мэдэх вэ?

Энэ оны гуравдугаар сард анх Европ тивд бүртгэгдсэн тус хувилбарыг B. 1.617.2.1 эсвэл AY.1 гэж тэмдэглэх нь ч бий.

Дельта-плас хувилбар нь Их Британи, АНУ, БНЭУ зэрэг 11 улсад бүртгэгдээд байгаа билээ. Гэсэн хэдий ч батлагдсан тохиолдлын тоо эцэслэгдээгүй байгаа юм. 

Харин дельта-плас гэх нэршлийг өнгөрсөн сард Энэтхэг улсаас оноож, энэ хувилбар нь бусад хувилбаруудаасаа хамгийн хурдан тархах чадвартай гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн бусад хувилбаруудтай харьцуулахад уушгины эсүүдэд илүү хялбар нэвтрэх чадвартай бөгөөд шинэ төрлийн коронавирусийг эмчилж байсан эмчилгээнд тэсвэртэй байж болзошгүйг хэлсэн байна.

Гэвч Энэтхэгийн САРС-КоВ-2 вирусийн хүний бие дэх генийн бүтэц судлалын консорциумоос дельта-плас хувилбар ердийн дельта хувилбараас илүү хурдан тархдаг гэсэн баталгаагүй ба одоогоор тийм ч их тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэжээ. Дельта болоод дельта-плас хувилбарын хоорондоо ялгагдах ганц ялгаа нь K417N гэх мутаци юм.

Харин дельта хувилбарын хувьд дэлхий дахинаа нийт 92 улсад бүртгэгдсэн байгаа ажээ.

Их Британи улс гэхэд нийт насанд хүрэгчдийнхээ 72 хувийг вакцинд бүрэн хамруулж, өдөрт батлагдах тохиолдол харьцангуй буурсан ч шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь дельта хувилбар байгаа юм.

Одоогоор тус улсад дельта-плас хувилбарын нийт 39 тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь бүрэн батлагдаагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04