Бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдлийг удирдах санал
2020, 11 сарын 20. 15:070

I. Хүнсний салбар болон хүнсний салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг салбарын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах:

  1. Хүнсний салбарын нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үүнд хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд хамаарах боловсруулалт, үйлдвэрлэл, сав баглаа боодол, нийлүүлэлт, хүргэлт, тараалт, борлуулалт, үйлчилгээтэй холбогдох бүх аж ахуйн нэгжүүд үүнд хамаарна. Мөн ресторан, хоолны сүлжээ газруудыг бүтээгдэхүүн үйлчилгээгээ хаалганаас хаалганд хүргэлтээр хүргэхийг зөвшөөрөх
  2. Хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ба хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой төрийн ба бизнесийн байгууллагуудын салбарчилсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулах, уг ажлын хэсгүүд нь тухайн салбартай холбогдох бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа, экспорт, хүргэлт зэрэг бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах
  3. Засгийн газраас хүнсний үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн импортын татварыг хөнгөлөх, түүхий эдийн бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх 

II. Иргэдийг орлоготой байлгах:

  1. Иргэдийн орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, зээлийн хүүг хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  2. Ажиллагсдын болон хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тэглэж байсныг он дуустал үргэлжлүүлэх, цаашид хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах
  3. Хувийн хэвшилд ажиллагсдын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох
  4. Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хязгаарлалт, хатуу хөл хорионы улмаас ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар ба татварын өр төлөх хугацааг хойшлуулах

III.    Хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах:

  1. Яаралтай тусламжийн зээлийн санг байгуулж, сангийн эх үүсвэрийг төрөөс шийдвэрлэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 10 хүрэхгүй ажилтантай жижиг бизнес эрхлэгчдэд олгох (зээлийн нөхцөл нь барьцаагүй, хүүгүй байх)
  2. Үйл ажиллагааг зогсоосон буюу хязгаарласнаас болж хүнд байдалд орсон ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой (ээлжийн амралтын тэтгэмж олгох, хэсэгчлэн цалинтай чөлөө олгох) Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулахад мөнгөн тусламж олгох хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх
  3. Бизнесийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах, тодорхой хугацаанд тэглэх, зээлийн хүүгийн төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  4. Монгол банкнаас арилжааны банкуудыг урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авах
  5. ААН-ийн ажиллагсдын тооноос хамааруулан өмнөх жил төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50-70 хувийг буцааж олгох
  6. Томоохон түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих. Үүнд: Төрийн өмчит байгууламжийг түрээсэлдэг аж ахуйн нэгжийн түрээсийг бууруулах, чөлөөлөх, бусад ААН-ийн түрээсийн төлбөрийг бууруулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх г.м
  7. Бизнес эрхлэхэд шаардагдах цахилгаан, дулаан, усыг тасралтгүйгээр өр төлбөр үл харгалзан хангах, үйл ажиллагаа нь зогссон, хязгаарлагдсан ААН-үүдийг цахилгаан дулааны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх
  8. Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах
  9. Цар тахлын нөлөөгөөр төрийн өмчит ААН-үүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдийн гэрээний биелэлтийн хугацааг сунгах 
  10. Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
  11. ААН-ээс төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн үүсэн байгаа өр төлбөрийг цар тахлын хугацаанд хойшлуулах 
  12. Татварын орлого бүрдүүлэхтэй холбоотой татварын байгуулагаас авч хэрэгжүүлж буй  ААН-үүдийн данс хаах, орлогоос шууд авах арга хэмжээнүүдийг зогсоох

IV. Бизнесийн үйл ажиллагааг сэргээх:

  1. Экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ойрын үед хэвийн явуулах яаралтай арга хэмжээг авах, экспортлохоор бэлтгэсэн хадгалалтын хугацаа богино бүтээгдэхүүний экспорт хийх зөвшөөрлийг нэн тэргүүнд олгох
  2. Улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг барилга замын салбарын ААН-үүдэд хүйтний улирлаас өмнө дуусгах ажлыг гүйцэтгүүлэх боломж олгох зайлшгүй шаардлага байгаа тул тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрийг яаралтай гаргах
  3. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг шуурхай шийдэж барагдуулах 
  4. Төрөөс ажил гүйцэтгэгч ААН-үүдээс барьцаанд авсан гүйцэтгэлийн болон баталгаат хугацааны баталгааны тодорхой хувийг цуцлах гүйцэтгэгч нарт олгох замаар дэмжих
  5. Үйл ажиллагааг зогсоосон, хязгаарласан салбарын үйл ажиллагааг сэргээх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, тухайлбал ажиллагсдын 50 хүртэл хувийг ажиллуулах, ээлжээр ажиллуулах г.м
  6. Улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд томоохон хувь нэмэр оруулдаг томоохон ААН-үүд ба уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, үүний тулд эдгээрт засвар үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх, мөн шаардлагатай нарийн мэргэшлийн гадны мэргэжилтнүүдийг хөл хорионы өнөөгийн хэрэгжиж буй дэглэмийн дагуу улсын хилээр нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх 
  7. 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудын зориулалтыг өөрчилж, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах 
  8. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
  9. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эдийн засаг, бизнесийг сэргээхэд чиглүүлэх 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Улаанбаатар хотын худалдааны танхим
Монголын бизнесийн зөвлөл
СЕО клуб
Монгол дах Америкийн худалдааны танхим
Монголын барилгын үндэсний ассоциаци
Монголын ноос ноолуурын холбоо
Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо
Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос ирүүлсэн санал
Монголын аялал жуулчлалын холбоо
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо
Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн эрхлэгчдийн холбоо
Монголын хувийн хэвшлийн бага сургуулиудын нэгдсэн холбоо

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26