​Твиттерийн гүйцэтгэх захирал болохоос татгалзсан бүсгүй
2017, 6 сарын 16. 2:130

Твиттерийн гүйцэтгэх захирал болохын тулд зүүн гараа ч өгөхөд бэлэн байсан үе түүнд бий. Ингээд 2008 онд түүнийг Гүүгл компанид менежерээр ажиллаж байхад Твиттерын удирдах зөвлөлөөс тус ажлын байранд орох ярилцлагад оролцохыг урьжээ. Хамгийн гайхмаар нь тэр татгалзсан.

Үүнийг ‘рок оддын горим’-оос ‘супер оддын горим’-д шилжих гэдэг хэмээн түүний номонд бичсэн байдаг.

Рок оддын горимд байхад аажим өсөлттэй тойрог замаар явах бөгөөд тогтвортой байдал гэдэг үг хамгийн их тохирно. Ямартаа ч хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж дараагийн гялтганасан ажлын байрыг төдийлөн сонирхохгүй.

Супер одны горимд бол савласан өсөлттэй тойрог замаар явна. Та тогтмол шинэ сорилтыг хайж, тушаал дэвшихийг хүсэж, яг л миний хайсан ажил хэмээн шинэ ажлын боломжийг давхар харна.

Харин Ким Скот карьерынхаа ихэнх хэсэгт супер оддын горимд байсан. Гэвч Твиттерийн гүйцэтгэх захирлын ажилд ярилцлага өгөх үеэр ихэр хүүхэд тээж байсан бөгөөд өндөр эрсдэлтэй жирэмслэлт гэсэн ангилалд багтаж байв.

Ингээд энэ шинэ саналыг авах эсэх талаар эмчээс зөвлөгөө авахад: “Танд аль нь чухал вэ? Ажил уу эсвэл хүүхдүүдийн чин элэг, зүрх үү?”

Тухайн мөчид би энэ шинэ ажил, сорилтыг хүсэхгүй байгаа гэдгээ мэдсэн. Миний хамгийн ихээр хүссэн зүйл бол Гүүгл дэх миний карьер. Би ямар ажил хийхээ хамгийн сайн мэддэг мөн жирэмсний хугацааг дуустал ихрүүдээ аюулгүй тээх боломж тэнд л байсан юм. Үүгээр би бусад жирэмсэн эмэгтэйчүүд гүйцэтгэх захирал болж чадахгүй гэсэнгүй. Боломжтой гэдгийн баталсан олон бүсгүй бий. Би л өөрөө тэгж чадаагүй юм. Ингээд тэрээр ихрүүдээ долоон нас хүрсний дараагаар савласан өсөлттэй тойрог замд буцан орж, өөрийн компанийг эхлүүлэхийг хүссэн.

Цаашилбал рок оддын горимд үлдэх шалтгаан бол хүүхдээс гадна хувийн харилцааны асуудал эсвэл одоо хийж буй ажлаа дуртайяа үргэлжлүүлэх хүсэл байж болно.

Сонирхолтой нь түүнийг Твиттерийн гүйцэтгэх захирал Managing at Twitter-ийн дизайн боловсруулах ажилд урьж байжээ. Тэр үед Managing at Apple-ийг дизайны ажилд туслаад дууссан байв. Үүний дараагаар өөрийн багт орох санал тавьсан ч тэр хоёр хоёул Скотод тохирох ажил биш болохыг ойлгосон. Харин оронд нь Твиттерийн гүйцэтгэх захирлын зааварлагч болсон юм.

Эх сурвалж: http://www.businessinsider.com/radical-candor-kim-scott-twitter-ceo-2017-3

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38