​Таны амьдралыг сүйрүүлэх ажлын байрны нийтлэг зуршил
2017, 6 сарын 20. 2:530

Үүнийг л цээжнээс аваад хаявал болчих гээд байх юм гэсэн яриаг хэдэн удаа сонсож байв?

Яахав ингэж гомдоллох нь тухайн мөчдөө таныг тайвшрахад тусалдаг. Хэдий тийм ч урт болон удаах хугацааны гомдоллогч нар өөрийн байдлыг улам дордуулдаг. Мөн карьераа ч сэвтүүлдэг аж.

‘Европын ажил болон байгууллагын сэтгэл зүйн сэтгүүл’-д нийтлэгдсэн судалгаанд: гомдлоо тайлсны дараагаар сэтгэл тайвширдаг ч гэсэн хамаг гомдол, шүүмжээ өөрт хадгалах чадвар ажилтан бүрд зайлшгүй хэрэгтэй гэдгийн тодотгожээ.

"Өдөр тутмын таагүй явдал нь ажлаа сэтгэлээс хийх хандлагагыг бууруулж мөн сайхан үйл явдал тохиолдсон ч ихдээ хоёр өдөр л таатай мэдрэмж үргэлжилдэг. Гэхдээ энэ нөлөөг зөвхөн сэтгэл доторхоо уудалдаг хүмүүс, гомдоллогч нар л мэдэрдэг. Харин үл гомдолллогч нарт ямар ч онцын нөлөө мэдэрдэггүй байна."

Өөрөөр хэлбэл ажил дээр новшийн зүйлс тохиолддог. Тэр бүхнээ цээжин дотроо хадгалж чадвал хэсэг хугацааны дараа дээрддэг байна. Яагаад?

Сөрөг бүхэн дээр төвлөрснөөр таны тархи тэр зүйлийг илүү чухалчилж үзнэ. Цаашилбал тухайн зүйлийг улам их анзаарч, огт байгаагүй газраас хүртэл олж харна.

Гомдоллох нь нэг талаар дон. Тухайн мөчид сэтгэлээ засах гэж гомдоллоно. Ингэснээр сэтгэл санаа улам дордож, улам их гомдоллохыг хүснэ. Тэгээд л энэ явц цааш тэлсээр!

Энэ бол хувь хүнд үзүүлдэг нөлөөлөл.

Харин хамтран ажиллагч нарт гомдолловол тэдний анхаарал таныг зовоож буй зүйл дээр ирнэ. Ингээд тэд нарт ч гэсэн таагүй санагдана. Ингээд хамтран сэтгэлээ уудална.

Тэгээд л ажлын хэсэг бүлэг хүмүүс тагтаа шиг цугларч, сэтгэл засах эмчилгээ хийнэ. Ийнхүү харилцан гомдоллосноор хоорондоо харилцаа тогтоож, өмнөхөөс дотно болж чаддаг ч цаг хугацааны явцад сөрөг байдал нь ёс суртахуун гэдэг зүйлийг үгүй хийдэг.

Нөгөө өнцгөөс харвал гомдоллох нь хорт цэцэгтэй ижил. Загатнасан хэсгийг маажих тусам улам тархана. Дахиад л маажмаар санагдана.

Ажлын асуудлыг ийм маягаар зохицуулж болохгүй. Уг нөхцлөөс аль болох хол байх хэрэгтэй. Гомдоллох болон асуудал шийдэх хоёр бол эрс тэрс ойлголт.

Гомдоллосноор асуудлыг ухаалгаар шийдэхэд зарцуулах байсан цаг, эрч хүчээ алддаг.

Дүрэм: Үүссэн асуудлыг хамтран ажиллагчдаа уудлахаас өмнө өөрөөс асууя: Би шударга зөвлөгөө хайж байна уу эсвэл өөрийгөө тайвшруулах гэж хог хаяж байна уу?

Хэрэв хоёр дахь нь бол багийн болон өөрийн тусын тулд асуудлаа залги.

http://www.inc.com/geoffrey-james/this-common-workplace-habit-can-ruin-your-life.html

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47