Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ВҮҮВҮҮ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

WOOVOO-ТЭЙ ТАНИЛЦСАН НЬ: БӨМБӨРЦГИЙН АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ СТАРТАП

ОЛОН ҮНДЭСТНЭЭС БҮРДСЭН ЧАДВАРЛАГ БАГ

"Хэдхэн жилийн дараа гэхэд дэлхийн өнцөг булан бүрт хэсүүчлэн яваа аялагчид апп-ийг маань ашиглаж мэдээллээ аваад, очсон газар бүртээ Woovoo-тэй зургаа авахуулж сошиал медиад тавьдаг болно гэж төсөөлж байна" хэмээн Д.Эржена ярьсан юм. Чита хотоос гаралтай, өдгөө МУИС-д магистрын зэрэг горилж буй Эржена Woovoo-ийн санал болгодог 6 хэлний нэг болох орос хэлний орчуулгын ажлыг хийж гүйцэтгэдэг. Ирэх зун сургуулиа төгссөнийхөө дараа ч компанидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа Эржена бол Woovoo-ийн интернационал хамт олны нэг хэсэг. Woovoo дижитал сэтгүүл дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их хүн аялдаг хотуудын талаарх бүрэн цогц мэдээллийг 6 хэл дээр нийтлэн хүргэдэг. Тийм ч учраас олон улсаас ирсэн, олон төрлийн мэргэжлийн, олон талын чадвартай залуус цугларсанд гайхах зүйл үгүй. "Манай нийт ажилтнуудын 20 орчим хувь нь гадаад хүмүүс. Бараг тал нь гадаадад их, дээд сургууль төгссөн залуухан монгол мэргэжилтнүүд. Өмнө нь бид өөр хаа нэгтээ очиж ажиллаж байж л туршлага хуримтлуулдаг, ямар ч хамаагүй ажил хийнэ гэсэн бодолтой гадагшаа тэмүүлдэг байсан бол энэ нөхцөл байдлыг бид, гадны мэргэжилтнүүдийг Монгол руу ирж ажилладаг болгож өөрчлөхийг хүсэж байна" хэмээн тус стартапыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр ярилаа.

 

 

 Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиагаар төгссөн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр Англи улсад Landrover компани, Getty Images, Times сэтгүүлүүдэд ажиллаж байжээ.

"Японы томоохон технологийн компаниудын нэг IBSystem-ийн ерөнхийлөгч хүүгээ манай дээр нэг сарын дадлага хийлгэсэн. Нэр төрийн хэрэг байсан шүү" хэмээн тэрээр нэмж хэлэв. Испани хэлний орчуулагчаар ажиллаж буй ноён Вальдотой уулзаж ярилцсаны дараагаар үүсгэн байгуулагчийн энэ зорилго хэрхэн бодит байдал болж байгааг харах боломж олдсон билээ."22 жилийн дараа Монголд ирээд хэрхэн хөгжиж урагшилсныг нь хараад шоконд орсон шүү" хэмээн ярих Вальдо гуай ардчилсан хувьсгалын хөдөлгөөн ид өрнөх үеэр Куба улсаас Монголд суух элчин сайдаар ажиллаж байжээ. "Ардчилсан хөдөлгөөн эрчимжиж, анхны үндсэн хууль батлагдаж, сонгууль явагдах үеийг ажиглан суусан үетэй харьцуулахад технологийн хөгжил монголчуудын амьдралд нэвт шингэж, соёлынх нь салшгүй нэг хэсэг болж чадсан байна. Тийм ч учраас Woovoo-ийн тухай анх сонсоод л итгэл үнэмшил бат төрсөн хэрэг. Дээр нь хүссэнээрээ кофе ууж болдогт нь сэтгэл татагдсан шүү" хэмээн тэрээр хөгжилтэйгээр өгүүлэв. Энэ ахмад дипломатч хүүгийнхээ хамтаар 4 гишүүнтэй испани хэлний редакцийг ахлан ажилладаг аж.

 

 Woovoo-ийн тохижилт сайтай, тухлаг оффис яг л Цахиурын хөндийнхний ажлын орчныг санагдуулна. Ажилтнуудад өдрийн хоол үнэгүй гэсэн шүү. 

