Өмнөд Европын улсуудыг хамарсан байгалийн гамшиг
2021, 8 сарын 4. 15:180

Европын өмнөд хэсэгт хэт халж улмаар Турк улсад гарч буй гал түймрийг өдөөж байна. Мөн хэт халалтаас үүдэн Грек улс цахилгааны сүлжээ нь доголдох эрсдэлд орж, өмнөд Европын орнууд гэнэтийн нөхцөл байдлыг давж гарахын тулд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхээр тэмцэж байна.

Грекийн төвийн бүсэд л гэхэд 45 Цельсийн хэмд хүрч халсан бөгөөд энэ долоо хоногт буурах төлөвгүй байгаа гэнэ.

Турк улсын хувьд зургаа дахь өдрөө эрэг дамнасан гал түймэртэй тэмцэж байгаа ба олон улсаас тусламж хүсэхэд Европын холбооноос гал унтраагч онгоц илгээхээр болжээ. Одоогийн байдлаар галын улмаас нийт найман хүний амь эрстээд байгаа ажээ.

Грек улс Турктэй газрын нутгийн хувьд хил залгаа оршдог тул гал түймэр улсынх нь нутаг дэвсгэрт орж ирэхэд даруй онц байдал зарласан байна.

Тус улсад хэт халууны улмаас хүмүүс агааржуулагч өргөнөөр хэрэглэж байгаа учир улсаа хэрэгцээт цахилгаанаар хангахын тулд ашиглалтаас гарсан нүүрсний цахилгаан станцуудыг дахин ажиллуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн хувьд асуудалтай ажилчдаа тус нөхцөлд ажиллахгүй байж болохыг мэдэгджээ.

Мөн Хойд Македонид хэт халуунаас үүдэн жирэмсэн болон эрсдэлт бүлгийн ажилчдыг гэртээ байхыг зөвлөсөн байна.

 

 

Түүнчлэн хэт халуунтай зэрэгцэн Итали Хорват улсуудад шуурга дэгдэж байгаа юм. Хорватын хойгт байрлах Адриатикийн эрэгт л гэхэд жижиг хэмжээний хуй үүсэж, моддыг унагаасан бөгөөд салхинаас болж хэд хэдэн машины дээрээс модод унасан хэрэг ч гарчээ.

Тус үйл явдлаас хойш хэдхэн цагийн дараа Трогир амралтын газрын ойролцоо гал авч, айлын байшингууд, бүсийн цахилгаан хангамжийн байгууламжийг галын аюулд оруулсан байна. Италид мөн гучаад хүн хөнгөн угаартаж, эмнэлгийн тусламж авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41