Цалингаа нэмэх 5 зөвлөмж
2017, 11 сарын 15. 16:340

Хүн бүр цалингаа нэмүүлэхийг хүсдэг санаа зовоод асууж чаддаггүй.

Энэ сэдвийг хөндөх гэтэл ам эвлэж өгдөггүй. Ерөнхийдөө бол өөрийгөө магтах учраас тэр байх. Даанч хийсэн ажлаа үнэлүүлэх хүсэл бадраад байдаг.

Дарга ирээд “Сайн ажиллалаа. Чамд баярлалаа. Цалинг чин нэмлээ” гэх тохиолдол туйлын ховор. Туйлын ховор учраас л та асуух хэрэгтэй.

Мэдээж хэлэлцээр өрнүүлэхийн өмнө бэлтгэл базаах хэрэгтэй. Юуны түрүүнд компанид оруулж буй хувь нэмрээ бодитоор тодорхойлно. Фактуудыг гаргаж ирээд, хүссэн зүг рүүгээ чиглүүл. Цалингаа нэмүүлэхийг хүсэж л байвал энэ сэдвийг та хөндөх хэрэгтэй.

Энэ талаар ярихдаа санах хэрэгтэй таван зүйл бол:

Хэзээ гэдэг нь чухал

Жилийн ажлын үзүүлэлтийн үе бол тохиромжтой мөч. Болж өгвөл гурваас дөрвөн сарын өмнө асуух хэрэгтэй. Ажлын сүүлийн өдрүүдэд асуувал бас зүгээр. Учир нь амралтын өмнөх асуудлуудад менежерүүд илүү хурдан хариу өгдөг. Үүнээс гадна уулзалт хийхийн өмнө цалингийн талаар ярина гэдгийг мэдэгдэх хэрэгтэй. Хэн ч энэ мэтийн гэнэтийн яриа сонсохыг хүсэхгүй бөгөөд үр дүнд нь "За бодож байгаад дараа уулзъя" гэсэн хариу ирнэ.

Битгий гуй

Энэ бол өрөвдүүлэх хэлэлцээр биш. Хүмүүсийн даргатайгаа харилцах харилцаа адилгүй. Танд санхүүгийн хүндрэлтэй байдлаа ярих хэрэг гарч болно. Гэхдээ энэ бол цалин нэмэх хангалттай шалтаг биш. Та ажлаа сайн хийсэн, хийдэг болохоор цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаагаас биш өрөвдүүлээд нэмүүлэхийг хүсээгүй тийм үү?

Өөрийн үнэ цэнийг тодотго

Цалингийн нэмэгдэл бол зөвхөн өнгөрсөнд оршихгүй. Тэгэхээр ирээдүйг бас хамруулъя. Дараагийн 12 сард цалингаа нэмүүлснээр компанид оруулах таны хувь нэмэр улам тогтвортой эсвэл өсөлттэй болох уу? Энэ хэсгийг зөв илэрхийлж чадвал танд илүү орлоготой болох магадлал байна.

Бэлтгэл

Танаас асууж болох асуултыг урьдаас гадарлаж, ямар хариулт өгөх талаар бэлтгэл хийх хэрэгтэй. Ингэхдээ байгууллагын хэтийн төлөвийг сайн ойлгосон байх нь чухал.

Ажлын бүтээмжээ батлах

Өнгөрсөн жилүүдэд хир сайжирсан, ямар амжилт гаргасан гэдгээ батлах хэрэгтэй. Мөн энэхүү үзүүлэлтүүд дараагийн сар, жилүүдэд үргэлжилнэ гэдэг санааг мөн оруулаарай. Ингэхдээ мэдээж байгууллагын зорилготой нийцтэй байна.

Эцэст нь хэлэхэд та өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа төлөө илүү орлого хүсэж байна. Мөн өнгөрсөн ахиц дээр суурилан ирээдүйд улам ихийг бүтээнэ гэдгээ нотолж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49