Woovoo-ийн контент үйлдвэрлэж буй редакц 30 гаруй хүнтэй. Одоогоор 12 хотын тухай 6 хэл дээр нийтэлж буй тэд фрийланс сэтгүүлчидтэй тогтмол хамтран ажилладаг. Редакцид гадаад мэргэжилтнүүдээс гадна "Алтан-Өд" шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ, Д.Энхболд зэрэг нэрт нийтлэлч, зохиолчид хүчин зүтгэж буй. Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр үйл ажиллагааныхаа талаар "Бидний бүх нийтлэл 100 хувь оригинал. Шаардлагатай зураг, бичлэг зэргийг албан ёсны эрхтэйгээр худалдан авдаг. Нийтлэлүүдээ өөрсдөө бичиж, өөрсдийн ажигласан зүйлсийг тусгадаг" хэмээн ярив. Анхны санаагаа 12 ширхэг А4 цаасан дээр гаргаснаас хойш аль хэдийн 3 жил өнгөрчээ хэмээн инээмсэглэх түүнийг ажилтнууд нь бүгд Эбэ, Эбэ ах хэмээн дуудах "Бидний хамгийн чухал үнэт зүйл бол баг. Бид хүн чанарыг нь харж багаа бүрдүүлсэн. Чадвартай, мундаг гэхээсээ илүү сэтгэлтэй, хөдөлмөрлөдөг хүмүүсийг авдаг. Бид бол нэг гэр бүл. Гэртээ зарцуулж байгаагаасаа илүү цагийг бид ажил дээрээ хамтдаа өнгөрүүлж байна. Үүрэг даалгавраа хүлээж аваад, хариуцлагаа хүлээдэг соёл л байхаас албан тушаалын зэрэг дэв энд тийм ч чухал биш. Хамтдаа хөгжиж, санаагаа хуваалцаж, илүү санаачилгатай байх соёлыг л төлөвшүүлж байна даа" хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Харин испани хэлний редактор Мелани ажлын орчны тухайд "Хажууд японоор, хойно оросоор, урд хятадаар, дэргэд англиар ярьж байгаа хүмүүс дуулдаж, ажлын өрөөнд маань дэлхий тэр чигээрээ багтчихсан юм шиг сэтгэгдэл төрдөг шүү" гэлээ. Гадаад хүмүүс монгол компанид нэг их ажиллаад байдаггүйг мэдэх бид, ийм олон гадны мэргэжилтнийг Woovoo-ийн оффист харахад соньхон байв. Бидэнтэй ярилцсан бүх л ажилтнууд, компанийн хамгийн таалагддаг зүйл бол уян хатан, чөлөөтэй ажиллах орчин, дотно дулаан хамт олны уур амьсгал хэмээн нэрлэснээс үзэхэд ийм л орчин гадаад мэргэжилтнүүдийг татдаг юм болов уу. 

 

 

 Куба улсаас Вьетнам, Монгол, Камбож улсуудад суух элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатч Вальдо монгол залуустай нийлэн дижитал тэсрэлт хийхээр эх орноосоо зорин иржээ.

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ТЕХНОЛОГИ

Оффлайн горимд ажилладаг нь Woovoo сэтгүүлийн бас нэгэн давуу тал юм. Зөвхөн уншдаг биш, уншаад мэдэрдэг, амьд мэдрэмж авдаг, сонсдог бас үздэг бүрэн цогц туршлагыг тэд хэрэглэгчдэдээ санал болгохоор ажиллаж буй. Хэрэглэгчид сэтгүүлээ маш хурдтай татаж аваад, интернетгүй байсан ч нийтлэл контентуудаа уншиж, "дэлхийгээр аялах" боломжтой. 

"Испаниас Монгол руу ирж буй хүн хаанаас мэдээлэл олж авах вэ? Үсрээд л номын дэлгүүрээс овоо үнэтэй, голдуу ерөнхий мэдээлэлтэй аяллын ном худалдаж авах байх. Харин бид, 9 секундын дотор тухайн хотын урлаг соёл, хоол, спорт, нийгмийн талаарх бүх мэдээллийг агуулсан сэтгүүлийг татаж аваад, онгоцон дотор түүнийгээ уншаад, мэдрээд ирэх боломжийг санал болгож байгаа юм" хэмээн Woovoo-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганжавхлан тайлбарлав. Та бидний хэзээний танил, иргэний нийгмийн гол төлөөлөгч, "Ид шидийн орон"-ыг бүтээсэн түүнийг гарааны бизнест хүч үзэж, энэ багийн нэгэн хэсэг болж, дахин нэг ид шидийг бүтээхээр ажиллаж байгааг харахад улам их итгэл үнэмшил төрж байсныг нуух юун

 

Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр Англид ажиллаж байхдаа алдарт Harrods-ийн дижитал сэтгүүлийг бүтээхэд гар бие оролцож байсан нь Woovoo-г бүтээх сэдлийг төрүүлсэн аж. "Harrods дэлгүүрийнхээ мэдээллийг сар бүр 100 мянган хэрэглэгчид хүргэх гэж нэг бүр нь 7 долларын үнэтэй сэтгүүл хэвлэхэд тэрбум гаруй төгрөг зарцуулдаг байсан. Харин энэ асуудлаа дижиталаар шийдсэнээр зардал хэмнэж, илүү амьд мэдрэмжийг хэрэглэгчдэдээ өгч эхэлсэн нь үнэхээр өгөөжтэй ажил болсон юм. Хэвлэмэл сэтгүүлээс феррарины үнийг зурагтай нь харахаас дижитал сэтгүүл шиг сонсож, үзэж чадахгүй шүү дээ" хэмээн ярьж байв. Тэрээр Монголд буцаж ирээд хэд хэдэн сэтгүүл эрхлэн гаргасан бөгөөд энэ зуур дижитал сэтгүүл гаргах ажлыг технологийн дэвшил ашиглан хэрхэн хялбарчилж болох вэ гэдгийг байнга эрэлхийлсээр байжээ.Woovoo бол тэдний хөгжүүлсэн дижитал сэтгүүлийн платформ дээр гарч буй бүтээгдэхүүн аж. Ер нь сэтгүүлүүд онлайн руу шилжихэд Creative Cloud, Edge, Indesign гээд дор хаяж 3, 4 тусдаа програм ашиглаж, бараг 100 мянган долларын үнэтэй хэрэгслүүд авах шаардлага гардаг, харин бид энэ асуудлыг илүү үр ашигтайгаар, нэг платформ ашиглан шийдэх технологийг хөгжүүлж автоматжуулсны ачаар хэд дахин хурдтай ажиллах боломжтой болсон шүү хэмээн Эбэ ах хэлэв. Дундаж дижитал сэтгүүлийн төхөөрөмжид эзлэх зай дунджаар 300 mb байдаг бол Woovoo 6 хэл дээр, 6 дахин их контентийг агуулж байгаа хэрнээ 60 mb зайг л эзэлнэ. Энэ үзүүлэлт л тэдний технологи ямар өндөр түвшинд хүрснийг бүрэн илтгэх мэт. Хөгжүүлэлтийн баг нь 12-р сарыг дуустал ямар ч амралтгүйгээр ажиллахаар шийдсэнийг дизайны багийг ахлан ажиллаж буй Д.Күнтуган хуваалцав. Энэ санааг хөгжүүлэгч залуус нь өөрсдөө гаргаж, урдаа тавьсан зорилтууддаа хүрэхээр нэгэнт сэтгэл шулууджээ. Биднийг орой 22 цагийн үед тэдний оффисийг орхин гарахад асаалттай компьютер нэлээд хэд үлдэж харагдав. 

ОЮУНЫ БҮТЭЭЛЭЭР ДЭЛХИЙГ ДАГУУЛАХ ТЭМҮҮЛЭЛ

"Ази соёлтой, орос хүмүүжилтэй, тэгсэн хэрнээ барууны нөлөөнд автсан монголчуудад дэлхийд өрсөлдөх боломж асар их бий. Гэрээр зүйрлэвэл хаалганаас нь, тооноос нь, хананаас нь, ер бүх талаас нь орчноо харчихсан гэсэн үг. Илүү олон өнцгөөс, илүү олон талаас нь аливааг харах боломж бидэнд байгаа" хэмээн АНУ, Хятад, Солонгос улсуудад боловсрол эзэмшсэн Ч.Ганжавхлан хэлэв. Сэтгүүлийг нь азиуд ч, европууд ч унших учраас дизайны шийдэл дээр онцгой анхаарч, олон талтай байлгахад анхаарал хандуулж байгаагаа Күнтуган мөн ярилаа. Тэдний баг ямар ч төхөөрөмж, ямар ч үйлдлийн системд асуудалгүй ажилладаг сэтгүүлийнхээ үсгийн фонт, өнгөний сонголт, текстийн байршуулалтаас эхлээд бүх зүйлийг нарийн судалгааны үндсэн дээр хийж гүйцэтгэдэг.

 

"Хэдий бид албан ёсоор нээлтээ хийгээгүй ч эхний таталтын бараг 80 гаруй хувь нь гадаадаас, тэр дотроо Хятадаас байгаа нь ихээхэн сонирхол татаж байна" гэж ярих тэд 120 хоногт 1 сая хэрэглэгчтэй болох кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ.Цаашдын зорилгынхоо талаар "Бид дижитал паблишинг хаус болно гэж алсын хараагаа тодорхойлсон. 2 жилийн дотор дэлхийн хэмжээний 200 сэтгүүлийг платформ дээрээ байршуулж, Apple News Stand-тэй өрсөлдөх монгол бүтээгдэхүүнийг гарган, апп хөгжүүлэлтээр мэргэшсэн багийг бүрдүүлнэ" хэмээн Эбэ ах хуваалцсан юм. Ноён Вальдогоос хэзээ Гаванагийн тухай мэдээлэл Woovoo-д орох бол хэмээн асууснаа түүнд дуулгахад, "Удахгүй дээ" гээд зөөлөн инээмсэглээд цааш алхлаа.

