Хүмүүсийн худалдан авах арга барилд зохицоx ёстой болохоос биш өөрийн худалдаалах аргыг тулгаж болохгүй
2017, 6 сарын 14. 2:400

Та өөрийн талаар болон бизнесээ танилцуулна уу?

Намайг Крисси Кравфорд Корредор гэдэг. Би ArtStar-ийн үндэслэгч болон гүйцэтгэх захирал. ArtStar бол хорин нэгдүгээр зууны үеийн уран зургийг илрүүлэх болон төвлөрүүлэх зорилготой онлайн платформ. Бид 1000 гаруй бүтээлийг 7 төрлийн хэмжээ, 3 төрлийн жаазанд хийж худалдаалдаг. Бидний уран зургийн худалдаа хөгжиж байгаа боловч галерейн ажил арай л болоогүй байна.

Энтерпренёр гэдэг үгийг та юу гэж ойлгодог вэ?

Энэ бол бизнес эхлүүлэх, бизнес өргөжүүлэх гэсэн утгатай. Энтерпренёр гэдэг бол зах зээлээс маш хурдан шантарч, гардаг гарааны бизнесээс өөр. Миний бодлоор энтерпренёрууд урт хугацаанд орших компани, ажлын байр бүтээдэг.

Танд тулгарсан хэцүү сорилт юу байв? Мөн түүнийг хэрхэн даван туулсан бэ?

E-commerce буюу онлайн худалдааг ойлгох нь хамгийн хэцүү байсан. 2010 онд Магентод байхдаа онлайн худалдааны платформоо эхлүүлсэн. Өнөөдрийн мэдээллийн технологи нь над шиг програм хангамжийн талаарх мэдлэггүй хүний ажлыг хөнгөвчилж өгсөн. Би өөрийн бизнесийг бүрэн хянаж байгаа мэт л санагдсан. Манай багийнхан онлайн худалдааны платформаа цаг үетэйгээ нийлүүлэн маш түргэн шинэчилдэг байсан.

Одоо ямар асуудал тулгарч байна?

Манай платформоор зочилдог хүмүүсийн 30 хувь нь гар утаснаас хандалт хийдэг. Тэгэхээр 2017 онд гар утаснаас хандалт хийж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхаарах болно.

Энэ асуудлаа хэрхэн олж мэдэв?

Гар утаснаас хандалт хийсэн 30 хувь гэх үзүүлэлт тогтмол шахуу гардаг. Тэгтэл гар утаснаас хандалт хийснээ дараа дахин бүтээгдэхүүн үзэхээр хандалт хийдэг хүмүүсийг тоо буурдаг болохыг анзаарсан.

Энэ асуудлаас юуг ойлгов?

Хүмүүсийн худалдаа хийх арга барил дээр суурилан платформоо хөгжүүлэх хэрэгтэй болохыг ойлгосон. Өөрийн хүссэн арга барилыг тулгаж болохгүй. Хэрэв хөгжүүлэхгүй гэвэл тэднийг хайлт хийх, дуртай зүйлээ хадгалах ажлыг хялбар болгох хэрэгтэй. Ихэнх үйлчлүүлэгчид маань тухайн уран зургийг худалдан авахын өмнө гэр бүлийн хүн, дизайнер, үйлчлүүлэгч зэрэгтэй ярилцаж байж худалдан авалтаа хийдэг. Бид тэдний худалдан авалт хийдэг зуршлыг дэмждэг сайт бүтээхийг хүсдэг. Өөрчлөх гэж оролддог биш.

Шинээр ажилтан авахад хамгийн чухал зүйл юу вэ? Яагаад?

Бид төслийг бие даан явуулж чадах ур чадвартай, эрч хүчтэй хүнийг ажилд авах дуртай. Манай баг цомхон бүрэлдэхүүнтэй тул гишүүн бүр нь өөрийн бүтээгдэхүүнийг бие даан хариуцах болдог. Иймд би ArtStar-ийн төлөө ажилладаг, чадварлаг, сэтгэлтэй багтай болсондоо өөрийгөө азтайд тооцдог.

Шийдвэр гаргахдаа юунд хамгийн ихээр найддаг вэ?

Би загвар зохиогоод, багтайгаа ярилцдаг. Би зөвлөгч нарт ихээр найддаг. Энэ хүмүүс манай байгууллагын алсын төлөвийг сайн хардаг. Харин манай багийнхан тухайн үе эсвэл нэг улирлын байдлыг хардаг. Би өөрийгөө юу мэддэггүй гэдгээ мэддэг тул түүнээс ичдэггүй.

Эх сурвалж: https://www.entrepreneur.com/article/290430

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02