Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Аз жаргалтай ажилчидтай болох 12 нууц
Ажил мэргэжил ба карьер · 1 сарын 22. 11:11 · 12,932

Сайн ажиллах хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах нь байгууллагын хувьд нэлээдгүй асуудал болдог. Ажилчдаа авч үлдэхийн тулд зөвхөн цалинг нэмэгдүүлэх үйл явцаар хязгаарлагдах ёсгүй. Судалгаанаас харахад ажлын байрны сэтгэл ханамж өндөртэй ажилчид илүү бүтээмж өндөр төдийгүй ажилдаа үнэнч байдаг байна. Цалин нэмэх арга төдийлөн үр дүнгээ өгөх нь багассан тул судлаачид өөр аргуудыг ашиглахыг удирдлагуудад санал болгож байна.

1. Ажил, амьдралын тэнцвэрийг нэн тэргүүнд тавь

Ажилчид тань бусад зүйлд санаа зоволгүйгээр ажлаа хийх нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Яг яаж вэ? гэж та гайхаж байна уу? Хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл нь гэр бүл тэр тусмаа үр хүүхэд байдаг. Үр хүүхдүүд нь тав тухтай орчинд өсөн хүмүүжиж байвал ямар ч ажилтан сэтгэл амар ажлаа хийнэ. Тиймээс тохиромжтой цэцэрлэг, сургуулиудтай гэрээ байгуулан хөнгөлөлттэй үнийг ажилчиддаа санал болгоорой.

2. Ажилчдыг том зургийн нэг хэсэг болго

Ажилчдаа идэвхжүүлэх бас нэгэн чухал арга бол байгууллагын үйл явцад тодорхой хэмжээгээр оролцуулан туслуулах явдал байдаг. Ингэснээр ажилчид хоорондоо харилцан  мэдээлэл солилцож, шинэ зүйлийн талаарх мэдлэгтэй болж сэтгэл ханамж, бүтээмжийн  төвшин нэмэгддэг.

3. Ил тод, шударга бай

Ажилчдын санал хүсэлт, санаа бодлыг ойлгох чадвар нь чухал боловч хадгалах нь нэн чухал.  Мөн дотоод дахь асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар үргэлж ил тод мэдээлэл хүргэж байх нь зүйтэй.

4. Илүү их амралтын цагийг санал болго

Хамгийн их бүтээмжтэй ажилласан ажилчдаа амралтын өдрүүдээр нь урамшуулаарай. Эдгээр ажилчид нь таны хамгийн их итгэж найддаг хүн тул гэр бүл, найз нөхөдтэйгөө цөөн хэдэн өдрийг сайхан өнгөрөөх боломжоор хангаарай.

5.Чөлөөт харилцааг бий болго

Удирдлагууд болон ажилтнууд хоорондоо хялбар харилцах, санаа бодлоо хуваалцах боломжтой орон зайг бий болгох хэрэгтэй. Цайны өрөөнд тохиолддог энгийн яриа нь амжилттай төсөл болон хэрэгжих явдал ч байдаг. Тиймээс цайны өрөөг тохиромжтой байдлаар тохижуулаарай.

6. Ажил мэргэжлийн чиглэлийг бий болгох

Карьерын сонирхол байхгүй ажилчдад сургалт, хөгжлийн дэмжлэг үзүүлэх нь ажилчдын хувьд удаан тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгодог. Удирдлагууд ажилтнуудтайгаа карьер төлөвлөлтийн талаар тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх нь нэн чухал юм. Мөн ажилтнууд компанийнхаа шинэ албан тушаалын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.

7. Ажлын эерэг орчныг дэмжих

Аз жаргалтай ажилчидтай байгууллага амжилтад хүрдэг. Байгууллагын ажилчдын дотор нэг л сөрөг нөлөө үзүүлдэг ажилтан байхад бүгд стрэсстэж байдаг. Тиймээс тухайн хүн удирдах шатны эсвэл шилдэг ажилтан байх эсэхээс үл хамааран хамт олондоо үзүүлж байгаа нөлөөллийн талаар мэдэгдэж сануулан, хэрэв энэ байдлаа засах оролдлого гаргахгүй бол хариуцлага тооцох нь ирээдүйд гарах эрсдэлээс сэргийлэх болно.

8. Ажилчдаа дэвшүүлэх

Хэрэв та ажилтнаа тушаал дэвшүүлэх гэж байгаа бол эхлээд тухайн ажилтантайгаа ярилцах хэрэгтэй. Тухайн албан тушаалд томилогдохын тулд ямар төвшинд ажиллан, ямар үр дүн үзүүлэх талаар төлөвлөх нь зүйтэй.

9. Үлгэр жишээ үзүүл

Удирдлага, үйлчлэгч гэж ялгалгүй бүх хүнтэй адил тэгш харьцах хэрэгтэй.

10. Үргэлж "Баярлалаа" гэж хэл

Эерэг соёлтой ажлын байрны орчин нь багийн хамтын ажиллагаа, харилцааг дэмжиж өгдөг бөгөөд ингэснээр хамтрагчдын биенээ хүндлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс ажилчдаа урамшуулан баярласнаа илэрхийлж байгаарай.

11. Ажилчдаа урамшуулах

Шагналын давтамж нь хэмжээнээс илүү чухал. Ажилчдаа урамшуулан шагнах гэж байгаа бол эхлээд тухайн ажилтанд хэрэгтэй зүйл байгаа эсэх, ямар сонирхолтойг судлан хэрэгцээт зүйлсээр нь шагнаарай. Ажилтан тань маш их баярлах бөгөөд энэ урамшуулалд заавал их мөнгөн дүн шаардлагагүй.

12. Эрүүл мэндэд нь анхаарлаа хандуул

Эрүүл ажилтан илүү их бүтээмжтэй ажиллана. Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарлаа хандуулан бүтэн биеийн үзлэг, эрүүл мэндийн даатгал зэрэгт хамруулаарай. Мөн тогтмол спорт өдөрлөг зохион байгуулах нь нэлээдгүй үр дүнтэй байна.

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976)8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.