 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Woovoo. Анх харахад, амандаа хэлэхэд түвэгтэй ч юм шиг хэрнээ амархан дасгачихдаг, танил болчихдог нэр юм. Ямар ч утга агуулаагүй, цоо шинэ үг бий болгож брэндингээ хийж байгаа нь бидний ихэд шохоорхдог амжилтын түүхүүдтэй төстэй ч юм шиг. Гоё газар очоод, онцгой зүйл үзээд Wow Wow гэж уулга алддагтай зүйрлэж энэ нэрийг өгсөн ажээ.Гадаадын зах зээлд өрсөлдөнө гэдэг амаргүй. Гадаад хүмүүсийн эх хэл дээр нь монгол стартап контент үйлдвэрлэж, технологи хөгжүүлнэ гэдэг бүр ч хэцүү. Гэхдээ Woovoo-ийн галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тэд өдөр бүр улам их эрч хүчээр, улам өндөр итгэл үнэмшлээр урагш гэрлийн хурдаар зүтгэж байна. Хамтын ажиллагааны олон боломжууд ч хэдийн нээгдэж, Япон, Хятад, Германаас таатай саналууд ирж байгаа гэнэ. Африкаас хүртэл холбогдоод амжжээ.Үүнээс гадна тэд дэлхийд Монгол эх орноо сурталчлах их үйлсийг бүтээж байгааг онцлохгүй байхын аргагүй. 6 хэл дээр Монголын талаар, Улаанбаатарын талаар мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрт түгээх шийдэл тэдэнд байна. Монгол руу аялъя сэдэвтэй экспог дотооддоо зохиодог, түүнийгээ улсаа олон улсад сурталчлах ажил гэж эндүүрч явсан үе өөрчлөгдөх найдвар төрөв. Жинхэнэ утгаар нь аялал жуулчлалыг дэмжих, бахархаж бахаддаг зүйлсээ илүү амьдаар хүмүүст хүргэх боломж Woovoo-д байна. "Хэдхэн жилийн дараа гэхэд дэлхийн тавцанд өрсөлддөг монгол стартапууд хэд хэд гарчихсан байна гэдэгт эргэлздэггүй. Тэдний нэг нь болж, араасаа олон залуусыг түүчээлэх амжилтын түүхийн эзэд болохыг хүсэж байна" хэмээн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр хэлсэн юм. Түүний ард "асаалттай байгаа" 60 гаруй залуус, хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүд, тавьсан хэтийн зорилго нь үүнд итгэх итгэлийг маань өрдөж өгөв. Монгол хэмээх "энтрепренер үндэстэн" цахим эринд өөрсдийгөө дахин тодорхойлж, дэлхийг оюуны хүчээр дайлаар мордох цаг ойрхон мэт санагдав.

 

Шинэ үеийн төлөөлөл болсон 60 орчим залуус Woovoo-г босгож байна. Тэд ажиллах үедээ шаргуу ажиллаж, амрах үедээ хөгжилдөж чаддаг.

Гэрэл зургийг Л.ЭнхтэлмүүнХөдөлгөөнт зургийг Г.Батбилгүүн, Д.Күнтуган

Source: http://www.unread.today

5,7182018 оны 2 сарын 12
WOOVOO-ТЭЙ ТАНИЛЦСАН НЬ: БӨМБӨРЦГИЙН АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ СТАРТАП

