"Ах" соёл таны бизнесийг хөнөөж байна уу?
2018, 2 сарын 12. 12:080

Хүний нөөц, ажилтан шалгаруулах салбарт 15 жил ажиллахдаа тоймгүй олон компанийн хөлжих, дампуурахыг харлаа. Тэр тусмаа "ах" соёлтой байгууллагууд дампуурсан нь дэндүү олон.  Би ч гэсэн "ах" -н соёлд ажиллаж байлаа. Өөрийн туршлагаас харахад энэхүү гурван шинжийг цогцлоосон байгууллага хадан цохионы ирмэг чиглэн алхаж байдаг:

  1. Тогтмол шахуушоудах замаар ажилчдаа сэргээдэг. "The Wolf of Wall Street" хэмээх кино бол үүний төгс жишээ. Леонардо Ди Каприогийн бүтээсэн гол дүрийн залуу цагийг зугаатай өнгөрөөхөд донтсон нэгэн. Өөрийгөө болон баг хамт олноо үдэшлэг, шоугаар сэргээдэг. Үнэндээ бол энэ нь бодит байдал буюу үүссэн асуудлыг олж харахад саад болж, тулгарч буй асуудлыг түр холдуулж байсан. Үүнээс суралцах зүйл бол "Бүх зүйл нуран унахад цочирдох хэрэггүй. Өмнө нь байсан асуудал томорсоор байгаад ийм болсон".
  2. Орилох, хашхирах, хуруугаар заах нь ажилтны үзүүлэлтийг сайжруулах тохиромжтой арга. Хувь хүнийг олны өмнө гутааснаар тухайн хүн биеэ дайчилдаг. Гэхдээ энэ хугацаа богино байдаг нь харамсалтай. Үүнээс гадна ажлаас гарах магадлалыг нэмэгдүүлж (хүмүүс стресээс болж ажлаас гардаг), илэн далангүй байдлыг бууруулдаг. Дарга нь ичгэвтэр байдалд оруулдаг бол таагүй мэдээ дуулгах, алдаагаа зааж өгөх, шинэ санаанаас хуваалцахыг хүсэх хүн олдохгүй л болов уу.
  3. Тэдний бүлгэм сургуулийн сурагчдаас илүү дотно.Гадуур хамт хооллох, зугаалах, амралтын өдрийн түүхээ аминчлан хуваалцдаг хэсэг бүлэг хүмүүс 'бид ба чи' гэсэн соёлыг үүсгэдэг. Энэ нь яваандаа идэвхгүй атлаа түрэмгий зан байдал руу шилжинэ. Байгууллагын үндсэн мөнгөн тэмдэгтээр араар ярих, доош хийх хоёр тодорно. Ингээд л ажлын байр хов жив, сөрөг зүйл яригдсаар дүүрч эхэлнэ дээ.          

Хэрэв үүсгэн байгуулагч нь "ах" бол өөрчлөлтөд найдах хэрэггүй

Компани байгуулахын тулд өөрт итгэх итгэл асар их шаардана. Ер нь бол зоримог зан араншинтай хүмүүс хувийн бизнест хүч үзэж, "ах" -н соёлыг бүтээх нь элбэг. Өөрөөр хэлбэл танай дарга өөрөө "ах" бол өөрчлөлт горьдох хэрэггүй. Ядаж л танай байгууллагын цар хүрээ томорч, "ах" зангаас болж дарга тань асуудалд ортол өөрчлөлт явагдах нь үгүй.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28