ХБНГУ: Эрсдэлт бүлгийнхэнд вакцины 3 дахь тунг хийхээр төлөвлөж байна
2021, 8 сарын 4. 11:190

ХБНГУ ирэх есдүгээр сараас коронавирусийн эрсдэлт бүлэг буюу тэтгэврийн насныхан, дархлааны тогтолцоо сул хүмүүст вакцины 3 дахь тунг санал болгохоо мэдэгджээ.

Холбооны эрүүл мэндийн яамны сайд Иенс Шпаны хэлж байгаагаар өмнө нь ямар вакцин хийлгэснээс үл хамааран 3 дахь тунг Файзер, Модерна вакцинуудаас хийх болно хэмээжээ.

Мөн бүх мужид 12-17 насныханд вакцин хийхээр тохирсон байна.

Энэ шийдвэрийг БНЭУ-д илүү хурдацтай тархдаг дельта хувилбар илэрснээс үүдэн гаргах болжээ. Учир нь есдүгээр сард Холбооны сонгууль болохтой зэрэгцэн коронавирусийн халдвар эрчимтэй тархвал дахин хөл хорио, хоригийн арга хэмжээ авч магадгүй байгаа аж.

Герман улс нийт 16 мужтай бөгөөд тэд бүгд бие даан эрүүл мэндийн салбараа хариуцдаг юм. Тиймээс коронавирусийн дөрөв дэх давлагаанаас зайлсхийхийн тулд илүү олон хүнийг вакцинд хамруулахаар зорьж байгаа гэнэ.

ХБНГУ-ын хувьд хүн амын нийт 52 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан бол нэг дэх тунгаа хийлгэсэн хүмүүс хүн амын 62 хувийг эзэлж байгаа ажээ. Одоогоор 12-17 насны хүүхдүүдийн нийт 10 хувь нь аль хэдийн вакциндаа бүрэн хамрагдсан байгаа юм.

Ноён Шпаны хэлж байгаагаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахдаа сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд эцэг эхийн зөвшөөрөл, эрүүл мэндийн үзлэгийг харгалзах юм байна.

Герман улсад өнгөрөгч лхагва гарагаас хойш өдөрт 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн 7 өдрийн дунджаар 100 мянган хүн тутам дөнгөж 18 тохиолдол ногдож байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04