ОЛОН ҮНДЭСТНЭЭС БҮРДСЭН ЧАДВАРЛАГ БАГ "Хэдхэн жилийн дараа гэхэд дэлхийн өнцөг булан бүрт хэсүүчлэн яваа аялагчид апп-ийг маань ашиглаж мэдээллээ аваад, очсон газар бүртээ Woovoo-тэй зургаа авахуулж сошиал медиад тавьдаг болно гэж төсөөлж байна" хэмээн Д.Эржена ярьсан юм. Чита хотоос гаралтай, өдгөө МУИС-д магистрын зэрэг горилж буй Эржена Woovoo-ийн санал болгодог 6 хэлний нэг болох орос хэлний орчуулгын ажлыг хийж гүйцэтгэдэг. Ирэх зун сургуулиа төгссөнийхөө дараа ч компанидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа Эржена бол Woovoo-ийн интернационал хамт олны нэг хэсэг. Woovoo дижитал сэтгүүл дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их хүн аялдаг хотуудын талаарх бүрэн цогц мэдээллийг 6 хэл дээр нийтлэн хүргэдэг. Тийм ч учраас олон улсаас ирсэн, олон төрлийн мэргэжлийн, олон талын чадвартай залуус цугларсанд гайхах зүйл үгүй. "Манай нийт ажилтнуудын 20 орчим хувь нь гадаад хүмүүс. Бараг тал нь гадаадад их, дээд сургууль төгссөн залуухан монгол мэргэжилтнүүд. Өмнө нь бид өөр хаа нэгтээ очиж ажиллаж байж л туршлага хуримтлуулдаг, ямар ч хамаагүй ажил хийнэ гэсэн бодолтой гадагшаа тэмүүлдэг байсан бол энэ нөхцөл байдлыг бид, гадны мэргэжилтнүүдийг Монгол руу ирж ажилладаг болгож өөрчлөхийг хүсэж байна" хэмээн тус стартапыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр ярилаа.      Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиагаар төгссөн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр Англи улсад Landrover компани, Getty Images, Times сэтгүүлүүдэд ажиллаж байжээ. "Японы томоохон технологийн компаниудын нэг IBSystem-ийн ерөнхийлөгч хүүгээ манай дээр нэг сарын дадлага хийлгэсэн. Нэр төрийн хэрэг байсан шүү" хэмээн тэрээр нэмж хэлэв. Испани хэлний орчуулагчаар ажиллаж буй ноён Вальдотой уулзаж ярилцсаны дараагаар үүсгэн байгуулагчийн энэ зорилго хэрхэн бодит байдал болж байгааг харах боломж олдсон билээ."22 жилийн дараа Монголд ирээд хэрхэн хөгжиж урагшилсныг нь хараад шоконд орсон шүү" хэмээн ярих Вальдо гуай ардчилсан хувьсгалын хөдөлгөөн ид өрнөх үеэр Куба улсаас Монголд суух элчин сайдаар ажиллаж байжээ. "Ардчилсан хөдөлгөөн эрчимжиж, анхны үндсэн хууль батлагдаж, сонгууль явагдах үеийг ажиглан суусан үетэй харьцуулахад технологийн хөгжил монголчуудын амьдралд нэвт шингэж, соёлынх нь салшгүй нэг хэсэг болж чадсан байна. Тийм ч учраас Woovoo-ийн тухай анх сонсоод л итгэл үнэмшил бат төрсөн хэрэг. Дээр нь хүссэнээрээ кофе ууж болдогт нь сэтгэл татагдсан шүү" хэмээн тэрээр хөгжилтэйгээр өгүүлэв. Энэ ахмад дипломатч хүүгийнхээ хамтаар 4 гишүүнтэй испани хэлний редакцийг ахлан ажилладаг аж.    Woovoo-ийн тохижилт сайтай, тухлаг оффис яг л Цахиурын хөндийнхний ажлын орчныг санагдуулна. Ажилтнуудад өдрийн хоол үнэгүй гэсэн шүү.  Woovoo-ийн контент үйлдвэрлэж буй редакц 30 гаруй хүнтэй. Одоогоор 12 хотын тухай 6 хэл дээр нийтэлж буй тэд фрийланс сэтгүүлчидтэй тогтмол хамтран ажилладаг. Редакцид гадаад мэргэжилтнүүдээс гадна "Алтан-Өд" шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ, Д.Энхболд зэрэг нэрт нийтлэлч, зохиолчид хүчин зүтгэж буй. Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр үйл ажиллагааныхаа талаар "Бидний бүх нийтлэл 100 хувь оригинал. Шаардлагатай зураг, бичлэг зэргийг албан ёсны эрхтэйгээр худалдан авдаг. Нийтлэлүүдээ өөрсдөө бичиж, өөрсдийн ажигласан зүйлсийг тусгадаг" хэмээн ярив. Анхны санаагаа 12 ширхэг А4 цаасан дээр гаргаснаас хойш аль хэдийн 3 жил өнгөрчээ хэмээн инээмсэглэх түүнийг ажилтнууд нь бүгд Эбэ, Эбэ ах хэмээн дуудах "Бидний хамгийн чухал үнэт зүйл бол баг. Бид хүн чанарыг нь харж багаа бүрдүүлсэн. Чадвартай, мундаг гэхээсээ илүү сэтгэлтэй, хөдөлмөрлөдөг хүмүүсийг авдаг. Бид бол нэг гэр бүл. Гэртээ зарцуулж байгаагаасаа илүү цагийг бид ажил дээрээ хамтдаа өнгөрүүлж байна. Үүрэг даалгавраа хүлээж аваад, хариуцлагаа хүлээдэг соёл л