Гурван төрлийн ажилтан шалгаруулагч
2017, 6 сарын 28. 2:300

Постлоод залбирдаг реактив ажил олгогч. Тэд бол онлайнаар зар түгээгчид. Ур чадварын эрэлд гарахдаа ажлын зар түгээхэд голчлон анхаардаг. Тэд модны доогуур ургасан жимсийг түүдэг. Жинхэнэ ур чадварыг элсүүлэх боломж ховор тул анкет илгээгчээс аль гайгүйг нь хүчээр сонгодог. Ур чадвартай ажилтан ховордож буй өнөө үед реактив ажил горилогчид ур чадварын спектрээс хамгийн доод төвшний чадвартайг нь олдог.

Санаачлагатай (проактив) ажил олгогч бол ангууч. Тэд ажилд авахыг хүссэн нэр дэвшигчдийг онилж, тэдний анхаарлыг татах худалдааны арга ашиглана. Энэ төрлийн ажил горилогч нь реактив ажил горилогчоос илүү амжилттай ажилладаг. Тэд ажлын зар хараад суудаг ажил горилогч биш харин жинхэнэ чадварыг онилдог. Бодож үзвэл: хамгийн сайн ажилтан бол одоо хийж буй ажилдаа амжилт гаргаад завгүй байх тул ажил хайх завгүй. Проактивчууд компанидаа шилдэг ур чадварыг танилцуулж, авч хэлэлцүүлэх дуртай. Шилдэг ажилтны төлөөх өрсөлдөөн ширүүссэн байгаа тул проактив төрлийн ажил олгогч ихэссэн. Тэд голцуу өндөр хөлс амлах маягаар ажил горилогчийн анхаарлыг татдаг. Гэхдээ тухайн хүнд тохирсон зөв техник хэрэглэж чадахгүй бол ижил ажилтан хайж буй ажил горилогчдоос ялгарч чаддаггүй. Үүнээс болж байгууллага шилдэг ажилтан элсүүлэх явдалд хүндрэл үүсдэг.

Интерактив ажил олгогч бол ангууч биш бас цуглуулагч биш. Шилдэг ажилтан зарагдахыг хүсдэггүй гэдгийг тэд хэнээс ч илүү мэднэ. Интерактив ажил олгогч шилдэг ажилтантай харилцан итгэлцэл, хүндлэлийг хэрхэн үүсгэх талаар мэддэг. Үүгээр дамжуулан өөрийн компанийн талаар олон мэдээлэл хүргэдэг. Тэд ажил олгогчийн брэндийг таниулах нь хамгийн чухал гэдгийг ухаарсан байдаг тул байгууллагад хэрэгтэй албан хаагчийг татаж, хадгалж чаддаг. Интерактив ажил олгогчийг байгууллагын ‘баатар’ гэж үзэж болно. Тэд байгууллагын соёлыг зөв ажилтнаар дэмждэг.

Реактив ажил горилогч танай байгууллага сүйрүүлж мэднэ

Компаниа өргөжүүлж, томруулахыг хүсдэг хэн бүхэн ажилтан шалгаруулах стратегид анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв ажилтан шалгаруулагч тань хэтэрхий реактив байвал танай бизнесийн зорилгыг дэмжиж чадахгүй. Хуучирсан ажилтан авах арга барил ашиглаж бизнесээ эрсдэлд оруулахыг хүсэж байна уу? Ур чадварын спектрээс хамгийн сул ажилтныг сонгож, өөрт ажиллуулмаар байна уу?

Шилдэг ажилтныг ажилд авах гэдэг бол бүхэлдээ арга барил. Ажилтан шалгаруулагчийн чадвар сайн байх тусам сайн ажилтныг сонгож чадна. Хэрэв интерактив ажилтан шалгаруулагчаар дутагдаж байвал тэднийг сургаж бас хөгжүүлэх боломж бий. Эцэст нь хэлэхэд алх хадаас өгөөд байшин бариарай гэж болохгүй. Шилдэг ажилтан олоход шаардагдах хэрэгслээр ханга.

http://www.inc.com/jt-odonnell/there-are-3-types-of-recruiters-and-one-will-fail-your-company-this-year.html

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35