Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Гэрээсээ ажиллах үедээ хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?
Ажил мэргэжил ба карьер · 6 сарын 29. 9:38 · 578

Гэрээсээ ажил хийдэг эцэг эхчүүд хүүхэд асрах болон ажил мэргэжлээ нэгэн зэрэг зохицуулах бэрхшээлтэй тулгардаг. Гэртээ хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ажиллахаа мэдэх нь таны төрөхдөө эзэмшсэн байх ёстой супер хүч биш бөгөөд энэ нь таны хөгжүүлж, сайжруулж болох зүйл юм. Олон эцэг эхчүүдийн баталж байгаагаар хувийн амьдрал болон ажил мэргэжлээ тэнцвэржүүлэх энэхүү тэмцэл нь шинэ зүйл биш юм.

Хэрэв та ойрын ирээдүйд ажил мэргэжлээ бүхэлд нь эсвэл дор хаяж хэсэгчлэн холын зайнаас ажиллахаар төлөвлөсөн бол та хүүхэд асрах болон багшлах давхар үүрэг гүйцэтгэх магадлал өндөр байна.

Эдгээр нь гэрээсээ хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ажиллах талаар заах шилдэг туршлагууд юм.

  1. Хуваарь гаргах

Өглөө бүр онлайнаар бие даалт хийх, судлах, цахим хичээлд оролцох зэрэг арай том хүүхдүүдийн хуваарийг бичиж эхэл. Хэрэв таны хүүхдүүд бага насных бол гар урлал, цахим хичээл, таавар болон тоглоом гэх мэт үйл ажиллагаагаар хуваарь гаргаарай.

Долоо хоногийн хичээлийн хуваарийг дууриаж хувиараа гаргах гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ цахим хичээл, сурах бичиг, ажилбарын хуудас болон бусад сургалтын үйл ажиллагаануудаа оруулж өгөх тул та ажлаа давхар хийх боломжтой.

  1. Ажлын өдрөө илүү тав тухтай болгох

Хэрэв та алсаас ажиллаж байхдаа байнгын хяналтад байх шаардлагатай хүүхдүүдтэй мөн гэрээсээ  ажилладаг хамтрагчтай бол ээлжилж ажиллах цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Ингэснээр та хэдэн цагаар тасралтгүй ажиллах боломжтой болно. Та нарын нэг нь хүүхдүүдтэй нэг өрөөнд ажиллах эсвэл тэдэнтэй хамт ямар нэгэн сонирхолтой зүйл хийж байхад нөгөө нь өөр газар ажиллах боломжтой юм.

Хэрэв та ажлын өдөр ганцаараа ажиллах боломжтой эцэг эх бол менежертэйгээ ярилцаж, цагийн хуваарийн уян хатан байдлын талаар олж мэдээд, өөрт тохирох өөр цагаар ажиллах боломжтой эсэхийг тодруулаарай. Мөн та хүүхдүүдээ сэрэхээс өмнө эрт босох, үд дундын унтлагын цагаар болон, хүүхдүүдээ унтсаны дараа ажиллах боломжтой юм.

  1. Ажлын орчноо бий болгох

Гэртээ хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ажиллах талаар сурахад таны ойр орчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Боломжтой бол гэрийнхээ нэг өрөөг түр ажлын өрөө болго. Хүмүүс таныг уулзалт эсвэл дуудлагатай байгааг мэдэж байхаар хаалган дээр тэмдэг тавь. Хэрэв та ажлын хамтрагчтайгаа дуудлага хийх шаардлагатай бол чихэвч ашиглах хэрэгтэй. Ингэснээр дуу чимээ багатай байх болно.

  1. Хамт ажиллагсадтайгаа нээлттэй байх

Таны хамтран ажиллагсдын дор хаяж нэг нь ахмад настан, өөрсдийн үр хүүхдүүд эсвэл өвчтэй гэр бүлийн гишүүнтэйгээ хамт гэрээсээ ажиллах мөн бусад хайртай хүмүүсээ асран халамжилж байх өндөр магадлалтай. Ердийн үед,  та бусдад өөрийн хувийн амьдралын талаарх зүйлсээ хуваалцахад нээлттэй биш байж болно. Гэвч хүмүүс шинэ хэв маягт дасаж эхэлсэн.

Таны хүүхэд таны видео чатыг тасалдуулах эсвэл гэр бүлийнхээ гишүүнийг яаралтай эмнэлэгт хүргэх шаардлага тулгарсан учраас ажлын уулзалтын цаг гаргаж чадахгүй байвал хамтран ажиллагсдадаа мэдэгдэх нь зүйтэй. Мөн танд ажлын файл эсвэл ямар нэгэн хийж чадахгүй зүйл байгаа бол ажлын хамтрагч нартаа ажлыг дуусгах хугацаа болон үр дүнгийн талаар шударгаар мэдээлэх хэрэгтэй. Мөн та багийн өөр гишүүнээс тусламж хүсэх боломжтой гэдгийг бүү мартаарай.

  1. Завсарлага ав

Хүүхдүүдтэй алсаас ажиллах нь цэцэрлэгт хүрээлэнд алхах шиг хялбар зүйл биш юм. Дор хаяж сэтгэл хөдлөл, бие бялдар, оюун санааны хувьд өөр болсон байдаг. Сургуулийн хуваарь байхгүй болж, бүх гэр бүлийн дэлгэцийн цаг нэмэгдэж, эсвэл чи өмнөх шигээ үр бүтээмжтэй, төвлөрсөн биш байсан ч зүгээр шүү.

Хэрэв та олон нийтийн сүлжээнд ороход хүмүүс сургалтын хуваарь, өвөө эмээ, багш нартайгаа хийж буй видео хичээл болон өдөр бүрийн оройн хоол зэрэг ажлуудыг бүгдийг нь зохицуулж чаддаг юм шиг санагдаж магадгүй юм . Гэхдээ өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхыг хичээгээрэй. Хамгийн чухал тайлангаа хугацаандаа дуусгах ёстой байсан ч танай гэр бүлд хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976)8605 2200, (976)8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@zangia.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.