Хаврын улиралд гэр бүл, хамт олноороо тухлахад тохиромжтой 4 амралтын газар
2019, 4 сарын 8. 15:141

   “G Deluxe амралтын газар 

G Deluxe амралтын газар нь Гачууртаас 18 км , Улаанбаатар хотоос 38 км зайтай,  шар хоолойн даваатын аманд байрладаг.

Хэнтийн нурууны салбар уулсын хэсэг болох 2,200 метрийн өндөртэй Хүүш хайрхны бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинжийг цогцлоосон, ходоод сахарын өвчнийг анагаах рашаантай тухлахад хамгийн тааламжтай, нам гүм таатай орчны нэг юм.

Дотроо халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүдээс болон шалны халаалттай модон байшин, гэр амралтаас сонголтоо хийж амрах боломжтойгоос гадна ресторан, гадна арга хэмжээ зохион байгуулах боломжтой задгай тайз, сагс болон волейболын талбай, ширээний теннис, дартс, караоке, хүүхдийн тоглоомын талбай, явган болон морин аялал зэрэг амралтыг илүү таатай болгох үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой.

Үнэ : Гэр - 65,000₮ - 70,000₮
Буудлын өрөө - 75,000₮ - 120,000₮

Модон байшин – 80,000₮
Холбогдох утас : 88090814; 86090814, 98090814

   “НАРХАН” АМРАЛТ

 Нархан амралтын газар нь “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-оос хойш 4 км зайд, "Хаан жимс" амралтын газрын зэргэлдээ, Туул голын хөвөөнд  байрладаг. Улаанбаатар хотоос 54 км зайтай. 

Дотроо боловсон 00, шүршүүртэй орчин үеийн тохилог тохижилттойгоос гадна мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн амтат хоолыг зооглох боломжтой. Мөн таны алдрай бяцхан үрсэд тань зориулсан тоглоомын талбайтай бөгөөд оройн хоолны дараа хүүхэд бүрийг сүү таргаар дайлдаг. 

Үнэ : Нэг хүн 150,000 ₮ 
0-2 настай хүүхэд үнэ төлбөргүй.
2-12 насны хүүхэд 35,000 ₮
Утас: 99059421,99019421

   “BABY SKY” АМРАЛТЫН ГАЗАР

 Baby sky амралтын газар нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлалтай бөгөөд шинэ 22-ын товчооноос 24 км зайтай байрладаг бөгөөд харуул хамгаалалттай, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэр бүлийн амралтын газар юм.

Тохилог орчин, Гэр бүл хүүхдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд, Гэр бүлийн кино театр, Гоо сайхны үйлчилгээ, LPG тураах аппарат, Хүүхдийн номын сан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх билльярдын өрөө, хүүхэд салхилуулах тоглуулах тоглоомын талбай, сагс, гарбөмбөг, хөлбөмбөгийн засаж тохижуулсан талбайтай гэдгээрээ онцлогтой.

Байгалийн цэнгэг сайхан агаараар амьсгалан, ой модоор алхаж алжаал ядаргаа тайлах байгалийн сайхан зэрэг бүрдсэн болно.

Мөн өглөө, өдрийн цай 1, 2-р хоол, халуун жимсний ундаа, оройн хоол, бүтэн биеийн массаж, алжаал тайлах үйлчилгээ, хүүхдийн массаж арчилгаа болон салхилуулах асаргаа зэргээр үйлчилдэг байна.

Үнэ : Өрөө үйлчилгээнээс хамаараад нэг хүн 25,000- 185,000 ₮
Холбогдох утас: 80405252

  1. “ХУСХАН” АМРАЛТ 

 ХУСХАН эх хүүхэд, гэр бүлийн амралт нь Дархан хот явах зам дагуу 52-н даваа, Өргөн булгийн аманд байрладаг. Улаанбаатар хотоос 53 км-н зайтай.

Эргэн тойрноо хус, нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль, нам гүм орчин, цэвэр агаарт ээж хүүхэд, гэр бүлүүдэд зориулж ажилладгаараа онцлогтой.

 Эцэг, эхэд зориулж өдрийн үндсэн 3 хоолтой ба хоолны хооронд зундаа сүү тараг, үзэмний шүүсээр үйлчилдэг. Мөн амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бүтэн биеийн массаж хийдэг. Ээжийг саун, массажинд орох болон хоол идэх үед хүүхдийг авч өгөн, агаарлуулж ээжийг амраах, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг аж.  Харин хүүхдүүдэд зориулж 0-3 насны хүүхдийг өдөр бүр хар цай, ясны шөл, чийрэгжүүлэх үйлчилгээтэй шар сүү, айраг, сүүн массажтай бөгөөд  хүүхдэд зориулсан ор, манеж, саатуулагч бүүвэйлэгч, хүүхдийн хоолны зориулалтын ширээ, хүүхэд хөлд оруулагч, тохилог тоглоомын өрөөтэй юм байна.

Үнэ : Өрөө үйлчилгээнээс хамаараад том хүн: 58,000₮ – 110,000₮
Хүүхэд: 0-5 сар (нярай) үнэ төлбөргvй, бусад 15,000 ₮ -45,000 ₮
Холбогдох утас: 80109090

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
203.91.119.66
   /
2019, 4 сарын 8. 16:23

G-deluxe нь их дажгүйн байлээ, гоё байгальтай нам гүм

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04