Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Корпорэйт Трейнинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

КЕННЕДИ ХЭРХЭН АНУ-н 35 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН БЭ?

1960 оны АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн. Түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч, 43 настай Кеннеди, дэд ерөнхийлөгч Никсоны эсрэг өрсөлдөж байлаа. Нас залуу цус шингэн Кеннеди энэ аварга улсыг удирдаж явах хэмжээнд бэлэн болж амжсан эсэх, мөн цагаан ордонд суухаар нэр дэвшиж буй 2 дахь католик шашинтан зэрэг нь сонгогчдод эргэлзээ төрүүлж байлаа. Эхний католик нэр дэвшигч тэртээ 32 жилийн өмнө Нью Йоркын засаг дарга Ал Смит байсан бөгөөд шашнаасаа болоод сонгуулиас мултарч байсан.

Эдгээр хүчин зүйлс олон нийтийн саналыг маргаангүйгээр Никсоны талд авч ирэхээр байлаа. Гэвч 9-р сарын 26-ны намрын нэгэн орой хоёр нэр дэвшигч Чикаго хотод хамгийн анхны ТВ-н халз мэтгэлцээнд орж Кеннеди түрүүлж ярьж эхлэхээр болов.

1860 оны сонгуульд Авраам Линколн - Хагас нь боолчуудаас, хагас нь эрх чөлөөт хүмүүсээс бүрдэх энэ үндэстэн оршин тогтнож чадах уу гэж асууж байсан. Харин зуун жилийн дараа өнөөдөр 1960 онд хагас нь боолын улсуудаас, хагас нь эрх чөлөөт гүрнүүдээс бүрдэх энэ дэлхий өөрөө оршин тогтнож чадах уу гэж асуумаар байна. Нэг бол бид эрх чөлөөний зүг нүүх болно, эсвэл бид боолчлолын зүг рүү хөдлөх болно.

Кеннеди камер луу харж сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн түүхэн үгсээ эхлэхэд түүний өөртөө итгэх итгэл, чин сэтгэлийн яриа нь мэдрэгдэж байлаа.

Кеннеди хоёр хөл дээрээ жингээ тэнцүүхэн хуваарилж яг л газарт шаасан гадас шиг хөдөлгөөнгүй цэх зогсож байхдаа зүүн гараараа индрээс барьж баруун гараараа агаарт хүчтэй цохилтуудыг хийж байлаа.

Гарны хөдөлгөөн нь түүний илтгэлийн чухал үгсэд аккцент нэмж, сонсогчид хаана илүүтэй анхаарах ёстойг хэлж өгөөд байх шиг. Түүний нүд, зогсолт, хөдөлгөөн, дуу хоолой гээд бүгд нэгдэн нийлж яг нэг мессежийг л илэрхийлж чадаж байлаа.

  • Никсоны ээлж болоход маш өөр дүр зургийг үзэгчид олж харсан юм. Баруун хөл дээрээ жингээ авч зогсон нь түүний мөрийг далий харагдуулж, хоёр гараараа индрээ зуурсан нь түүний доторх ямар нэгэн түгшүүрийг илэрхийлж, Никсон ямар нэг айдастай эсвэл өөрийгөө хамгаалсан, уур уцаартай мэт харагдаж байлаа. Тэрээр ерөнхийлөгчид өрсөлдөж буй нэр дэвигч шиг биш, ерөөс анх удаа илтгэл танилцуулж байгаа оюутан хүүхэд шиг л авирлаж байв.

Илтгэлээ үргэлжлүүлэн танилцуулах зуур баруун хөл нь ядарч эхлэхэд биеийн жингээ зөөж зүүн хөл дээрээ авчирна. Энэ зуур түүний ганц өмөг түшиг болсон индрээсээ хоёр гараараа тас зуурсан хэвээр л байлаа. Ерөнхийлөгч шиг харагдахгүй л байна.

Хэсэг хугацааны дараа Кеннеди өөрийн ээлжин дээр Никсоны тухай ярьж эхлэхэд найруулагч илтгэгчийн биш түүний өрсөлдөгчийн дүрсийг харуулахад нүд нь хоёр тийш ямар нэгэн удирдлагагүйгээр эргэлдэж эхэлсэн нь түүнийг өөртөө итгэлгүй бөгөөд бодлоо олж ядах мэтгэлцэгч шиг харагдуулж байв.

Ийнхүү мэтгэлцээнээс хойш 2 өдрийн дараагаар Галлуп-аас улс төрийн рейтинг тогтоох судалгаа явуулахад Кеннеди тэргүүлсэн байсан бөгөөд сонгууль дуустал тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар ерөнхийлөгч болсон юм. Хамгийн сонирхолтой нь мэтгэлцээнийг ТВ-ээр үзэгчид Кеннедиг ялсан гэж үзсэн бол радиогоор сонсогчид Никсоныг ялсан гэж үзжээ.