байхаас албан тушаалын зэрэг дэв энд тийм ч чухал биш. Хамтдаа хөгжиж, санаагаа хуваалцаж, илүү санаачилгатай байх соёлыг л төлөвшүүлж байна даа" хэмээн тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Харин испани хэлний редактор Мелани ажлын орчны тухайд "Хажууд японоор, хойно оросоор, урд хятадаар, дэргэд англиар ярьж байгаа хүмүүс дуулдаж, ажлын өрөөнд маань дэлхий тэр чигээрээ багтчихсан юм шиг сэтгэгдэл төрдөг шүү" гэлээ. Гадаад хүмүүс монгол компанид нэг их ажиллаад байдаггүйг мэдэх бид, ийм олон гадны мэргэжилтнийг Woovoo-ийн оффист харахад соньхон байв. Бидэнтэй ярилцсан бүх л ажилтнууд, компанийн хамгийн таалагддаг зүйл бол уян хатан, чөлөөтэй ажиллах орчин, дотно дулаан хамт олны уур амьсгал хэмээн нэрлэснээс үзэхэд ийм л орчин гадаад мэргэжилтнүүдийг татдаг юм болов уу.       Куба улсаас Вьетнам, Монгол, Камбож улсуудад суух элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатч Вальдо монгол залуустай нийлэн дижитал тэсрэлт хийхээр эх орноосоо зорин иржээ. ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ТЕХНОЛОГИ Оффлайн горимд ажилладаг нь Woovoo сэтгүүлийн бас нэгэн давуу тал юм. Зөвхөн уншдаг биш, уншаад мэдэрдэг, амьд мэдрэмж авдаг, сонсдог бас үздэг бүрэн цогц туршлагыг тэд хэрэглэгчдэдээ санал болгохоор ажиллаж буй. Хэрэглэгчид сэтгүүлээ маш хурдтай татаж аваад, интернетгүй байсан ч нийтлэл контентуудаа уншиж, "дэлхийгээр аялах" боломжтой.  "Испаниас Монгол руу ирж буй хүн хаанаас мэдээлэл олж авах вэ? Үсрээд л номын дэлгүүрээс овоо үнэтэй, голдуу ерөнхий мэдээлэлтэй аяллын ном худалдаж авах байх. Харин бид, 9 секундын дотор тухайн хотын урлаг соёл, хоол, спорт, нийгмийн талаарх бүх мэдээллийг агуулсан сэтгүүлийг татаж аваад, онгоцон дотор түүнийгээ уншаад, мэдрээд ирэх боломжийг санал болгож байгаа юм" хэмээн Woovoo-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганжавхлан тайлбарлав. Та бидний хэзээний танил, иргэний нийгмийн гол төлөөлөгч, "Ид шидийн орон"-ыг бүтээсэн түүнийг гарааны бизнест хүч үзэж, энэ багийн нэгэн хэсэг болж, дахин нэг ид шидийг бүтээхээр ажиллаж байгааг харахад улам их итгэл үнэмшил төрж байсныг нуух юун   Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр Англид ажиллаж байхдаа алдарт Harrods-ийн дижитал сэтгүүлийг бүтээхэд гар бие оролцож байсан нь Woovoo-г бүтээх сэдлийг төрүүлсэн аж. "Harrods дэлгүүрийнхээ мэдээллийг сар бүр 100 мянган хэрэглэгчид хүргэх гэж нэг бүр нь 7 долларын үнэтэй сэтгүүл хэвлэхэд тэрбум гаруй төгрөг зарцуулдаг байсан. Харин энэ асуудлаа дижиталаар шийдсэнээр зардал хэмнэж, илүү амьд мэдрэмжийг хэрэглэгчдэдээ өгч эхэлсэн нь үнэхээр өгөөжтэй ажил болсон юм. Хэвлэмэл сэтгүүлээс феррарины үнийг зурагтай нь харахаас дижитал сэтгүүл шиг сонсож, үзэж чадахгүй шүү дээ" хэмээн ярьж байв. Тэрээр Монголд буцаж ирээд хэд хэдэн сэтгүүл эрхлэн гаргасан бөгөөд энэ зуур дижитал сэтгүүл гаргах ажлыг технологийн дэвшил ашиглан хэрхэн хялбарчилж болох вэ гэдгийг байнга эрэлхийлсээр байжээ.Woovoo бол тэдний хөгжүүлсэн дижитал сэтгүүлийн платформ дээр гарч буй бүтээгдэхүүн аж. Ер нь сэтгүүлүүд онлайн руу шилжихэд Creative Cloud, Edge, Indesign гээд дор хаяж 3, 4 тусдаа програм ашиглаж, бараг 100 мянган долларын үнэтэй хэрэгслүүд авах шаардлага гардаг, харин бид энэ асуудлыг илүү үр ашигтайгаар, нэг платформ ашиглан шийдэх технологийг хөгжүүлж автоматжуулсны ачаар хэд дахин хурдтай ажиллах боломжтой болсон шүү хэмээн Эбэ ах хэлэв. Дундаж дижитал сэтгүүлийн төхөөрөмжид эзлэх зай дунджаар 300 mb байдаг бол Woovoo 6 хэл дээр, 6 дахин их контентийг агуулж байгаа хэрнээ 60 mb зайг л эзэлнэ. Энэ үзүүлэлт л тэдний технологи ямар өндөр түвшинд хүрснийг бүрэн илтгэх мэт. Хөгжүүлэлтийн баг нь 12-р сарыг дуустал ямар ч амралтгүйгээр ажиллахаар шийдсэнийг дизайны багийг ахлан ажиллаж буй Д.