Хэнийг сонгох вэ: Саятан болгох суурь чадвар
2017, 10 сарын 6. 11:090

Номын мэдлэг болон амьдралын туршлага хоёрын маргаан олон арван жилийг дамжин ирсэн. Мэдээж нэг нь нөгөөгөөс илүү практиктай. Гэхдээ энэ хоёрын туйлд зогсох орших хүн үгүй. Тухайлбал ямар ч хар ухаангүй эсвэл ямар ч техникийн мэдлэггүй ажилтан гэж байхгүй. Дийлэнх хүмүүс дунд орчимд нь л харьяалагдана. Гэхдээ ажилтан сонгон шалгаруулах үед аль талыг нааштайгаар хүлээн авах вэ? Миний хувьд амьдралын туршлагатай, хар ухаантай хүмүүс. Тэд байгууллагын соёлд хэрхэн уусах талаар мэддэг тул ажилтны сэтгэл ханамжийг өсгөж, ажлаас гарах хувийг бууруулна.

Амьдралын туршлагатай хүмүүс үйлчлүүлэгч, хамтран ажиллагч нартай харилцаа үүсгэхдээ сайн бөгөөд ажил дээрх асуудлыг амархан мэдэрч чаддаг, үр бүтээлч багийн гишүүн болдог. Мэдээж техник болон номын мэдлэгтэй ажилтны үнэ цэнийг харьцуулах боломжгүй боловч тэд дээр дурдсанчлан үйлчлүүлэгчийн зорилгыг мэдрэх, хамтран ажиллагч нартай харилцахдаа маруухан.

Харин хар ухаантай ажилтанд дутагдаж буй техник, технологийн мэдлэгийг дадлагажуулах замаар үнэ цэнийг нь олон талаас нь нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Яагаад амьдралын арвин туршлагатнууд багийн үнэ цэнэтэй гишүүн болдог талаарх цөөн хэдэн давуу талыг хүргэе:

Энэ бол саятнуудын характер

Өөрийн хүчээр саятан болсон хүмүүс бусдыг ойлгох чадвартай мөн тэднийг хэрхэн байгууллагын амжилтын тулгуур болгохыг мэддэг. Мөн өөрийн болон хамтрагчийн давуу талын зэрэгцээ сул талыг мэдэх нь тун чухал. Үүнийг л сурч чадвал бизнесийн дийлэнх орчин нөхцөлд дасан зохицохоос гадна чухал түншлэлийг байгуулж, компанидаа хөрөнгө оруулалт авчирч чадна.

Энэ бол хариуцан ажиллах чадвар

Номын мэдлэгтнүүд багт шинэ содон санааг дуулгах ч амьдралын туршлагатнууд тэдгээрийг бодит амьдралд хурдан буулгадаг. Тэд ямар үед дур мэдэн шууд үргэлжлүүлэх ямар үед даргын зөвшөөрөл хэрэгтэй болохыг сайн мэдэрдэг. Энэ чадварын ачаар байгууллагын өдөр тутмын ажил үр бүтээмжтэй байж чаддаг.

Эс тэгвээс даргын зөвшөөрөл авах, хүлээх, хариу авах, тайлан бичих гэсээр байтал хугацаа алддаг.

Тэдний ачаар бат зогсоно

Дээрх бүгдийг үл ойшоосон ч хямралтай, харилцагчтай асуудал үүссэн тохиолдолд хар ухаан хамгийн ихээр үгүйлэгддэг. Хэрэв хэрэглэгчид асуудал үүссэн, тусламж хүссэн тохиолдолд маш хурдан сэтгэж, зөв хүнтэй холбох хэрэгтэй. Энэ үед ажиглалтаас туршлага хуримтлуулдаг хар ухаантнууд хамгийн хурдан хөдөлдөг. Тэд бол асуудлыг дор нь шийдэгч.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01