Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Корпорэйт Трейнинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ц.Бархас: TEDXULAANBAATAR-г зохион байгуулахад оролцоод сурсан 3 зүйл

TedxUlaanbaatar-г зохион байгуулахад гар бие оролцсоны дараагаар өөрийн сурч мэдсэн зүйлийг базаад нэг багахан хэмжээний зүйл бичнэ дээ гэж бодож явсаар нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Мэдээ хуучирч болох ч мэдлэг хуучирдаггүй болохоор анзаарч, ажиглаж авсан зүйлсээ эмхэтгэж нэг бичихээр шийдлээ.

Жилдээ нэг л удаа болдог, мөн Tedx-үүд дундаа томоохонд тооцогдох TedxUlaanbaatar-ийн илтгэгч хариуцсан багийг ахлах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг багийнхнаасаа аваад чаддаг болов уу яадаг бол гэсэн айдас эхэндээ байсан ч "Аа яагаад чадахгүй гэж" гэсэн дотоод жижигхэн дуу хойлоодоо захирагдан үзээд алдахаар шийдсэн. Ажилдаа дарагдаад мөн гэр бүлдээ ч олигтой цаг гаргаж чадахгүй байж өөр дээрээ ахиад л ачаалал нэмж сайн дурын ажил хийхээр болсон нь дэмий санаа юм шиг санагдаж ер нь больдог ч юм уу гэж шантарч байсан үе бий л дээ. Гэхдээ л багийн гишүүдийнхээ, найзуудынхаа өгсөн урмын үгсэд зоригжоод улам илүү хүч ордог байсан. Эргээд бодоход бүгд л гоё туршлага, гоё дурсамж болж үлджээ.

Илтгэгч хариуцсан багийн гол үүрэг нь 2 сар гарангийн хугацаанд нийт 17 илтгэгч олоод тэднийгээ бэлдэх явдал байлаа. Наад зах нь 60 хүн олоод, 50-тэй нь холбогдоод, 40-тай нь уулзаад, 30 нь ок гээд, 17 нь арга хэмжээндээ яг орох жишээний. Уг нь Tedx-ийн индэр хүндтэй индэр учраас илтгэгчдийг гуйж оролцуулахгүй гэх хатуу дүрэм байдаг. Гэвч олон дарааллаад "Үгүй" гэсэн хариулт авахаар ямар ч хатуу ноён нуруу хугараад, гуйж эхлэх гээд л байдаг юм билээ � Гэхдээ азаар маш мундаг илтгэгчдийг анхнаасаа сонгож чадсан учраас ийм асуудал гараагүй.

1,000 хүний өмнөх индэр дээр гарна гэдэг амар даваа биш. 1,000 байтугай 10 хүн ч тоглоом биш. Арга хэмжээний үеэр тайзны ард дараагийн илтгэгчийг бэлдэж зогсохдоо энэ өндөр босготой индэр дээр өөрийнхөө үзэл бодол дуу хоолойг тод чөлөөтэйгээр хүргэж байсан "Айсуй давалгааг" эхлүүлэгч илтгэгчдээрээ маш их бахархаж байлаа. Зөвхөн илтгэгчийн багийн гишүүн илтгэгчидтэйгээ хамгийн ойр ажилладаг учраас зөвхөн тэдний л харж, мэдэрч чадах, ойлгож сурч чадах 3 зүйлийг өгүүлье:

НЭГ. Зүрхнээс гарсан яриа л зүрхэнд  хүрдэг юм билээ. Чиний зөвхөн чин сэтгэлийн үгс л бусдын сэтгэлийн нарийн чавхдасыг хөглөж дуу гаргах чадалтай. Энэ өдрийн олон олон оргил мөчүүдийн нэг нь яах аргагүй Болороогийн илтгэл байлаа. Мянган хүнийг нус нулимстай нь хутгаж хаяад, заалыг тэр чигээр нь байлдан дагуулж хүндлэлийг нь хүлээх ур чадварыг илтгэгч маань эзэмшсэн байлаа. Ер бусын хүчтэй энэ илтгэлийг сонсоод олон хүний дотор нэгийг бодуулж хоёрыг ойлгуулсан байх. Цэвэр реторик /илтгэх урлаг/ талаас нь харвал яах аргагүй мундаг агуулгатай яриа болсон. Илтгэх урлагт үргэлж 1-т юу "ярих вэ", 2-т "яаж ярих вэ" байх ёстой. Хэрвээ нэгдүгээрх нь байхгүй хоёрдугаарх явбал зүгээр л хоосон хэлбэр болж хувирна.