Күнтуган хуваалцав. Энэ санааг хөгжүүлэгч залуус нь өөрсдөө гаргаж, урдаа тавьсан зорилтууддаа хүрэхээр нэгэнт сэтгэл шулууджээ. Биднийг орой 22 цагийн үед тэдний оффисийг орхин гарахад асаалттай компьютер нэлээд хэд үлдэж харагдав.  ОЮУНЫ БҮТЭЭЛЭЭР ДЭЛХИЙГ ДАГУУЛАХ ТЭМҮҮЛЭЛ "Ази соёлтой, орос хүмүүжилтэй, тэгсэн хэрнээ барууны нөлөөнд автсан монголчуудад дэлхийд өрсөлдөх боломж асар их бий. Гэрээр зүйрлэвэл хаалганаас нь, тооноос нь, хананаас нь, ер бүх талаас нь орчноо харчихсан гэсэн үг. Илүү олон өнцгөөс, илүү олон талаас нь аливааг харах боломж бидэнд байгаа" хэмээн АНУ, Хятад, Солонгос улсуудад боловсрол эзэмшсэн Ч.Ганжавхлан хэлэв. Сэтгүүлийг нь азиуд ч, европууд ч унших учраас дизайны шийдэл дээр онцгой анхаарч, олон талтай байлгахад анхаарал хандуулж байгаагаа Күнтуган мөн ярилаа. Тэдний баг ямар ч төхөөрөмж, ямар ч үйлдлийн системд асуудалгүй ажилладаг сэтгүүлийнхээ үсгийн фонт, өнгөний сонголт, текстийн байршуулалтаас эхлээд бүх зүйлийг нарийн судалгааны үндсэн дээр хийж гүйцэтгэдэг.   "Хэдий бид албан ёсоор нээлтээ хийгээгүй ч эхний таталтын бараг 80 гаруй хувь нь гадаадаас, тэр дотроо Хятадаас байгаа нь ихээхэн сонирхол татаж байна" гэж ярих тэд 120 хоногт 1 сая хэрэглэгчтэй болох кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ.Цаашдын зорилгынхоо талаар "Бид дижитал паблишинг хаус болно гэж алсын хараагаа тодорхойлсон. 2 жилийн дотор дэлхийн хэмжээний 200 сэтгүүлийг платформ дээрээ байршуулж, Apple News Stand-тэй өрсөлдөх монгол бүтээгдэхүүнийг гарган, апп хөгжүүлэлтээр мэргэшсэн багийг бүрдүүлнэ" хэмээн Эбэ ах хуваалцсан юм. Ноён Вальдогоос хэзээ Гаванагийн тухай мэдээлэл Woovoo-д орох бол хэмээн асууснаа түүнд дуулгахад, "Удахгүй дээ" гээд зөөлөн инээмсэглээд цааш алхлаа.   ТӨГСГӨЛИЙН ОРОНД Woovoo. Анх харахад, амандаа хэлэхэд түвэгтэй ч юм шиг хэрнээ амархан дасгачихдаг, танил болчихдог нэр юм. Ямар ч утга агуулаагүй, цоо шинэ үг бий болгож брэндингээ хийж байгаа нь бидний ихэд шохоорхдог амжилтын түүхүүдтэй төстэй ч юм шиг. Гоё газар очоод, онцгой зүйл үзээд Wow Wow гэж уулга алддагтай зүйрлэж энэ нэрийг өгсөн ажээ.Гадаадын зах зээлд өрсөлдөнө гэдэг амаргүй. Гадаад хүмүүсийн эх хэл дээр нь монгол стартап контент үйлдвэрлэж, технологи хөгжүүлнэ гэдэг бүр ч хэцүү. Гэхдээ Woovoo-ийн галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Тэд өдөр бүр улам их эрч хүчээр, улам өндөр итгэл үнэмшлээр урагш гэрлийн хурдаар зүтгэж байна. Хамтын ажиллагааны олон боломжууд ч хэдийн нээгдэж, Япон, Хятад, Германаас таатай саналууд ирж байгаа гэнэ. Африкаас хүртэл холбогдоод амжжээ.Үүнээс гадна тэд дэлхийд Монгол эх орноо сурталчлах их үйлсийг бүтээж байгааг онцлохгүй байхын аргагүй. 6 хэл дээр Монголын талаар, Улаанбаатарын талаар мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрт түгээх шийдэл тэдэнд байна. Монгол руу аялъя сэдэвтэй экспог дотооддоо зохиодог, түүнийгээ улсаа олон улсад сурталчлах ажил гэж эндүүрч явсан үе өөрчлөгдөх найдвар төрөв. Жинхэнэ утгаар нь аялал жуулчлалыг дэмжих, бахархаж бахаддаг зүйлсээ илүү амьдаар хүмүүст хүргэх боломж Woovoo-д байна. "Хэдхэн жилийн дараа гэхэд дэлхийн тавцанд өрсөлддөг монгол стартапууд хэд хэд гарчихсан байна гэдэгт эргэлздэггүй. Тэдний нэг нь болж, араасаа олон залуусыг түүчээлэх амжилтын түүхийн эзэд болохыг хүсэж байна" хэмээн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр хэлсэн юм. Түүний ард "асаалттай байгаа" 60 гаруй залуус, хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүд, тавьсан хэтийн зорилго нь үүнд итгэх итгэлийг маань өрдөж өгөв. Монгол хэмээх "энтрепренер үндэстэн" цахим эринд өөрсдийгөө дахин тодорхойлж, дэлхийг оюуны хүчээр дайлаар мордох цаг ойрхон мэт санагдав.   Шинэ үеийн төлөөлөл болсон 60 орчим залуус Woovoo-г босгож байна. Тэд ажиллах үедээ шаргуу ажиллаж, амрах үедээ хөгжилдөж чаддаг. Гэрэл зургийг Л.ЭнхтэлмүүнХөдөлгөөнт зургийг Г.Батбилгүүн, Д.Күнтуган Source: http://www.unread.today

