Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮНЭРТ МАРКЕТИНГ

Үнэрт маркетинг бол зар сурталчилгаанаас гадна хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж идэвхижүүлдэг борлуулалтын арга хэрэгсэл юм.Гэрэлтүүлэг нь тохирсон, интерьерийн зөв шийдэлтэй, тааламжит үнэртэй, тав тухтай орчин нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг.

Дээд зэрэглэлийн зочид буудал, клуб, спа амралтын газрууд өөрийн гэсэн онцгой сайхан үнэртэй байдаг нь үйлчлүүлэгчидээ өөрийн мэдэлгүй тухайн газарт татагдан дахин дахин ирж олон олон цагийг өнгөрөөхөд хүргэдэг. Энэ бол үнэртний гайхамшиг.Үнэр нь зөвхөн тав тухтай байдлыг мэдрүүлээд зогсохгүй хэрэглэгч үйлчлүүлэгчийн харах, сонсох зэрэг бусад бүх мэдрэхүйг улам тэлж, мэдрэмжийг нь нэмэгдүүлдэг. Ингэж тухайн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр танин мэдэх, худалдан авахад нь нөлөөлдөг байна.Өнөө үе бол Анхилуун үнэртний соёлын шинэ эрин үе юм. Орчин тойрондоо сайхан үнэр түгээх замаар өөрийн болон бусдын оюун санаанд тайвшрал, сэтгэл хангалуун, тав тух, найрсаг уур амьсгал бий болгох нь энэхүү соёлыг түгээн дэлгэрүүлж буй нэгэн хэлбэр юм.

26,5602018 оны 7 сарын 24
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТӨВИЙН ҮНЭР

Үйлчлүүлэгчид харилцаа холбооны байгууллагуудын тухай мэдээллийг шинэ гаргасан боломжтой цаг тухай бүрт нь танилцан харицуулах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны газруул нь өөрсдийн талаарх мэдээллийг онлайн болон бусад сурталчилгааны сувгаар хангалттай өгдөг бөгөөд  хэрэглэгчид үйлчилгээний төвүүдээр ирэхээсээ өмнө шийдвэрээ гаргачихсан байдаг. Тийм болохоор уламжлалт маркетингийн аргуудаа хийсний дараа ямар алхам хийх вэ? Харилцагч, үйлчлүүлэгчидийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгах, хамгийн таатай орчинд үйлчилгээ үзүүлэх нь үүрэн холбоо болон бусад харилцаа холбооны газруудын Маркетингийн арга нь болоод байна. Мөн дэлхийн олон орны үүрэн холбоо, интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд Үнэрт маркетингийг ашиглаж эхлээд байна. Үнэр нь үйлчилгээний салбаруудад тайван амгалан орчинг бүрдүүлж өгдөг. Энэ нь харилцагч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өсгөхийн зэрэгцээ урт дараалалд хүлээнгээ бусдад буруу зөрүү мэдээлэл тараадаг үйлчлүүлэгчдийн бухимдлыг бууруулж эерэг сэтгэгдэлтэй болгодог юм. Дэлгэрэнгүй...

6052018 оны 8 сарын 2
ОФФИС, АЛБАН ТАСАЛГААНЫ ҮНЭР

Аз жаргалтай ажилтнууд илүү бүтээмжтэй шаргуу, урам зоригтой ажилладаг. Та тухтай оффис, албан тасалгаатай ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байдаг билээ. Үнэр нь  бүтээмжийг нэмэгдүүлсэн, стрессийг бууруулсан, үр дүнтэй ажиллах боломжтой тухлаг оффисын орчныг бий болгоход чухал үүрэгтэй. Бидний хувьд томоохон оффисуудын агааржуулалтын системд ҮТМ (үнэр түгээх машин) байршуулж бүхий л орчиндоо үнэрийг жигд тархаахыг зөвлөдөг. Ингэснээр зөвхөн ажилтнууддаа төдийгүй зочид, бизнес түншүүдтэйгээ хамтын зөв шийдвэрт хүрэхэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Мөн үүдний хэсэг, хүлээлгийн танхим томтой бол ажлын орчноос тусдаа, тухайн орчинд тохирсон ҮТМ болон үнэрийг сонгох нь зүйтэй юм. Учир нь ажилтнуудад эрч хүчтэй ажиллах орчин хэрэгтэй бол үүдний хэсэгт хүлээлгийн танхимд буй зочдод танай байгууллагын тухай эерэг бодол, та бүхний нэрийн хуудас болох үнэр байх нь чухал. Мөн хурлын зал, уулзалтын өрөөндөө анхаарал төвлөрүүлэх үнэр сонгохыг оффис менежерүүд зөвлөж байна. Нимбэгийн үнэр ажилтнуудын бичгийн алдаа гаргах магадлалыг 54% бууруулдаг. Судалгаагаар анхилуун үнэртэй орчинд ажилладаг хүмүүс илүү үр дүнтэй, бүтээмж дүүрэн байдаг. Нимбэгийн болон лаванданы үнэртэй орчин нь алдааг мэдэгдэхүйц багасдаг бол гааны үнэр ажлын хурдыг нэмэгдүүлж, илүү дитайль хэсгүүдэд анхаарлаа хандуулах чадварыг нь нэмэгдүүлдэг юм. эх сурв: https://goo.gl/Tfh2GE

1,3592018 оны 7 сарын 24
ҮНЭРТ МАРКЕТИНГ

Үнэрт маркетинг бол зар сурталчилгаанаас гадна хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж идэвхижүүлдэг борлуулалтын арга хэрэгсэл юм.Гэрэлтүүлэг нь тохирсон, интерьерийн зөв шийдэлтэй, тааламжит үнэртэй, тав тухтай орчин нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Дээд зэрэглэлийн зочид буудал, клуб, спа амралтын газрууд өөрийн гэсэн онцгой сайхан үнэртэй байдаг нь үйлчлүүлэгчидээ өөрийн мэдэлгүй тухайн газарт татагдан дахин дахин ирж олон олон цагийг өнгөрөөхөд хүргэдэг. Энэ бол үнэртний гайхамшиг.Үнэр нь зөвхөн тав тухтай байдлыг мэдрүүлээд зогсохгүй хэрэглэгч үйлчлүүлэгчийн харах, сонсох зэрэг бусад бүх мэдрэхүйг улам тэлж, мэдрэмжийг нь нэмэгдүүлдэг. Ингэж тухайн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр танин мэдэх, худалдан авахад нь нөлөөлдөг байна.Өнөө үе бол Анхилуун үнэртний соёлын шинэ эрин үе юм. Орчин тойрондоо сайхан үнэр түгээх замаар өөрийн болон бусдын оюун санаанд тайвшрал, сэтгэл хангалуун, тав тух, найрсаг уур амьсгал бий болгох нь энэхүү соёлыг түгээн дэлгэрүүлж буй нэгэн хэлбэр юм.

26,5602018 оны 7 сарын 24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.