Хорвоо ертөнц тэр аяараа л Болороо болон түүний ээж хоёрын эсрэг байна уу гэлтэй олон олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулж өнөөдрийн Болороог бий болгож чадсан тухай түүний илтгэл амнаас чихэнд хүрэх яриа төдий байгаагүй. Харин зүрхнээс зүрхэнд тусах амьтай яриа байлаа. Бусдад гаргацтай бичиж сурахын тулд үзгээ зөв барихаас эхлэх хэрэгтэй. Тиймээс үзгээ зөв барьж сурахын тулд өөрт нь бүрэн захирагдахгүй байгаа гарандаа үзгээ скочдоод өдөр бүр бичих дасгал хийдэг байв. Уншиж сурахын тулд биш, үсэг сурахын тулд биш зөвхөн үзгээ зөв барьж сурахын тулд 3 жилийг Болороо зарцуулжээ. Энэ мэт олон жишээ сонсоод түүний хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн өмнө мэхийхгүй байхын аргагүй. Арга хэмжээний дараа олон олон хүмүүс миний зовлон бол зовлон биш юм байна гэдгийг ойлгоод гарсан гэдэгт итгэлтэй байна. Мөн түүний илтгэлийг сонсоод чин сэтгэлээс гарсан яриа бусдын чин сэтгэлд л хүрдэг юм байна гэдгийг сайтар ойлгож авсан.

ХОЁР. Бэлтгэл бүхнийг ялдаг. Бид илтгэгчдээ бэлдэх зорилгоор 3-4 удаа уулзалт зохион байгуулж тэдний агуулга, биеийн хэл, дуу хоолой гээд бүх тал дээр зөвлөмж өгч хамт ажиллахыг хичээдэг. Зарим илтгэгч маань ажлын онцлогоос шалтгаалаад байнга л олны өмнө гарч илтгэл танилцуулдаг байхад зарим нь олон хүний өмнө ер яриа хийж байгаагүй байх жишээний. Гэхдээ л тэд бүгд бэлдсэн. 1,000 хүний өмнө бэлтгэлтэй гарахыг хүссэн. Бэлтгэл уулзалтуудын үеэр аль нэг өрөөнд бидний хэн нэгэнтэй эсвэл зааланд дан дангаараа амандаа илтгэлээ бувтнан бэлдэх илтгэгчид маань бэлтгэл бүхнийг ялдаг гэдгийн тод жишээнүүд. Тайзны ард ч гэсэн тэд толинд харж илтгэлээ давтан үгүй ядахнаа илтгэлээ бодолдоо бэлдэж суусан. Ингэж бэлдсэний дараа л ялалт жинхэнэ ялалт шиг санагддаг юм билээ. Яагаад вэ гэхээр замд тааралдсан саад бэрхшээл, даваа гүвээнүүд л аяллыг сонирхолтой, адал явдалтай болгодог шиг бэрхшээл л ялалтыг жинхэнэ амттай болгодог. Бэлдээгүй илтгэлийг индэр дээр ярихад үг хүртэл өөрийх биш хүнийх юм шиг санагддаг. Ам эвлэхгүй, бодол цэгцрэхгүй нэг л тухгүй байгаа илтгэгчийг та хэзээ нэгэн цагт харж байсан бол илтгэлээ ер бэлдээгүйн л нэгэн тод жишээ.

