Яагаад үүрийн 5 цагт сэрэх ёстой вэ?
2017, 6 сарын 12. 2:050

Би үүр цайхаас өмнө босдог байлаа. Найзтайгаа хамт Нью-Йоркын гудамжаар алхаж, толгойд орсон бүхнээ ярина. Гадаах үзэмж ч үнэхээр сайхан. Нар мандаж, дэлгүүрийн эзэд төмөр хаалгаа дээшлүүлж, азтай бол метроны буудлын зурагт хуудсыг нууцаар сольж байгаа хүнтэй таарна. Хорвоо дэлхий нүдний өмнө сэрдэг байлаа.

Ид шидийн байна уу?

Гэхдээ таны сэтгэл хэт их хөдлөхөөс өмнө би гурван долоо хоног л үүрийн 5 цагаас сэрсэн гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ хорвоо миний өмнө сэрж буй хүчтэй зураглал, мэдрэмжийг хэзээ ч мартаж байсангүй.

Дахиад эрт сэрдэг болно гэж өөрт амлалаа. Шинэ ондоо өдөр бүр 5 цагт сэрэх зорилготой боллоо.

Түүнээс хойш ердөө хоёр сар илүү болсон ч миний үр бүтээмж төсөөлж байгаагүйгээр өөрчлөгдсөн.

Сэрэх төдийд л ялалтыг мэдэрнэ.

Хэдэн өдөр эрт сэрэх гэж зүдэрсэн. Гэхдээ өглөөний 5 цагт сэрүүлгээ бага сунгадаг байсан зовлонт өдрүүд маань одоо бол шагнал болсон.

Хамгийн гол нь цагтаа сэрж чадаагүй өдрүүддээ талархдаг. Намайг яг цагтаа сэрдэг болгож, тэр бүрдээ ялалт байгуулсан мэт мэдрэмжийг өгсөн учраас талархдаг.

Одоо бол алдарт эртэч шувуухай нар болох Ричард Брэнсон, Марк Зукербергээс эрт сэрдэг гэдгээ хэнд ч нүүр бардам хэлнэ. Зарим хүмүүс бүрэн сэрэх гэж кофе ууж эсвэл утсаар хүүхдийн хөгжилтэй бичлэг үздэг бол би зүгээр л эрт сэрснээр амьдралаа бүрэн удирддаг.

Өөрт хамгийн чухал зүйлсийг урьтал болгоно

Ихэнх хүмүүс 6-7.30 хооронд сэрдэг. Утас дуугарч эхэлтэл надад хоёр цагийн хугацаа бий. Энэ үед яаралтай имэйл, дуудлага гэх зүйлс ирэхгүй. Өөрөөс ганц л зүйл асуудаг нь Энэ өглөө юу хиймээ байна даа?

Миний хувьд ганц хоёр дуртай дуугаа сонсож, хэдэн минут сэтгүүл эсвэл ном уншсаны дараа фитнесс заал руу явдаг.

Энэ бол миний хувьд тансаг амьдрал: Хотын иргэдээс хоёр цагийн өмнө сэрж орондоо өнхөрч хэвтэхийн оронд өөрт чухал зүйлээ шийдээд, хийх ёстой зүйлсээ хийж эхэлдэг.

Өглөөний цаг бол зөвхөн миний өмч учраас нам гүм байх, бясалгал хийх зэрэг дуртай зүйлсдээ бүрэн зориулдаг.

Үүний дараа ажилдаа ирэхэд хэдийн тайван, аз жаргалтай, толгой сэргэг болсон байдаг.

Бүх зүйлсэд сахилга бат тогтооно

Сэрүүлэг дуугарах үед орондоо хэвтэж, хөнжлөөр нүүрээ хучих үед үүнээс хэцүү зүйл байхгүй мэт санагдана. ‘Би ядарч байна’ хэмээн нойрмог хоолой толгой дотор цуурайтна. ‘Энэ таван минут ямар өөрчлөлт авчирна гэж?’

Сахилга бат тогтооно гэдэг нь булчингаа хөгжүүлэхтэй адил: Суниалт хийх бүрт булчин чангарах өвдөлтийг мэдэрдэг ч өвдөж буй булчин хөгжиж байдаг. Үүний адилаар орноос хүчээр босох бүрт сахилга баттай болж байдаг. Энэ бол зүгээр нэг маргааш өглөө сэрэх сахилга бат биш амьдралын төлөөх сахилга бат.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15