Cаятны түвшинд хөтлөх амжилтын 10 зуршил
2018, 9 сарын 20. 14:560

Амжилттай ажиллах, амжилтад хүрэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх мэт зүйлсийн талаар маш олон зөвлөгөө, алдартай хүмүүсийн ишлэл байдаг. Гэвч эдгээр зөвлөгөөг уншаад хэрэгжүүлэхэд хэцүү, уншаад л шууд шантахаар байдаг. Гэхдээ эдгээр зөвлөгөө хүн бүрт харилцан адилгүй ба өөрийн гэсэн амжилтыг бий болгох нь тийм ч хүнд хэцүү биш харин эсрэгээрээ тун энгийн ажээ.

Мэдээллийн технологийн эрин үед амжилтын талаарх ярвигтай сэдвүүд олноор гарч, хязгаартай боломж дунд буй зөв томъёоллын төлөөх хүн хоорондын өрсөлдөөн газар авсаар байна.

Аль хэрэгсэл, ямар арга техник эсвэл ямар гээчийн чиглэл баримталбал хүсэн буй газарт маань хурдан аваачих вэ гэдэгт хэт ихээр донтжээ. Онлайнаар дүүрэн хичээл, заавар, нийтлэл, видео гээд бүгд л хайсан зүйлд маань хариу өгөх гэж оролдоно.

Гэхдээ энэ бүхэн бидний санасан шиг тийм ч төвөгтэй зүйл биш бол яах вэ? Хэрэв амжилтад хүрэх нь үнэхээр энгийн зүйл бол яах вэ?

Деан Гразиоси гэх эрхэм танд дараах саналыг тавьж байна. Тэр бол New York Times сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын зохиолч, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн сургахдаа шилдэг нь. Түүний бусдаас ялгаатай зүйл нь бүхнийг тэгээс эхэлж амжилтад хүрч чадсан явдал юм.

Байнга мөнгөний гачигдалд ордог байсан гэр бүлээс гаралтай, унших чадварын доголтой байсан ч тэр “Би л сонгосон учраас миний амьдрал ингэж өөрчлөгдсөн” гэх түүхийн бардам жишээ болж чадсан юм. Саятны түвшний амжилт гаргах нэн тэргүүний 10 зуршлын талаар тэр өгүүлж байна. Амжилт гаргах тусам амжилт хүмүүсийн төсөөлснөөс хамаагүй энгийн, жижиг зүйл болохыг ойлгодог хэмээн түүний хэлсэн нь сэтгэлд тод үлджээ.

  1. Өөрт үнэнч

Толинд хараад зогсож буй хүндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Та ийм нөхөр, ийм найз, аав ээж болохыг хүсдэг байсан уу? Ямар хүн болохыг хүсдэг байсан, түүн шигээ болж чадвал та өөрт шударга, үнэнч хандаж байгаа хэрэг болно.

  1. Өглөөд өөрийн амжилтыг тодорхойл

Хүн бүрийн амьдралд зовлон шаналал учирна. Заримдаа удаан хугацаагаар. Хааяадаа богино хугацаагаар. Хэрэв та өөрийн зовлон шаналалыг хазаарлаж чадвал дараагийн шийдэл, цааш хөдлөх хэсэгт төвөггүй анхаарах болно. Өглөө бүр хийж дадсан зүйлтэй болбол шаналан хэвтэх тань багасч аажмаар чухал зүйлсэд анхаарч сурах суурь бүрдэнэ.

  1. Талархаж сур

Хамгийн наад захын зүйлсэд таларх. Хором бүрийн гоо үзэсгэлэнг мэдэр. Өглөө дахин нэг өдрийн нарыг харж буйдаа, амьсгалж буйдаа таларх. Орондоо тайван амарч буйдаа баярла. Амьдралын том зүйлсийг биш жижиг зүйлсийг талархаж, таашааж байх хэрэгтэй.

  1. Сал

Өдөр тутмын дадалдаа бүрэн анхаарч чадвал ирэх асуудалд шууд цохиулахгүй харин хариу үйлдэл үзүүлэх чадалтай болно. Унтахын өмнө бас сэрээд утсаа барьдгаа боль. Эс тэгвэл өөрт цаг зарцуулж эхлэхээс өмнө хамаг анхаарал замхарна.

  1. Оюун санаагаа хоолло

Дуртай номоо уншиж, бясалгал хийж, оюун санаагаа хооллох зүйлсийг хийж дад.

  1. Биеэ хоолло

Түүний хувьд нэг стакан лемонтой ус, жимс, ногооны шүүс уух дуртай. Тэжээллэг хоол хүнс хэрэглэ.

  1. Биеэ хөдөлгө

Дасгал хий. Ямар төрлийн дасгал хөдөлгөөн тохирч байна, түүнийг хий.

  1. Хийх ёстой биш хийх боломжтой болсон жагсаалт

Тэрээр залуудаа автомашин буддаг дэлгүүрт ажилладаг байжээ. Энэ газарт өдөржин утаа, будаг л үнэрлэнэ. Харин одоо бол өдөржин хурал, чуулганы дуудлага хүлээн авна. Хуралд суух тийм ч дуртай биш. Гэхдээ урьдынх шигээ өдөржин будагны үнэрт мансуурахын оронд “Одоо би хуралд суух боломжтой болсон” хэмээн өөрт сануулдаг аж. Энэ бол оюун санааны том шилжилт.

  1. Эрч хүчтэй байж, яагаад гэдгээ үргэлж сана. 

Яагаад гэдэг хариултын голыг яс махандаа шингэтэл ойлго. Чи яагаад хөдөлмөрлөж, хичээх ёстой гэж? Яагаад?

  1. Бодол бол энгийн үзэгдэл. Та бол бодол биш

 Өөрийн бодлын ажиглагч бол. Дараах хоёр л номыг эхний ээлжинд заавал уншаарай гэдэг нь  Майкл А.Сингерын The Untethered Soul ба Экарт Толлегийн The Power of Now гэх ном. Та бол өөрийн бодол дотроо байгаа мундаг хүн биш. Бас муу ч хүн биш. Таны бодол бол энгийн л нэг үзэгдэл. Иймд өөрийн бодлыг зүгээр л ажигла дараа нь хариу үйлдэл үзүүл.

Амьдрал санаснаар болохгүй, бүтэх бүтэхгүй зүйлстэй нүүр тулах үед надад сурах хэрэгтэй түм буман зүйл байна гэж бодно. Үнэндээ бол амжилт цөөн хэдэн зүйлээс л хамаарна. Амжилт хүмүүсийн бодсоноос хамаагүй энгийн зүйл ажээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41