ГУРАВ. Ямар ч тохиолдолд эго-ндоо автах хэрэггүй. Бүхэл бүтэн компанийн захирал байж өөрийнхөө ажилтнууд шиг годгоносон хүүхдүүдээс зөвлөгөө аваад түүнийг нь дагана гэдэг сэтгэл зүйн хувьд хялбар биш. Гэхдээ л та 1,000 хүнийг байлдан дагуулахыг хүсч байгаа бол бусдын тусламжийг заавал авах шаардлагатай. Үүнд та компанийн захирал байна уу, зүгээр нэг жижүүр байна уу хамаагүй. Албан тушаалаасаа бууж ирээд өөрөөр хэлбэл "Би бол ийм хүн, тийм хүн . . ." гэсэн хайрцаглагдсан бодол буюу эго-ноосоо салж чадвал жинхэнэ тусыг олно. Ted-ийн удирдагч Крис Андерсоны номыг уншиж байхад энэ зөвхөн бидэнд биш хаа сайгүй л тохиолддог бэрхшээл юм билээ. Бусдын санал шүүмжийг хүлээж авах чадваргүй том эготой илтгэгчид яг цаг дээрээ хамгийн том "FAIL" болдог.

Чухал бөгөөд хэзээ ч марташгүй дээрх 3 зүйлийг TedxUlaanbaatar-г зохион байгуулахад оролцоод сурчээ. Магадгүй танд ч гэсэн индэр дээр гарахад тань хэрэг болж болох юм.

Дээрх нийтлэлийг толилуулагч Ц.Бархас сургагч багш удирдан явуулах Momentum - Ахисан түвшний илтгэх ур чадварын сургалтын талаарх мэдээллийг доорх зураг дээр дарж үзнэ үү...https://www.corporate.mn/content/read/147587.htm

3,0982017 оны 9 сарын 20
"CHAIRMAN SUMMIT 2023" ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ

Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT 2023 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга Уулзалт зохион байгуулагдах гэж байна Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.  CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ  2023 оны 12 сарын 01-нд УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 9407-1123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

1,3212023 оны 11 сарын 27
CEO PLUS - ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Алсын хараа үнэт зүйлсдээ тулгуурласан урт хугацааны Стратеги хэрхэн боловсруулж нэгж хугацаа бүрт системтэй гүйцэтгэж Санхүү болон мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй чанарыг ханган ажиллаж, Үйл ажиллагаа илүү оновчтой зохион байгуулж, алба нэгж ажилтан бүрийн Гүйцэтгэлийг удирдах боломжийн талаар Байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад зориулсан CEO PLUS сургалтаас СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ НАР  Сургалт 2023 оны 10 сарын 12-нөөс 10 сарын 20-ны хооронд өдөр бүр 18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу    

532023 оны 10 сарын 6
ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН "MANAGEMENT 3.0" УДИРДАХУЙ МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

Захирлуудын удирдах хамтран ажиллах эв дүйг сайжруулах, байгууллага дахь үе хоорондын болон ажилтнуудын харилцаанаас үүдэлтэй зөрчлүүдийг шийдвэрлэж сурах, ажилтнаа ойлгож хөгжүүлэх боломжийг бий болгох, өөрийн чадамжаа нэмэгдүүлэх зэрэг удирдах ажилтны эзэмшвэл зохин МЕНЕЖЕМЕНТ 3.0  чадамжуудыг олгох зорилготой сургалт юм СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ Сургалт 2023 оны 09 сарын 29-нөөс 10 сарын 04-ний хооронд  18:00- 21:00 цагт зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

642023 оны 9 сарын 22
CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай.    СУРГАЛТ: 2023 оны 08 сарын 19-ны Бямба гарагт  11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтын талаарх  мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу. Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

1,3762023 оны 8 сарын 15
SOFT SKILLS - ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

ЕБС -ийн  ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудад зориулсан SOFT SKILLS сургалт бүртгэлээ авч эхэллээ. Энэхүү сургалтанд хамрагдсанаар 21 дүгээр зууны түлхүүр ур чадваруудыг эзэмших суурь тавигдана. Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх боломж. Сургалт 2023 оны 07 сарын 31-наас 08 сарын 11-ний хооронд  09:00- 12:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас   Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу   

2042023 оны 7 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.