Алсын зайнаас болон гэрээсээ ажиллахдаа үнэгүй ашиглах боломжтой программууд
2020, 4 сарын 3. 14:351

Дэлхийн шилдэг мэдээлэл технологийн компаниуд Корона вирусын дэгдэлтийн үед зарим үйлчилгээгээ үнэгүй ашиглуулж алсын зайнаас ажиллах боломжийг олгож байна.

Гэрээсээ ажиллах нь халдвар тархахаас сэргийлэх хамгийн оновчтой арга болоод байгаа энэ үед мэдээлэл технологийн тэргүүлэгч компаниуд харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээгээ үнэгүй ашиглуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж байна.

Microsoft

Business Insider-ийн мэдээлж буйгаар Microsoft компани нь Teams чат програмаа үнэгүй, туршилтаар санал болгож эхэлжээ. Энэхүү үйлчилгээ нь ердийн үнэгүй хувилбар дээр ашиглах боломжгүй байдаг уулзалтыг тэмдэглэх, 1TB мэдээлэл хадгалах санг ашиглах боломжийг зургаан сарын турш төлбөргүйгээр олгож байна.

Google

Google нь Hangouts үйлчилгээгээ аж ахуйн нэгжүүдэд үнэгүй нэвтрэх боломжийг олгох бөгөөд Боловсролын салбарын бүх хэрэглэгчдэд зориулсан G Suite үйлчилгээг мөн адил төлбөргүйгээр ашиглуулж байна. Энэхүү урамшуулал нь 2020 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжилнэ.

LogMeIn

LogMeIn нь үйлчилгээгээ гурван сарын турш үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байна. Энэхүү үйлчилгээнд GoToMeeting, GoToWebinar багтана. Үүнд хэрэглэгчид 3000 хүртэлх хэрэглэгчдэд зориулсан танилцуулга зохион байгуулах зэргээр ашиглаж болох юм байна.

Cisco Webex

Cisco нь Вэбекс үйлчилгээний үнэгүй хувилбарыг цаг хугацааны хязгаарлалтгүйгээр санал болгож байна. Түүнчлэн уулзалтад 100 хүртэл хүн оролцох боломжтой бөгөөд аль хэдийн үйлчлүүлэгч болоогүй бизнес эрхлэгчдэд 90 хоногийн үнэ төлбөргүй харилцах функцийг ч нэмж оруулсан болно.

Zoom

Zoom нь видео конференц програмынхаа үнэгүй хувилбарыг санал болгож байгаа боловч одоогоор компани нь сүлжээний найдвартай байдлыг хангахын тулд тест хийн ажиллаж байна. Нэмж дурдахад, компани нь боломжит нөөцийг бий болгосон бөгөөд жижиг бизнесүүдэд Zoom-ийг ашиглахад туслах мэдээллийн хэрэгслүүдийг зохион байгуулж байна.

­­­­­­­­­

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Байгаль
127.0.0.1
   /
2020, 4 сарын 16. 19:20

Анкетын зарим асуултанд хариулахад зарим нэг бэрхшээл байлаа. Мэргэжлийн салбарыг барагцаалсан, зарим мэргэжлийн нэр томьёо байхгүй, бичсэний дараа алдаа өгөх, анкетыг цэгцтэй асуулттай байвал зүгээр байна
Баярлалаа /утаснаас бөглөсөн/

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02