Ажилтнууд ямар даргатай болохыг хүсдэг вэ?
2018, 3 сарын 19. 10:280

     Анх бизнесээ эхлүүлж байхад хүн бүрийн найз шиг байхыг эрмэлздэг байлаа. Би тун догь дарга болж, ажлын байраа хөгжилтэй, найрсаг уур амьсгалаар дүүргэхийг хүссэн. Харамсалтай нь энэ бүх хүчин чармайлт буруугаар эргэлээ. Ажил тааруу болж ирэхэд удирдлага доорх найздаа сайн ажил гэж хэлж чадахааргүй хэмжээнд хүрсэн. Таагүй уур амьсгал бүрэлдэж, хүмүүс миний араар жиг жуг хийж, хэнд ч ажлын орчин таатай санагдсангүй. Эцэст нь нэг юм би тэднийг амжилтад бэлтгээгүй гэдгээ ухаарсан. Тэдний найз шиг аяглаж эхэлсэн эхний өдрөөс тэдэнд хэрэгтэй хүчирхэг удирдагч болох үүргээс ухарсан байжээ.

Ихэнх тохиолдолд ажилтнууд даргыгаа 'сайн найз минь болоосой' гэж хүсдэггүй. Харин амжилтыг минь дэмжин өгч, карьер зорилгоо биелүүлэхэд дэм болдог дарга байгаасай хэмээн хүсдэг. Иймд догь дарга гэдэг бол ажилтнаа хүндэтгэдэг, шударга бөгөөд хэрэгцээтэй шүүмж, зөвлөмж өгдөг, хүн бүртэй яг ижил харьцдаг хүнийг хэлэх юм байна.

Миний санал болгох дөрвөн тактик таныг догь дарга болгохгүй ч үр өгөөжтэй дарга болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

  1. Эхний өдрөөс хил хязгаар тогтооно

Бид сэрүүн байх үеийн дийлэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Иймд ажлын хамт олонтой анд нөхдийн харилцаа тогтоох нь энгийн үзэгдэл болж таардаг. Хамтран ажиллагч нарын дунд үүсэх нөхөрлөл ажилтны хувь оролцоог нэмэгдүүлдэг бол ажилтан болон удирдах албан тушаалтны дунд тус харилцаа үүсвэл таатай үр дүнд хүрдэггүй. Иймд гараанаас гарах үеэс эхлэн хил хязгаараа тогтоох шаардлагатай.

Мэдээж цаг үргэлж бизнесийн дэг жаягтай ажиллахгүй.  O2E Brands-ийнхэн удирдах албан тушаалтантай саадгүй холбогдож, харилцаж болдог, тогтмол ажлын дүгнэлт өгдөг ажлын энгийн орчинг бүрэлдүүлэн ажилладаг. Товчоор хэлбэл  тэдний дарга ажлын тайланд мэргэжлийн төвшний үнэлэлт, зөвлөмж өгч чаддаг тун догь дарга.

  1. Илүү таалагддаг хэмээн онцгойлон үзэхгүй

Ажлын онцгой нөхөдтэй нийлэх нь менежерийн үүрэг биш ээ. Багийн хэсэг гишүүдтэй илүү дотно харьцвал 'даргын дуртай хүмүүс' гэсэн жагсаалт үүсдэг. Та анхнаас ийм санаа өвөрлөөгүй байсан ч зарим нэг хүмүүс онцгой эрх эдлээд байгаа мэт сэтгэгдэл ажилтнуудын дунд үүсдэг. Энэ нь багийн бусад гишүүдийг амжилттай удирдахад сөргөөр нөлөөлдөг.

Таны ажил бол бүх хүмүүсийг гар нийлж үр бүтээмжтэй ажиллуулах. Хүн бүртэй эрх тэгш харьцах нь ирээдүйд үүсэх алив асуудлыг давах суурь болдог онцлогтой.

  1. Зорилготой болж, зорилгодоо хүрэхэд нь туслах

Хүмүүст итгэл хүлээлгэж, эрх мэдэл өгдөг даргад дуртай юу? Гэвч энэхүү итгэл, эрх мэдлээр юу хийхээ мэдэхгүй ажилтнаас ямар үр дүн хүлээх вэ? Иймд та ажилтнуудаа дэмжиж, чиглүүлж өгөх учиртай. Ажилтанг зорилготой болж түүнд хүрэхэд тусалдаг дарга хувь оролцоо өндөртэй, бүтээлч, үр бүтээмж өндөртэй багийг цогцлоож чаддаг.

Тухайлбал манай баг долоо хоног тутам зорилго тодорхойлох ба түүнд хүрэх богино уулзалт зохион байгуулдаг. Хүмүүс зорилгодоо хүрэхэд саад болж буй зүйлсийн талаар ярина. Үүгээр менежер болж буй бүх үйл явдалтай танилцахаас гадна багийн гишүүд дутагдаж буй дэмжлэгээ авч чаддаг.

  1. Догь даргын дээр ямар дарга байдаг вэ? Хүмүүсийн хүндлэлийг хүртдэг дарга.

Хүн бүртэй найз дарга байснаас хүн бүрийн хүндлэл хүртдэг дарга байхыг би илүүд үздэг. Өөрийн албан тушаалыг нухацтай авч үздэггүй хүний удирдах чадварт итгэхэд бэрх. Чадварлаг удирдагч хэзээ нөхөрсөг байж, хэзээ дүрэм дагахыг мэддэг. Тэнцвэрийг нь олж чадвал ирээдүйд тэд танд ирээдүйд талархах нь гарцаагүй.

 

Эх сурвалж: 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04