Харагдах байдал ямагт сонсогдох байдлыг давамгайлдаг аж.

Гэвч хэд хэдэн гадны хүчин зүйлс хоёр нэр дэвшигчийн харагдах байдалд хэт нөлөөлсөн байжээ.

- Мэтгэлцээнээс хэд хоногийн өмнө Никсоны бие тавгүйтэж эхэлсэн хэдий ч компанит ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байж. Телевизийн студид ирэхдээ тэр маш их ядарч, турсан байсан нь өөртөө томдсон хувцас өмссөн мэт харагдуулсан аж. Харин Кеннеди мэтгэлцээний өмнөх 3 хоногт далайн эрэг дээр сайтар амарч биеэ бэлдсэн байжээ.

- Никсон студид ирэх замдаа хөлөө машиндаа хүчтэй цохисон нь биеийн жингээ хоёр хөл дээрээ ээлжлэн хуваарилж зогсох шалтгаан болсон байна. Харин Кеннедигийн нуруу хүчтэй өвдөж байсан тул бэлхүүсээрээ нуруу дэмжигч ороосон байсан нь түүнд биеэ цэмцгэр авч явахад тусалсан байв.

- Никсон сахлаа бүрэн аваагүй байсан нь түүнийг ядруухан, цонхигор харагдуулж байсан бол Кеннеди эсрэгээрээ нүүрэндээ мэргэжлийн нүүр будалт хийлгэсэн байлаа.

- Никсоны өмссөн цайвар өнгийн хослол нь студийн хананы өнгөнд уусч төдий л сайн ялгарч харагдахгүй байсан бол Кеннедигийн бараан өнгийн хослол орчноос сайтар ялгарч түүнийг илүү тодотгож өгч байлаа.

Дээрх бүгд хэдийгээр сонсогчдын огт мэдээгүй гадны хүчин зүйлс байсан хэдий ч тэдний илтгэгчдийг хүлээж авах өнцөгт нь бүрэн нөлөөлж чадсан юм. Илтгэл дээр харагдах байдал ямагт сонсогдох байдлыг давамгайлдаг аж. Илтгэх ур чадварын МОМЕНТУМ сургалтын биеийн хэлэмж хичээлийн хэсгээс.

 

 

2,5422017 оны 9 сарын 29
"CHAIRMAN SUMMIT 2023" ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ

Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT 2023 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга Уулзалт зохион байгуулагдах гэж байна Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.  CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ  2023 оны 12 сарын 01-нд УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 9407-1123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

1,3232023 оны 11 сарын 27
CEO PLUS - ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Алсын хараа үнэт зүйлсдээ тулгуурласан урт хугацааны Стратеги хэрхэн боловсруулж нэгж хугацаа бүрт системтэй гүйцэтгэж Санхүү болон мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй чанарыг ханган ажиллаж, Үйл ажиллагаа илүү оновчтой зохион байгуулж, алба нэгж ажилтан бүрийн Гүйцэтгэлийг удирдах боломжийн талаар Байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад зориулсан CEO PLUS сургалтаас СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ НАР  Сургалт 2023 оны 10 сарын 12-нөөс 10 сарын 20-ны хооронд өдөр бүр 18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу    

532023 оны 10 сарын 6
ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН "MANAGEMENT 3.0" УДИРДАХУЙ МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

Захирлуудын удирдах хамтран ажиллах эв дүйг сайжруулах, байгууллага дахь үе хоорондын болон ажилтнуудын харилцаанаас үүдэлтэй зөрчлүүдийг шийдвэрлэж сурах, ажилтнаа ойлгож хөгжүүлэх боломжийг бий болгох, өөрийн чадамжаа нэмэгдүүлэх зэрэг удирдах ажилтны эзэмшвэл зохин МЕНЕЖЕМЕНТ 3.0  чадамжуудыг олгох зорилготой сургалт юм СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ Сургалт 2023 оны 09 сарын 29-нөөс 10 сарын 04-ний хооронд  18:00- 21:00 цагт зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

642023 оны 9 сарын 22
CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай.    СУРГАЛТ: 2023 оны 08 сарын 19-ны Бямба гарагт  11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтын талаарх  мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу. Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

1,3802023 оны 8 сарын 15
SOFT SKILLS - ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

ЕБС -ийн  ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудад зориулсан SOFT SKILLS сургалт бүртгэлээ авч эхэллээ. Энэхүү сургалтанд хамрагдсанаар 21 дүгээр зууны түлхүүр ур чадваруудыг эзэмших суурь тавигдана. Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх боломж. Сургалт 2023 оны 07 сарын 31-наас 08 сарын 11-ний хооронд  09:00- 12:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас   Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу   

2042023 оны 7 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.