Цагийн менежментээ сайжруулах 5 техник
2019, 8 сарын 2. 17:401

   Хүн бүрд өдөрт 24 цаг оногддог, гэвч зарим хүмүүс нь бусдаасаа илүү бүтээлчээр өдрийг өнгөрүүлдэг. Хэрвээ та илүү бүтээлч болохыг хүсвэл хамгийн энгийн шийдэл нь цагийн зохион байгуулалттай ажиллахад анхаарах юм. Хэрэв та 24 цагаа төлөвлөж чадахгүй бол хэдэн цаг ч байсан танд хангалтгүй байх болно. 

Та цаг хугацааг удирдаж чадахгүй боловч хаана, хэнтэй цагийг өнгөрүүлэх тухай шийдвэр гаргаж, цагийг тань хулгайлж байгаа хүчин зүйлсээс татгалзаж чадна. Эдгээр энгийн боловч үр дүнтэй аргыг туршиж цагийн менежментээ сайжруулахыг зөвлөж байна.

1. Нэн тэргүүнд тавигдах гол зорилгоо тодорхойл

Зорилгогүй бол та саад бэрхшээлд амархан бууж өгөх, жижиг сажиг зүйлсэд анхаарал тавьсаар байх болно. Бидний эргэн тойронд анхаарал сарниулах зүйлс олон. Үүнээс сэргийлэхийн тулд амьдралынхаа чухал зүйлсийг эрэмбэлж, зорилгоо тодорхой болгож жил, сар, долоо хоног, өдрөөр нь төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө ач холбогдлын зэргээр нь чухал бөгөөд яаралтай, чухал бус бөгөөд яаралтай бус, яаралтай бөгөөд чухал бус, чухал бус бөгөөд яаралтай гэсэн ангилалд хуваагаарай. 

2. 80/20 зарчим

Паретогийн зарчим хэмээн нэрлэгддэг 80/20 -ийн зарчим бол та 20 хувийн гүйцэтгэлээр 80 хувийн үр дүнг гаргах тухай юм. Иймд гол зорилгодоо анхаарал хандуулж, өндөр бүтээмжтэй бага хугацааг зарцуул.

3. Үгүй гэж хэлж сурах

Бусад хүмүүс чамаас тусламж хүсэхэд,  энэ нь таны зорилго, үнэт зүйлсэд нийцэхгүй байгаа бол та үгүй гэж хэлэх зоригтой бай. Өөрийгөө бусдын төлөө золиослохгүй байх, хэнд ямар үед татгалзахаа мэдэж байвал чухал зүйлдээ цаг зарцуулж чадна.

4. Чухал ажлаа түрүүлж хийх

Brian Tracey-ийн “Мэлхийг эхлээд ид” номын гол санаа нь хэрэв өдрийн эхэнд таны цаг хүчийг барах хүнд ажлаа хийж дуусгах нь өдрийн туршид сэтгэлд амар байна. Аливааг хойшлуулахын оронд аль чухал үүрэг даалгавраа гүйцэтгэхээс өдрийг эхлүүл.

5. Уулзалт хийх давтамжаа эрс багасга

Өдөр болгон жижиг асуудал бүрд уулзалт товлох нь үр дүнгүй. Янз бүрийн хүмүүстэй уулзаж цагаа дэмий үрэхийн оронд тогтсон хугацаанд цөөн давтамжаар уулзалт товло.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57