Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг BizNetwork.mn МОХ-той хамтран орон даяар зохион байгуулж байна
2018, 10 сарын 2. 14:540

Мэргэжил сонголтоо буруу хийж, их, дээд сургуулиас олгосон боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чадалгүй төгсөх нь ажиллаж хөдөлмөрлөх идэвхийг бууруулахаас гадна, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарладаг.

 

Иймд мэргэжлээ зөв сонгох нь чухал бөгөөд энэ талаар мэдээллийг ахлах ангийн сурагчдад олгох зорилгын хүрээнд BizNetwork.mn нь Монголын оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг "Миний мэргэжил - Эх орны минь хөгжлийн гарц" сэдэвт мэргэжлийн чиг баримжаа олгох 7 дахь цогц сургалтыг дэмжин ажиллаж байна.

Сургалт 10 сард 21 аймаг, 11 сард нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд залуучуудын боловсролын түвшин, чанарын асуудал гол нөлөө үзүүлж байдаг. Чадварлаг ажиллах хүчин бий болох нь ажилгүйдлийн түвшин буурах нэг үндэс болдог. Гэвч залуус бүрэн дунд боловсрол эзэмшин, их дээд сургууль, коллежийг төгссөн хэдий ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байна.

Их, дээд сургуульд элссэн залуучуудын ихэнх хувь нь мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байдаг. Үүний шалтгаан нь дунд, ахлах ангидаа суралцаж байхдаа ажил мэргэжил, карьерийн талаар мэдээлэл муутай байдагтай холбоотой юм.

Сонголтоо бүрэн хийгээгүй, бусад нөлөөллийн улмаас яаран их, дээд сургуульд дурын мэргэжлийн ангид орсон оюутнуудын идэвх-оролцоо, сурах хүсэл эрмэлзэл нь сонирхсон мэргэжлийнхээ ангид орсон оюутнуудтай харьцуулахад бага байдаг. Мэргэжил сонголтоо буруу хийж, их, дээд сургуулиас олгосон боловсролыг бүрэн дүүрэн эзэмшиж чадалгүй төгсөх нь ажиллаж хөдөлмөрлөх идэвхийг бууруулахаас гадна, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарладаг. Иймд мэргэжлээ сонгох нь залуусын хувьд маш өндөр хариуцлагатай алхам юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04