​Резуме бичих үндсэн ойлголт
2017, 6 сарын 23. 2:210

Дадлага хийх, шинээр ажилд ороход хамгийн түрүүнд хэрэг болох зүйл бол сайн резуме. Резуме-д таныг сонгогдоход хэрэг болох бүх зүйлийг агуулагдсан мөн мэргэжлийн болсон гэдгийг яаж мэдэх вэ? Үүний тулд холбоо бүхий ур чадвар, туршлагыг тодотгож мөн тус ажилд хувь хүний хосгүй чанараар хувь нэмрээ оруулж чадна гэдгийг харуулах хэрэгтэй.

Ингээд гайхалтай резуме бичихэд туслах гурван зөвлөгөө бол:

1.Дизайн гаргах.

Резуме-ээ шивж эхлэхийн өмнө түлхүүр хэдэн зүйлс болох туршлага, ур чадвар, боловсролын тодорхойлолтоо гаргах хэрэгтэй. Нэгд, таны анкет бөглөж буй ажлын байранд хэрэг болох мэдээллийг хуримтлуулна. Хоёрт, резуме-г ямар зохион байгуулалттай бичвэл илүү тохиромжтой болохыг танд ойлгуулна

Дизайн гаргах шалгарсан арга бол боловсрол, ур чадвар, туршлага гэсэн дэд гарчиг бичих. Тус дэд гарчиг бүрийн доор 3-5 сум үүсгэнэ. Сум бүрийн ард хэрэгтэй зүйлсээ бичнэ. Гэхдээ эцсийн байдлаар бичихийн өмнө аль нь хамгийн хэрэгтэй, хамааралтай болохыг сонгоно.

2. Резуме бүтэцтэй байх бөгөөд категори тус бүрд мэдээлэл оруулна

Одоо харин резумег бүтэцтэй болгож, хэсэг тус бүрд мэдээлэл оруулна. Оюутан болон шинэ төгсөгч нарт хамгийн тохирох нь он цагийн дараалал бүхий резуме. Мэргэжлийн хүмүүс ч гэсэн үүнийг ашигладаг.

Ингэж харагдана:

Холбоо барих мэдээлэл

Энэ бол резуме-ийн хамгийн эхний категори. Энд нэр, хаяг, имэйл, утасны дугаар, хувийн вэбсайт болон онлайн портфолиа зэргийг бичнэ.

Боловсрол

Энэ хэсэгт их дээд сургуулийн нэр, хаяг, эзэмшсэн мэргэжил, төгссөн он сар өдрийг бичнэ. Мөн голч дүн (хэрэв 3.0-аас дээш бол) болон холбоо бүхий хичээлд суусан, хичээлээс гадуурх ажилд оролцсон бол бичнэ.

Туршлага

Энэ хэсэгт өөрийн ажлын туршлага болох цагийн ажил, дадлага ажил, сайн дурын ажил зэргийг хамруулна. Ингэхдээ тухайн ажилтай холбогдох ажлын туршлагыг бичихээс биш өдийг хүртэл хийж ирсэн ажил бүрийг оруулахгүй. Үүний оронд үндсэн чадвараа хөгжүүлж чадсан ажлыг бичнэ. 3-5 сум зааж, тус бүрийн ард гүйцэтгэсэн үүргийг дэлгэрэнгүй бичнэ.

Чадвар болон сонирхол

Ажил олгогч олон талын авьяас, чадвартай ажил горилогчид дуртай байдаг тул ур чадвар, сонирхол гэсэн хэсгийг ихээр сонирхдог. Энэ хэсэгт Microsoft Word, Excel зэрэг компьютерийн програмыг маш сайн хэрэглэдэг, гадаад хэлний мэдлэгтэй зэргийг бичиж болно. Өөрийн сонирхлын талаар бичихдээ таны сонгож буй карьертай аль болох холбоотой зүйлийг сонговол дээр.

3. Үзүүлсэн амжилтаа онцлох

Хэрэв мэргэжлийн туршлага байхгүй бол санаа зовох хэрэггүй. Та их сургуульд болон хувийн амьдралдаа үзүүлсэн амжилтаар өөрийгөө тодотгож болно. Тухайлбал хичээлийн төсөлд оролцсон, сайн дурын ажил хийсэн, авсан шагналаа бичнэ.

https://www.wayup.com/guide/resumes-cover-letters/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02