5,7182018 оны 2 сарын 12
ЦЭЦЭЭ ГҮН тийш ЯВГАН АЯЛЦГААЯ!

Улаанбаатарын урд Дархан цаазат Богдхан уул сүндэрлэнэ. Ан амьтан, ой модоор баялаг, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой учир унаган төрхийг нь хадгалах зорилгоор төрийн зүгээс сахин хамгаалдаг ажээ. Харин энэхүү уулын ноён оргил нь 2300 орчим метрийн өндөрт өргөгдсөн Цэцээ гүн юм. Уг оргил нь төрийн тахилгатай уул бөгөөд 5 жилд нэг удаа тахидаг ажээ. Амралтын өдөр тус оргилыг зоривоос уулын спортоор хичээллэдэг эсэх нь үл хамааран хэдэн арван хүн тантай зэрэгцэн алхаж буйтай таарна. Учир нь улаанбаатарчууд сүүлийн жилүүдэд явган аялалд ихээр дурлаж, чөлөөт цагаа зарцуулах болжээ. Уулын явган аяллыг тэд биеийн чилээгээ гаргах, стрессээ тайлах, хамтран аялагчидтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх сайхан арга гэж үздэг.  Үүнээс гадна байгалийн сайханд тайвшрал авч, хотын их дуу чимээнээс түр ч гэсэн холдохыг хүсдэг ажээ. Цасан ширхэгээр хучигдсан өтгөн моддын дор тэнгэр өөд харахад алтан нарны цацраг нүд гялбуулсан тийм л сайхан орчин өвлийн улиралд Богдхан ууланд бүрдсэн байдаг юм. Ялимгүй даарсан бол гэрэлт нарны өөд нүүрээ ээн зогсоно шүү дээ.   Цэцээ гүн оргил өөд гарах хэд хэдэн өөр төрлийн зам бий. Төр хурахын амнаас 8.5км, Манзуширын хийдээс 8.4км, “Скай ресорт” цанын баазаас Хүрхрээн амыг өгсөж гарахад 9км зам туулдаг. Ингэж хотоос зайдуу очилгүй шууд Зайсангийн аман дахь Богдхан амралтын газраас явж болох ч хамгийн хол зайтай буюу 16км алхана. Энэ хэмжээний зам туулахад өглөө гарсан хэдий ч орой бууж ирэх магадлалтай учир эрсдлийг тооцоолох хэрэгтэй байгаа биз? Хоттой хамгийн ойр дараагийн байршил нь цанын баазаас явдаг зам юм. Бартаа ихтэй, том хэмжээний чулуудын дээгүүр харайж гарах шаардлагатай учир экстрем аялалд дуртай бол энэ замыг сонгох нь зүйтэй. Харин “Манзушир” хийдээс явах замыг сонговол ноён оргил өөд гарах далимдаа буддын шашны тус хийдтэй танилцсан ч болно шүү дээ. Төр хурахын замтай харьцуулахад өгсүүр боловч бартаа багатай, нийтэд зориулсан замын тэмдэглэгээ сайтай гэдгээрээ давуу талтай. Тиймээс гэр бүлээрээ аялж байгаа бол аялагчдад тохиромжтой зам гэдэг. Харин Төр хурахын ам нь мөн л байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар учир нүдээ хужирлах зорилгоор энэ замаар Цэцээ гүн рүү гарсан ч болох ажээ. Ингээд нэгэнт уулын оргилд гарсан бол хөгжлийнхөө замд хурдлан явж буй Улаанбаатарыг том дүр зургаар нь тольдон харах боломж танд тохиолоо. Улс орны хөгжлийг илтгэх өндөр барилгуудтай хаяа дэрлэн орших гэр хорооллыг тэндээс л бүхлээр нь хараарай. Хувийн бэлтгэлийн хувьд үүргэвчиндээ замдаа идэх хоол хүнс, ус ундаа авахаа мартуузай. Амрах цэг, сүүдрэвчид тухлан саатаж, амсхийх боломж бүрдүүлсэн байгаа. Хэрэв та санаж байгаа бол Монгол нь эрс тэс уур амьсгалтай гэдгээрээ “алдартай” орон шүү дээ. Дээр нь 1-р сард Улаанбаатар хотод өвлийн хүйтэн сар үргэлжилж байх учир салхи нэвтрэхгүй цамц, дулаан хувцас өмсөх нь чухал. Мөн түрүүн дурдсан Зайсангийн амнаас Дугуй Цагаан - Баруун Ширээт, Зайсан – Тэнгэр хад чиглэлээр аялах зам байдаг. Энэ тохиолдолд Цэцээ гүний оргилд гарахгүй ч өргөн уужим зайд тэгш газар тогтсон байдаг тул олон иргэд эрүүл мэндэд тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чийрэгжүүлэх дасгал хийж байдаг. Тэдэнтэй хамтарч дасгал хийвэл хүний амьдралын бас нэгэн хөгжилтэй дурсамж болж үлдэхгүй гэж үү?  Woovoo Digital Magazine     

8,2302018 оны 2 сарын 2

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.