Маркетингийн дүрэм
2018, 1 сарын 12. 15:590

Анхаарал татах

Хамгийн эхний дүрэм бол хэрэглэгчийн анхаарлыг татах. Тус хандлага дижитал ертөнцөд улам хүчээ авсан бөгөөд таны анхаарах хэдэн зүйл бол:

Хор малтах: Хүмүүст ямар асуудалтай тулгарч байна та түүнийг гаргаж ирнэ

Тал засах: Ид шидийн өөрчлөлт, нотолгоо, олон үйлдэл хийх чадвар бол таны санал болгох давуу тал болоод шийдэл юм. Тэр тусмаа нотолгоог заавал багтаах учиртай. Найзуудын санал болгосон мэдээлэл худалдан авалтад хамгийн ихээр нөлөөлдөг болохыг анзаарна уу.

Төгсгөх: Тэдэнд татгалзахын аргагүй санал тавих

  1. Тэдний хэлээр ярих

Өөрийн хүссэн хэлээр биш харин хүмүүсийн ойлгох хэлээр ярих хэрэгтэй. Хүмүүсийг прагматик, хөдөлгөөнтэй, нийгэмсэг, сэтгэл хөдлөлтэй гэж ангилж болно.

  • Прагматик хүмүүс энгийн зүйлс хүсэх тул алгуурхан бөгөөд дэс дараатай ярина.
  • Хөдөлгөөнтэй хүмүүс бусдаар шахуулж, шаардуулах дуртай тул чанга дуугаар бага зэрэг ширүүн харьцахад буруудахгүй
  • Нийгэмсэг хүмүүс тулган шаардлагагүй нөхөрсөг харилцаанд дуртай тул хэсэг хугацааны дараа тантай бизнес хийхээр болдог.
  • Сэтгэл хөдлөлтэй хүмүүсийг тулган шаардахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Танд ямар санагдаж байна гэх хэллэг хэрэглэнэ. Логик болоод түрэмгий байдал шаардлагагүй.
  1. Хамааралтай байдал

Ихэнх маркетинг тулган шаардах хандлагатай байдаг. Хүмүүсийн сэтгэлгээтэй нийцтэй байх учиртай. Тэд явган хүний замаар (таныг дөнгөж мэдэж эхэлж байгаа), машин замаар (таны ажлыг дагаж байгаа), хурдны замаар (худалдан авалт хийхэд бэлэн) явж байдаг. Хүн тус бүрийн замаар явж үзэх хэрэгтэй:

  • Тэд яавал миний саналд хөрөнгө оруулах вэ?
  • Тэднийг хэрхэн төлбөр төлдөг худалдан авагч болгох вэ?
  1. Боловсрох

Боловсролд суурилсан маркетинг сууриа тавьж өгөхгүй нь тодорхой. Өнгөрсөнд ялдаг байсан. Ирээдүйд ялах нь ойлгомжтой. Бараагаа зарах гэхээс илүү танил талдаа тус хүргэхэд анхаарах хэрэгтэй. Тодруулбал боломжит үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхэд анхаарах юм. Асуудлыг гартаа авч, гэмтэлтэй хэсгийг олж тэдний өнөөдрийг маргааштай холбох шийдлийг санал болгоно гэсэн санаа.

  1. Хөөрхөн царайнаас илүү хөрөнгө

Бусдаас ялгарч, олны хараанд өртөж, ярианы сэдэв болохыг ид шид гэж ойлгож болно. Өнөөгийн зах зээл хөл хөдөлгөөнтэй болсон тул тус ид шид бий болоход хэт их хөрөнгө шаардах болсон. Үүний оронд эрэлтэд суурилсан маркетингаас сонгоорой. Азтан шалгаруулах, блогтоо  баялаг, чанартай мэдээлэл оруулах гэх зэрэг маркетингийн аргаас ашиглана.

  1. Эвдрээгүй л бол засаад ав

Мэдээж та үйлчлүүлэгчийн хүссэн зүйлийг мэдэрч, түүнийг өгөх учиртайгаа мэднэ. Гэхдээ таагүй хэрэг болон тухайн үеийн мэдрэмжид суурилснаар буруудах нь олон. Хэрэв маркетингийн үр дүн таагүй гарвал сэтгэл санаа дагаж унадаг. Өдөр бүр ижил үр дүн хүлээдэг нь бидний алдаа. Миний хувьд урт хугацааны мөн баттай тоон дээр суурилсан маркетингийн ажил хамгийн үр дүнтэй гэж үздэг. Тоон мэдээлэлд суурилсан шийдвэр бизнесийн юу болж, болохгүй байгааг ойлгоход тусалдаг. Мөн эвдрээгүй зүйлээ хаяхаас сэргийлэх юм.

 

Эх сурвалж: http://www.success.com/article/10-marketing-rules-the-best-entrepreneurs-live-and-die-by

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54