Хонхны баярын дараа юу болох вэ?
2021, 7 сарын 2. 10:510

Их сургуулийн хонхны баяр өндөрлөмөгц таны өмнө зурайх шинэ харгуй замаар явахад бэлэн үү? Шинэ ажлын анд гарч, анхны ажилдаа газардаж чадах нь уу? Үүнийг мэдэхийн тулд доорх зургаан асуултын хариуг олно уу.

Та юу хүс ч байгаагаа мэдэж байна уу?

Ажил олгогч бүр Чиний юу ч сурахад бэлэн байгаа чин эрмэлзэл надад таалагдаж байна хэмээн боддог гэж санаж байгаа байх. Гэвч ихэнх ажил олгогчид үүнийг Би ажилд л орохыг хүс ч байна эсвэл Надад нарийн онилсон зүйл байхгүй тул тааралдсан боломжоо ашигламаар байна гэж ойлгодог. Хэрэв яг ямар ажилд орохоо хэлж мэдэхгүй байвал карьерын зөвлөгөө өгч чадах хүмүүстэй уулзаж ярилцаарай. Танд туршлага бий юу?Ажил олгогч нар дадлага ажил, дотоодын болон олон улсын хурал, уулзалт, чуулган, цагийн ажил, бүтэн цагийн ажил эсвэл сайн дурын ажлаар дамжуулан тухайн салбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан нотолгоог хайдаг. Хэрэв үгүй бол та шинээр ажил горилогчдын зэх зээлийн ирмэгт зогсох бололтой.

Гэхдээ санаа зоволтгүй. Та одоо ч гэсэн буюу төгссөнийхөө дараа сайн дурын ажилд оролцож, түр ажил хийж болно. Эдгээр нь хэдхэн долоо хоногийг л шаарддаг.

Та сонгосон салбараа мэддэг үү?

Таныг ярилцлагын үеэр “Би энэ салбарт тун дуртай. Мөн энэ салбарын талаар сайн мэддэг учраас сонгон суралцсан юм гэтэл “Сайн байна. Яг юу мэддэг ээ хэлээч? гэхэд л шинэ төгсөгчид том аюулд унадаг.

Иймээс сонгосон салбарынхаа талаар судалж чадсан цагт ажил олгогч нар таныг үнэхээр мэдлэгтэй гэдэгт үнэмшдэг. Тухайн салбарын талаарх нийтлэл, сэтгүүл, веб хуудаснуудыг уншиж үндсэн тоглогчдын талаар мэдэж, боломж олдвол хуралд, семинарт нь сууж үзээрэй.

Танд хүчтэй Resume бий юу?


Магадгүй та хамгийн шилдэг шинэхэн ажил горилогч байх. Гэхдээ л өөрийн ‘resume’ болон ‘cover letter’ дээр өөрийгөө үр дүнтэй аргаар борлуулж чадахгүй бол таныг мундаг гэдгийг хэн ч мэдэх боломжгүй.

Тиймээс өөрийн resume-д гоц анхаар. Тухайн ажил бүрд зориулан багахан өөрчлөлт, шинэчлэл хийж, нийтлэг алдаануудаас зайлсхийж, уншихад хялбар бөгөөд үзэмжтэй болгоход анхаар.

Resume болон ярилцлагын үеэр хэлж ярьснаа нотолж чадах уу?

Ажил горилогчид маш олон хүмүүсээс ярилцлага авч байсан. Тэдгээрийн дунд хийгээгүй зүйлээ хийсэн мэт, гаргаагүй амжилтаа гаргасан мэт ярьдаг хүмүүс багтдаг.

Бага зэрэг эргэлзэнгүй байвал гайхах хэрэггүй. Ийм шалтгаанаар resume-д бичсэн, ярилцлагын үеэр дурдсан ажил бүрээ жишээгээр баталж чаддаг байх хэрэгтэй.

Бодит дэлхийн хачин үзэгдлүүдэд бэлэн үү?

Ер нь бол бодит дэлхий тун хачин. Та энэ газраас хүмүүсийн ялгаатай зан араншин, баримталдаг үнэт зүйлс, ажлын хэв маягийг үзнэ. Тухайлбал баттай мэдээлэл, логик дээр суурилсны дүнд гарах ёстой байсан шийдвэр оффисын улс төрийн нөлөөн дор гардаг. Түүнчлэн таны ажлын амжилтыг техникийн чадвараас гадна хүмүүстэй харьцах чадвараар үнэлэх болно. Тиймээс ажилтай холбоотой амжилтаас өөр хүчин зүйлүүдээр шүүмжлэгдэж бас бусдыг шүүмжлэхэд бэлэн байгаарай.

Ихэнх төгсөгч нарын хувьд шинэ дэлхий стресстэй боловч сэтгэл хөдөлмөөр байдаг. Хэрэв бага сандарч, амжилтаа өсгөхийг хүсвэл таныг хүлээж буй сорилтуудад урьдаас сонортой байж, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02