Ажлын хамтрагчаасаа асууж болохгүй 11 асуулт
2020, 8 сарын 20. 9:511

Доорх асуултууд нь ажлын байрны зохисгүй харилцаанд тооцогддог байна.

Та жирэмсэн юм уу?

Ямар ч нөхцөлд та энэ асуултыг бүү асуугаарай. Учир нь 2 шалтгаантай. Хэрэв хамтрагч тань жирэмсэн болоогүй бол та түүнийг тарган гэж хэлсэнтэй адил сонсогдох болно. Эсвэл хамтрагч тань жирэмсэн болсон ч хамт олондоо зарлахад хараахан бэлэн биш байж магадгүй. Шуудхан хэлэхэд хамтрагчийн тань гэр бүл төлөвлөлт танд огтхон ч хамаагүй.

Яаж турсан бэ?

Хэрэв хамтрагч тань үнэхээр туранхай байсан бол таны энэ үг магтаал мэт санагдаж магадгүй. Гэхдээ яагаад турсан шалтгааныг нь мэдэхгүй байгаа бол энэ асуултаас зайлсхийх хэрэгтэй. Тухайн хүн өвчний улмаас турсан байж ч магадгүй шүү дээ.

Та ядарсан уу?

Энэ асуулт нь хамтрагч тань байнга ядарсан царайтай байдаг мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Энэхүү асуултыг үнэхээр дотно л биш бол бүү асуугаарай.

Миний оронд та байсан бол чадах уу?

Хамтрагчийнхаа тухай бухимдлаа шууд илэрхийлэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Тиймээс санал гомдлоо зохих албан тушаалтандаа хэлэх нь зүйтэй. Мөн санал гомдлоо хэлж байхдаа “Миний оронд та байсан бол чадах уу?” гэж хэрхэвч асууж болохгүй.

Цалин чинь хэд вэ?

Хамтрагчаасаа хэрхэвч цалинг нь асууж болохгүй. Учир нь бүх ажилтны ажил үүргийн хуваарь өөр өөр байдаг. Ингэж асуух нь өөрийгөө болон хамтрагчаа эвгүй байдалд оруулж болзошгүй.

Та ямар шашин шүтдэг вэ?

Бүх хүмүүс адилхан шашин шүтэх албагүй. Тиймээс хэн нэгнийг шашин шүтлэгээр нь гадуурхах явдал хэрхэвч байж болохгүй зүйл юм. Асуудал үүсэхээс сэргийлэн ямар шашин шүтдэг талаар асуухаас зайлсхийх хэрэгтэй.

Гэр бүлийн харилцаа чинь ямархуу байна?

Хамтрагчийн тань хайр сэтгэл, гэр бүлийн харилцаа ямархуу байгаа нь танд болон бусад хүмүүст огтхон ч хамааралгүй. Хамтрагч тань өөрөө л энэ сэдвийн талаар яриа эхлүүлээгүй бол хэзээ ч битгий ам нээгээрэй.

Хэзээ хуримаа хийх гэж байна?

Хүн болгон хурим хийх хүсэлтэй байдаг гэж бодож болохгүй. Хамтрагчийн тань хараахан хуримаа хийгээгүй байгаа нь ярианы гол сэдэв биш. Хүн бүрд олноос нуудаг асуудал байдаг ба гэр бүлийн харилцаа нь дуусгавар болох гэж ч байж магадгүй.

Шивээс чинь ямар утгатай вэ?

Судалгаагаар 10 хүний 4 нь шивээстэй байдаг бөгөөд 70% нь ажил дээрээ шивээсээ нуудаг байна. Хамтрагчийн тань шивээс харагдаж байсан ч ямар утга учиртайг нь бүү асуугаарай. Шивээс нь амьдралынх нь бараан дурсамжийг сэдрээж магадгүй юм шүү.  

Та хэдэн настай вэ?

Судалгаагаар 45 ба түүнээс дээш насны 3 ажилтны бараг 2 нь ажил дээрээ насаар ялгаварлан гадуурхах явдалд өртөж байсан гэж хариулсан байна. Тиймээс хамтрагчийнхаа насны талаар асуулгүй хүндэтгэлтэй хандаарай.

Та өөр ажил хайж байна уу?

Дээрх асуултыг асуух гэж байгаа бол та эхлээд хамтрагчаа үнэхээр өөр ажил хайж байгаа эсэх талаар судлаад үзээрэй. Хэрэв тэр өөр ажил хайж байгаа ч танд хэлэхгүй байвал ямар нэгэн шалтгаан байгаа гэсэн үг. Хамтрагчид тань байгууллагын соёл, хамт олон эсвэл бүр байршил нь ч таалагдахгүй байж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Davaajargal
103.17.108.88
   /
2021, 3 сарын 22. 15:55

сайн байна уу .. Ажлын байрны аз жаргалыг тодорхойлох чиглэлээр хийсэн судалгаа, нийлэл байдаг уу тэр талын нийтлэл байвал судалж өгч туслаач

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35