Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Байгууллагын соёл
Ажил мэргэжил ба карьер · 9 сарын 17. 15:53 · 742

Шинээр ажилд орох гэж буй байгууллагын тань дотоод соёл танд тохирох болов уу?

Компанийн соёл нь ажлын сэтгэл ханамжид асар их үүрэг гүйцэтгэдэг төдийгүй урт хугацаанд тогтвортой ажиллах гол үндэс болдог.

Шинээр ажиллах гэж буй байгууллагын дотоодод юу болж байгааг гаднаас нь хараад шууд мэдэх нь хэцүү юм.

Та мөрөөдлийн ажлаа олсон гэж төсөөлөөд очтол байгууллагын соёл нь төсөөллөөс чинь өөр байвал яах вэ? Энэ тохиолдолд та бяцхан судалгаа хийн өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй.

Ярилцлагын өмнө

-Компанийн олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авах

Олон нийтийн сүлжээний ерөнхий харагдах байдал, нийтэлсэн мэдээлэл, ажилчдын танилцуулга гэх мэт нүдэнд ил харагдах зүйлсээс байгууллагын соёлын талаарх хамгийн анхны мэдээллийг авч болно. Ингэснээр та ярилцлагад очихдоо мэдээлэлтэй болохоос гадна тухайн байгууллагад та ажилд ороод хамт олонтойгоо нэгдэж чадах үгүйг тань мэдэхэд тусална.

-Танилуудаараа дамжуулан мэдээлэл авах

Таны ойр хавьд тухайн байгууллагад ажиллаж байсан хүн байгаа эсэхийг мэдэн тэднээс мэдээлэл цуглуулах боломжтой.

Мөн харилцагчдын болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс мэдээлэл авч болно.

Ярилцлагын үеэр

-Харилцан ярилц

Ярилцлагын явцад ганцхан ажил олгогч л асуулт асуух бус та ч гэсэн өөрийн мэдэхийг хүсч буй зүйлээ асууж болно. Ингэснээр та хоёрын дундах хана нурж гайхалтай харилцаа үүсэх ба та өөрт хэрэгтэй мэдээллийг авах ашигтай нөхцөл бүрдэнэ. Жишээ нь: Танд энэ ажиллахын юу нь хамгийн их таалагддаг вэ? Та хир удаан энд ажиллаж байна вэ? гэх мэтээр асууж болно.

-Өөрийнхөө дотоод ертөнцийг сонс

Та ажил олгогчтой ярилцаад дууссан бол та энэ ажилд үнэхээр ормоор байгаа эсэх талаар сайн бодоод үзээрэй. Хэн нэгний ятгалга биш өөрийнхөө дотоод ертөнцийг сонсож шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

-Сонголтоо нээлттэй байлгаарай

Бүх саналууд хамгийн шилдэг нь байх албагүй бөгөөд компани бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Танд тохирох онцгой нэгэн ажлаа олбол бусад саналуудад найрсгаар татгалзаж байгаагаа мэдэгдээрэй.

Zangia.mn Монголын иргэн бүрд ажлын байр!

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976)8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.