Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Оюутны ширээнээс ажлын ширээнд шилжих гэж байна уу?
Ажил мэргэжил ба карьер · 7 сарын 8. 10:05 · 2,667

Ажлын гараагаа эхлүүлэхэд бэлэн үү? Ажлаа төгс хийж, ажилтанд хүрэх 7 алхмыг та бүхэндээ хүргэж байна.

  1. Ажил мэргэжлийн зорилгоо тодорхойлох

Таны анхны сонголт таныг хаана хүрэхийг тодорхойлно. Хүмүүс юу хийхийг хүсэж байгаагаа мэддэг ч, юу хийх дургүйгээ мэддэггүй. Харин анхны ажилдаа орсны дараа л хийх дургүй зүйлсээ мэдэж эхэлдэг. Тиймээс таны сонголт маш чухал бөгөөд та өөртэйгөө ярилцан  өөрийгөө тодорхойлсны дараа карьерийн алхмаа хийхийг зөвлөж байна.

  1. Хамт олонтойгоо танилцах

Өдөр бүр тантай хамтран ажиллах хүмүүстэйгээ танилцан, хоорондын харилцаа холбоогоо хөгжүүлэх нь шинэхэн ажилтан танд ажил хэргээ явуулахад илүү хялбар байх болно.        Дарга болон хамтран ажиллагсдынхаа хүндэтгэлийг хүлээхийн тулд оффисын орчин дахь хов живээс зайлсхийх хэрэгтэй.

  1. Ур чадвараа хөгжүүл

Таны анхны ажил бол оюутны ширээнээс сурч мэдсэнээ бататган, шинэ чадвар сурах гайхалтай сайхан боломж юм. Та хэн нэгний хийж чадахгүй байгаа ажил дээр анхааран ажилснаар илүү үнэ цэнэтэй ажилтан болох болно. Байгууллагаас зохион байгуулж буй сургалтуудад идэвхтэй хамрагдах, мөн шинэ төслүүдэд сайн дураараа ажиллах нь илүү их туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ тэлэх гайхалтай боломж юм.

  1. Өөрт тохирох зөвлөгчтэй болох

Өөрийн хувийн карьерийн дасгалжуулагчтай болох нь таныг стрессээсээ салж зөв чиглэлдээ ороход тань тусална.

  1. Компанийнхаа нэр нөлөө бүхий хүнийг судал

Танай байгууллагад хэн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй байна гэдгийг судлан түүнтэй холбоо тогтоо. Ингэснээр таны хүрээлэл өргөжиж мэдээлэл солилцох, туршлага хуримтлуулах гайхалтай арга юм.

  1. Өөрийнхөө амжилтын каталогийг үүсгэж эхэл

Ажил дээрээ гаргасан амжилтаа бүртгэж хөтлөөрэй. Энэ нь таныг гэнэтийн албан тушаал ахих ярилцлагад дуудах үед таныг илтгэх ганц зүйл нь байх болно.

  1. Үргэлж шинийг сур

Анхны ажилдаа орсны дараа мэргэжлийн түвшинд ажиллах ур чадвартай гэдгээ батлан харуулах хэрэгтэй. Хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Үүнийг чадахгүй, мэдэхгүй гэж хойш суухгүйгээр би оролдоод үзье гэж хэлж сур. Мөн чадна гэж хэлсэн бол заавал амлалтдаа хүрээрэй.

 

 

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976)8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.