Зөв шийдвэр гаргах таван зарчим
2018, 12 сарын 25. 10:142

Бизнес эрхэлж буй хэн бүхэнд тогтмол шахуу асуудлыг зөв, шударгаар шүүн тунгаах шаардлага тулгарна. Компаниа удирдах, бизнесийн зөв шийдвэр гаргахын тулд та цаг үргэлж зөн совиндоо найдаж болохгүй. 

Тэгвэл Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд жижиг дунд бизнес эрхэлж буй хүн бүрт зориулсан шийдвэр гаргах үндсэн таван зарчмыг зөвлөж байна.

  1. Долоо хэмжиж нэг огтол

Мэргэдийн хэлсэн үг үнэн учраас л одоо хүртэл бид сонсож байна. Хэрэв гарах үр дагаврыг тооцоололгүй хөдлөх аваас өндөр өртөг бүхий сөрөг үр дагавар гарч магад. Эндээс суралцах зүйл нь боломжтой бол асуудлыг эргэцүүлэхэд хангалттай цаг зарцуул. Юуны түрүүнд сайн ба сөрөг үр дагаврыг гарга.

  1. Ухаалаг зөвлөгөө өгөх нэгнийг хай

Хэдий та дарга ч гэсэн бүх асуудлыг ганцаар шийдэх албагүй. Иймэрхүү асуудалтай нүүр тулж, зохицуулж байсан хүний саналыг сонс. Тухайлбал хэрэглэгчид үйлчлэхдээ гаршсан боловч тогтмол хоцордог эсвэл чөлөө авдаг ажилтнаа халах эсэхээ шийдэж  чадахгүй бол иймэрхүү асуудлыг шийдэж сурсан бизнес эрхлэгч эсвэл хүний нөөцийн саналыг сонсох хэрэгтэй.

  1. Идэвхтэй сонсоход суралц

Таны хэр сайн сонсож чаддагаас шийдвэр гаргах чадвар тань хамаардаг. Ажилтан болоод бусад хүмүүс нөхцөл байдлын талаар танд байнга хэлдэг ч тэдний ярианд та хэр анхаарч, ухаж ойлгож чадаж байна? Идэвхтэй сонсох гэдэг нь ярьж байхад нь анхаарлаа төвлөрүүлэх, нүд рүү эгцлэн харах, тэдэн рүү харж суух, гар утас мэтийн анхаарал сарниулах зүйлийг чимээгүй болгохыг хэлнэ. Чих тавин сонсох нь болж буй үйл явдлын талаар ойлгомжтой зураглал авах, өөрт болон дороо ажиллаж буй хүмүүсийн төлөө оновчтой шийдэл олоход тань туслах болно.

  1. Сэтгэл хөдлөл биш тархиндаа найд

Хүн л юм болохоор харах өнцөг нь зүрхэндээ захирагдах гээд байдаг. Гэхдээ бизнесийн асуудалд бол хувийн сэтгэл хөдлөлийг шалтгаан болгож оруулах хэрэггүй. Хааяа нэг хүнд сонголттой тулгарна. Энэ үед тухайн асуудлаас сэтгэл хөдлөлөө ор мөргүй авч хаях хэрэгтэй. Тухайлбал менежерийн орон тоо гарч ирлээ. Танай байгууллагад тус албанд ажиллаж, суралцахаар үнэхээр хүсэж буй нэг ажилтан байгааг сайн мэднэ. Таны зүрх сэтгэл бол дотроосоо хүнээ ав гэнэ. Гэтэл бизнесийн мэдрэмж тань гаднаас илүү туршлагатай хүн авах нь дээр гэнэ.

 

  1. Арав хүртэл тоолъё

Маш богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага гарвал арав хүртэл тоол. Давуу тал, сул талыг нь тооцоолох эсвэл хэн нэгнээс тусламж хүсэх адил үр дүнтэй биш. Хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад зөн бүхий мэдрэмжээ дага. Угийн цаг давчуу байна. Тухайлбал хоёр ажилтан хоорондоо ам муруйж нэгнийгээ заналхийлж, байдал нэг л эвгүй эргэх гээд байвал цагдаа дуудах уу эсвэл амархан дүрсхийгээд, дороо тайвширдаг хүн болохоор уураа дарж сураад ажилдаа ирээрэй гэх үү гэдгийг шийдэх юм.

Ул суурьтай шийдвэр гаргах нь бизнесийн болоод хувийн амьдралын аль алинд нэн хэрэгтэй билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
127.0.0.1
   /
2019, 2 сарын 10. 7:59

Би эх орондоо ирээд бизнес хийхийн тулд биеээрээ явж, нүдээрээ үзэж, сэтгэлээрээ мэдрэхийн тулд 1 жил 6 сар хугацаанд судалгаа хийж 5 мэдрэхүйгээрээ мэдэрч дүгнэлт хийхэд 6 дахь мэдэрхүй минь үл зөвшөөрсөн юм даа !!! Мэдээж хэрэг сэтгэлийн хөдөлгөөнөөр судлаагүй гэдэгээ энд хэлья !!! Одоо эрүүл саруул ухаанаар буюу шинжлэх ухааны туршилтаар батлагдсан олон аргачлал дээр олон янзаар судалсан юм шүү !!! Далайцтай хөрнгө, мөнгө оруулаж ирж үр дүнтэй ажил хийхэд тийм ч амархан ажил биш болохоор бодит бизнесийн орчноо судлах нь шалгарсан арга учраас ирээдүйд гарах эрсдэл олон хүчин зүйлийг судлсан юм шүү !!! Судалгааны эцсийн хариу үнэхээр хангалтгүй байсан учир шударга бус эрүүл ухаанд ухаан байхгүй газар алтан цаг, хүч хөдөлмөр үрэхээс өөр зүйлгүй болохоор буцахаас өөр зам үлдсэнгүй !!! Хамгийн энгийн зүйл болох хэвлэл мэдээлэл нь хүртэл хуурамч байхад яаж эх орны хөгжлийн тухай, амьдралын чанарын тухай ярихад хүртэл үг гархгүй юм.

Нара
122.201.24.19
   /
2019, 3 сарын 6. 15:43

Тийм шүү, өнөөгийн нийгэм ийм л хэцүү бгаа нь үнэн. Гэтэл гадаад орон бол хүний нутаг, Монгол бол өөрийн чинь эх орон, унасан газар угаасан ус мөн л бол эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь хэрэгтэй. Минийхээр бол та зөв хамтрагчаа олоогүй юм уу даа. Сайн хамтрагч олох нь далайгаас шүр сувд хайхтай адил болохоор аргагүй ээ та няцсан бна...

0 0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47