​Гайхалтай санаа гаргах гэж байна уу?
2017, 6 сарын 29. 4:090

 Нэг зүйлийг нэн тэргүүнд хийе.

Гайхалтай санаа бүтээх ‘ид шидийн томъёо’ гэж байхгүй. Харин тохиох боломжийг ихэсгэх шидэт томьёо бол бий. Хамгийн гол нь хийж буй ажилдаа өөрийн эрхгүй эрч хүчтэй ханддаг соёлыг бүтээх хэрэгтэй. Дотоод эрч хүч, эрч хүчийг дэмжих соёл үгүй бол компанийг урагш цойлуулах нээлт хийх тун хэцүү. Бараг л боломжгүй юм.

Ингэж үзвэл компанийг цэцэглүүлж чадах дотоод эрч хүчээр бялхсан орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Зөвлөмж 1: Зөв хүнээ ол. Танай байгууллагын зорилго, алсын харааг хараад эрч хүчтэй байж чаддаг хүмүүсийг олсон цагт бүтээлч байдал хязгааргүй нэмэгдэнэ. Мэдээж таныг цаг хугацааны өмнө гишгүүлэхгүй боловч ур чадвартай хүмүүсийг авах нь маргаангүй чухал. Гэхдээ ур чадвартай гэхээс илүү өндөр эрмэлзэлтэй, эрч хүчтэй хүмүүс бас бий. Үүнийг хөлбөмбөгийн дасгалжуулагч Билл Беличикийн хэлснээс харж болно. Тэрээр хөлбөмбөг тухайн тамирчинд ямар утга учиртай болохыг чухлаар авч үздэг: Энэ тоглоомд үнэн сэтгэлээс дуртай байх нь хамгийн чухал.

Зөвлөмж2: Хүмүүсийн сонирхол болоод эрмэлзлийг дэмжсэн соёлыг бүтээх хэрэгтэй. Хийж буй ажил нь ямар утга учиртай, юунд хүрэхэд яаж болохыг тун тодорхой хэлээрэй. Жишээ нь программист програм бичиж байхдаа цаад зорилгыг мэддэг байх нь зөв. Түүний бичиж буй код ямар асуудлын учрыг тайлах бол? Мөн явц дунд шинэ мэдээллээр хангаж байх нь чухал. Тэдэнд зургийг бүтнээр нь харах боломж олго.

Зөвлөмж 3: Дотоод эрч хүчийг нэмэгдүүлэх үнэлгээ, урамшууллын систем бүтээх. Хүмүүст хийж буй ажил, хүчин зүтгэлийн талаар бүтээлч, шударга,тогтмол хариу зөвлөмж, шүүмж өгч байх хэрэгтэй. Бүтээлч байдал, хувь хүний дотоод эрч хүчийг хадгалж үлдэхийг хүсэж байвал гаргасан шинэ санаанд зориулсан бүх зүйлсийг эрх тэгш, шударга байдлаар үнэлж, шагнадаг байх нь хамгийн чухал билээ. Иймд үнэнхүү бүтээлч ажлыг шагнах шударга бөгөөд ил тод байдлыг олж, санал шүүмж болон туршлага дээр үндэслэн үнэлгээ өгдөг системийг халах хэрэгтэй.

Эцэст нь дүгнэхэд нүд гялбам санаа гэдэг бол амьдралд ганц тохиох одыг эрж хайх биш харин компанидаа хүн бүрийн хүчин зүтгэлийн дүнд бий болдог амжилт бүтээл бүрэлдэх орчин, арга барилыг бүтээх бас хөгжүүлэх юм.

Эх сурвалж: http://www.inc.com/andy-molinsky/want-to-come-up-with-brilliant-ideas-do-this-1-thing-first.html

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02