Сандал дээр суух аюултай
2017, 12 сарын 22. 11:320

'Бидний өдөр тутамдаа хийдэг хамгийн аюултай зүйл бол сандал дээр суух' хэмээн үзэх эрүүл мэндийн мэргэжилтний тоо үлэмж олон болжээ. Удаан хугацаагаар суух нь тамхи татах шиг хорт нөлөөтэй. Мөн удаан сууж байгаад гэнэт дасгал хийхээр зүгээр болдог энгийн асуудал биш ээ.

Удаан хугацаагаар суух нь чихрийн шижинээр өвчлөх, цусны даралт ихсэх, зарим нэг хорт хавдар тусах (ялангуяа эмэгтэйчүүд), уцаартай болох, эрт нас барах зэрэгтэй холбоотой болохыг олон судалгаагаар тогтоосон байдаг. Үүнээс гадна нуруу өвдөх, нурууны яс тэгш болох эрсдэл бий. Эдгээрээс үүдэн компьютерийн монитороо өндөрт байрлуулж босоо байрлалаар ажлаа хийх хандлага барууны орнуудад ихэд яригдаж байна.

Түүхийн хуудсыг сөхөн үзвэл 19-р зууны үеийн оффисын албан хаагчид ажлаа зогсож хийдэг байжээ. Винстон Черчил, Эрнест Хемингуэй, Доналд Рамсфелд гэсэн эрхмүүд зогсоогоор ажлаа хийдэг байсан. Биеийн хүчээ ашиглан мөнгө олох хүмүүсийн тоо багассантай холбогдон 20-р зууны дунд үеэс сандал дээр сууж ажлаа хийх хандлага газар авсан юм. Суугаа ажил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга энэ үеэс эхэлсэн билээ. Тухайлбал Лондон хотын тээврийн хэрэгслийн удирдах албанаас автобусны жолоочийг кондуктортой харьцуулсан судалгааг 1949-1952 оны хооронд явуулжээ. Кондуктор харьцангуй их хөдөлгөөнтэй тул зүрх судасны өвчлөлд өртөх магадлал бага гэсэн үр дүн гарчээ.

Тун энгийнээр тайлбарлавал: Удаан хугацаагаар суухад хөлд цус ихээр хуримтлагдана. Улмаар хөлийн артерийн судаснууд тархах чадвараа алдаж эхэлдэг. Бодисын солилцоо удаашрах тусам төрөл бүрийн биохимийн эрүүл үйл ажиллагаа доголдоно. Ийнхүү суурин амьдралын үр дүнд бие махбод болон сэтгэл зүй эмзэг болох юм. Босоо ширээний зориулалт бол тус үр дүнгээс зайлсхийх. Гэвч хөдөлгөөн хийхтэй харьцуулбал тийм ч өндөр үр дүнтэй биш аж.

Маргаан

Судлаачид энэ асуудлыг ондоо байр сууриас авч үздэг. Зарим судлаачид өдөрт хамгийн ихдээ гурван цаг сууснаар амьдрах хугацааг хоёр жилээр сунгаж болно гэж үздэг. Мөн нэг хэсэг нь хэт удаан сууснаас үүдэх өвчлөл гүйлтийн тамирчин болон идэвхтэй амьдралтай хүмүүст ч гэсэн илэрдэг хэмээдэг. Нөгөө талд байнга суудаг хүмүүст л сөрөг нөлөөлөл үүсэхээс биш амралтын өдрөөр хэдэн цаг дасгал хийж, хөдөлгөөнтэй байдаг хүмүүс өртөх магадлал багатай гэж үзэх судлаачид бий.

Сайн судалж үзвэл өндөр ширээ асуудлыг ор мөргүй шийддэггүй аж. Удаан зогсох нь өөрөө асуудал үүсгэнэ. Эдгээрээс дурдвал хөл хавдах, судас бүдүүрэх, нуруу өвдөх, булчин ядрах гэсэн асуудал бий. Ямартаа ч босоо байрлалаар ажилласнаар дасгал хийх шаардлагатай хугацаа буурдаг нь үнэн.

Харин сөрөг нөлөөллөөс бүрэн ангижрах арга бол зогсохоос гадна хөдлөх юм. Цаг тутамд цөөн хэдэн минут алхах юм уу өдөр хэд хэдэн удаа 5-10 минут алхах хэрэгтэй. Ингэж чадвал амьсгал болон цусны эргэлт хэвийн болно.

Аргумент

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04