Ээлж дараалан хаалгаа барьж буй сүлжээ дэлгүүрүүд
2017, 6 сарын 13. 4:580

J.C. Penney сүлжээ их дэлгүүр 2017 онд олон тооны салбар дэлгүүрийн хаалгыг барих шийдвэр гаргалаа. Тус салбарын орлого шинжээч нарын урьдчилан таамагласнаас ($0,60 нэгж хувьцаа) өндөр гарч нэгж хувьцааны үнэ $0,64-д хүрсэн байна. Ингэснээр тус компанийн орлого урьдчилан тооцоолсон $3,98 тэрбумаас ялимгүй бага буюу $3,96 тэрбум гэсэн дүнг үзүүлжээ.

өн 2017 оны эхний улирлын салбар дэлгүүрийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,7%-аар буурсан үзүүлэлт гарсан. Харин уг тоог 0,5% хэмээн тооцоолж байсан юм.

Ингээд J.C. Penney сүлжээ их дэлгүүрийн зүгээс сүлжээний үйл ажиллагааг оновчтой болгох үүднээс 2017 онд 130-140 их дэлгүүрийн хаалгыг барихаар боллоо. Гүйцэтгэх захирал Марвин Эллисон хэвлэлийн бага үеэр хэлэхдээ "Компанийн зүгээс шинээр санаачилсан гоо сайхан, гэр ахуйн барааны шинэ төрх, онцгой размерийн бодлого нь борлуулалтыг нэмэгдүүлж, дэлгүүрээс худалдан авалт хийх орчинг улам амьд болгосон нь өнгөрсөн оны үйл ажиллагаанаас тодхон харагдсан юм".

"Бид сүлжээ дэлгүүрүүддээ уг санаачлагыг тууштай хэрэгжүүлж, борлуулалтын тоогоо нэмэгдүүлэх болно. Үүний өмнө компанийн брэнд жишгийг нэмэгдүүлэх, капиталаа үр ашигтайгаар хуваарилах үүднээс зарим сүлжээ дэлгүүрийг хаах шийдвэрт хүрлээ".

Хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү шилжилт хийж буй шалтгаан нь онлайн сүлжээ дэлгүүрүүдтэй хийж буй хүчтэй өрсөлдөөн гэдэг нь тодорхой болсон юм: "Бид ийнхүү зарим дэлгүүрийн хаалгыг барьснаар онлайн дэлгүүрүүдийн өсөн буй аюул заналхийлэлтэй маш үр дүнтэй аргаар өрсөлдөх бизнесийн боломжийг олж авах юм. "

Дэлгүүр хаахтай зэрэгцэн ажилчидтай холбоотой асуудал үүснэ. Эллисон энэ талаар тайлбарлахдаа: "6000 гаруй ажиллагчдад зориулан хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа" гэв.

Энэ мэдээг даган J.C. Penney-ийн хувьцаа унаж, $0,07 буюу 1,02%-аар унаж, $6,79 болжээ.

Эх сурвалж:http://www.businessinsider.com/jc-penney-q4-2017-earnings-closing-stores-2017-2

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04