Хамгийн сайн ажилтнаа хадгалж үлдэх үү?
2017, 9 сарын 6. 9:590

Гүүглийн хүний нөөцийн дарга: Хамгийн сайн ажилтнаа хадгалж үлдэх үү?

Яг одоогоор мэдлэгийн эдийн засаг ноёрхож  байна. Компанийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол хүмүүс.  Тэгэхээр тэднийг алдвал асар их гарз дагуулна. Гүүглийн хүнийн нөөцийн орлогч дарга Ласзло Бокын хэлснээр ихэнх компаниуд сайн ажилтнуудаа хэрхэн хадгалж үлдэх талаар мэддэггүй аж.

“Хүмүүс мөнгөний төлөө үлдэхгүй.” Гүүглийн эхний 100-д бичигдэх ажилтнуудын гуравны нэгд шинэ компаниудаас өндөр цалин хөлс амласан ажлын санал ирсээр байхад тэд Гүүглэд ажилласан хэвээр л байдаг.

Бокын үзэж буйгаар энэ нь дараах хоёр шалтгаантай:

  1. Хамтран ажиллагч

Энэ шалтгаанаар ажилтан шалгаруулах явц чухалд тооцогддог. Гүүгл компани ажилтан нэг бүрд өндөр шалгуур тавьдаг. Та захиргааны албанд туслах ажилтан эсвэл ахлах инженерийн орон тоонд өргөдөл гаргаж буйгаас үл хамааран ажил горилогч нэг бүрийг хамаарах дарга, хамтран ажиллах хүмүүс, ажилтан шалгаруулах комисс, эцэст нь Гүүглийн гүйцэтгэх захирал Ларри Пэйж шалгаж үздэг.

  1. Хийж буй ажил нь утга учиртай байх мэдрэмж

“Хүмүүс мөнгө хийхээс гадна өөр зүйлс хийхийг хүсдэг.” Тэд утга учиртай зүйл хийхийг хүсдэг. Иймд ажилтнуудад хийж буй ажил нь ямар нэгэн утга учиртай болохыг таниулах, мэдрүүлэх хэрэгтэй. Вартоны их сургуулийн профессор Адам Грантын хийсэн судалгааг иш татвал хийж буй ажлаа утга учиртай болгож чадсан хүмүүсийн ажлын бүтээмж тав дахин нэмэгджээ.

Гүүгл компани тансаг байдлаараа алдартай. Үнэгүй стейк, компани дахь массажны үйлчилгээ, хуурай хими цэвэрлэгээ зэргээр хамгийн сайхныг амладаг боловч эдгээр нь тоглоомнд өөрчлөлт авчрах хүчгүй аж.

Бокын хэлснээр “Энэ бүхэн бол хүмүүсийг үлдээх гэсэн эсвэл татах гэсэн зальжин арга биш.” Гол нь хүмүүс үр бүтээмжтэй байж, сайхан хамт олонтой байж, уриалагхан орчинтой байсан цагт ажлаа орхих талаарх бодол барагтаа бол үүсэхгүй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02