Өөрийн талаар юу гэж ярих вэ?
2018, 8 сарын 3. 9:221

Ажлын ярилцлагын үеэр өөрийн талаар юу гэж ярих нь зохимжтой бол? Энэ нь “Өөрийн талаар ярина уу” гэдэг асуулттай ойролцоо. Асуултын хувьд нийтлэг боловч санасан шиг амархан хариулт өгөх боломжгүй. Энэ асуултын цаад шалтгаан бол: тухайн орон тоо болоод байгууллагын соёлтой хэр зохицохыг мэдэх. Энэ асуулт нь “Бусад хүмүүс таныг хэрхэн дүрслэх бол” гэдэгтэй бас л төстэй. Цаагуураа өөрийгөө хэрхэн дүгнэж үздэгийг тань сонирхох асуулт.

Асуултад хариулахдаа ажлын байрны тодорхойлолтыг сана. Таны хариулт тухайн орон тоотой нэг урсгалд явах учиртай. Ийнхүү эерэг өнгийг шингээх боловч яагаад компанид тохирох талаар шударга, шулуун байх хэрэгтэй. Энэ бол ажил олгогчийг өөрт татаж голлох өрсөлдөгчийн нэг болохыг харуулах боломж.

Хариултаа хэрхэн бэлдэх зөвлөмж

Уг асуултад бэлдэхийн тулд танд хамгийн  зөв тохирох тэмдэг нэрийг цувуулж бичнэ. Хүсвэл гэр бүл, найз нөхдийн саналыг сонсож бас болно. Дараагаар нь ажлын зарын тодорхойлолтыг уншиж тухайн ажилд тохирч буй тэмдэг нэрийг дугуйлна.

Хоёроос гурван тэмдэг нэр сонгож хэзээ, ямархуу байдлаар ажилдаа ашиглаж байсан талаар жишээ бодох хэрэгтэй. Ингэснээр ярилцлагын үеэр өөрийн талаарх ямар ч асуултад тэвдэлгүй хариулж чадна.

Өөрийн бүтээсэн зүйлийг ажилтай холбосноор тус ажлыг хийхэд тохирох чадвартай гэдгээ далдуур илэрхийлж байгаа болно.

Зөв хариулт өгөх зөвлөмж

Хариулах мөчид тухайн орон тоо, байгууллагын соёл, ажиллах орчны талаар бодолцох хэрэгтэй. Гэхдээ тус ажилд орох гэж буй шалтгаанаа тоочих нь тун зохимжгүй.

Үүний оронд өөрийн хандлага юм уу зан араншинг илэрхийлсэн тэмдэг нэрийг хавсарган ярих нь илүү зохимжтой.

Мэдээж таны өгөх хариулт бүхэнд тодорхой жишээ байх албагүй боловч ажил олгогчид нарийн, тодорхой хариултад дуртай байдаг. Таны хариултыг сонссон ч цааш ярихыг тань хүлээж байгаа мэт санагдвал хуучин туршлагаас улбаатай жишээ дурд. Эсвэл ажил горилогч танаас шууд жишээ татахыг хүсэж бас болно.

Сүүлийн зөвлөгөө бол тухайн ажлын байранд зориулсан хариулт бэлдэхдээ бүх зүйл ‘үнэн бодит байдал’ дээр тулгуурлах учиртайг ойлгоно уу. Таны хариулт эерэг талыг баримтлах  боловч үнэн байх учиртай.

Оновчтой хариултаас

Та өөрийгөө хэрхэн дүрслэх вэ гэх асуултын загвар хариултаас доор дурдаж байна. Харин таны хувьд ажлын туршлага, ямар албан тушаал орох гэж байгаагаас хамаарч хариултаа боловсруулна уу.

  • Би хүмүүстэй амархан ойлголцож чаддаг хүн. Янз бүрийн хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах дуртай. Ер нь бол хамтран ажиллаж байсан хүмүүс, найзууд маань намайг бусдыг анхааралтай сонсож, санаагаа ойлгомжтой илэрхийлж чаддаг гэдэг.
  • Би хэцүү ажлыг хянамгай хийж сурсан хүн. Ажлын жижиг хэсэг бүрд анхаарлаа тавина. Ер нь бол хугацаанд зөв хийхийг л чухалчилдаг.
     
  • Би бүтээлч сэтгэхүй сайтай. Асуудлыг өөр ямар аргаар шийдэж болохыг эргэцүүлж бусад арга замуудыг хүлээн авч чаддаг. Би асуудлыг урьдаас таамаглаж, шинэлэг шийдэл олохдоо сайн.
     
  • Би зохион байгуулалт сайтай хүн. Мөн ажлын үр дүнг чухал гэж үздэг. Аль болох бодит зорилго тавьж, болж өгвөл түүнийгээ давуулан биелүүлдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
as
119.40.99.53
   /
2019, 3 сарын 5. 9:50

nice

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02