GAP таван настай хүүхдийн гомдлыг хоёр долоо хоногийн дотор брэндийн үндсэн өөрчлөлт болгожээ
2017, 6 сарын 9. 3:280

Хэдэн долоо хоногийн өмнө Алис Жэкоб хэмээх бяцхан охин хувцасны сүлжээ дэлгүүрт ‘зөвхөн ягаан бас гүнжийнх шиг хувцас’худалдаалахын оронд олон төрлийн хувцас худалдаалах талаар бодолцож үзэхийг хүсчээ.

Тэгтэл GAP брэндийн гүйцэтгэх захирал Жеф Кирванимэйлээр хариу илгээжээ:

Сайн уу Алис,

Надад чиний илгээсэн захиа ирлээ. Тэгээд би өөрөө хариулт өгөхийг хүслээ. Намайг Жеф гэдэг. Би бол Gap брэндийн удирдлага.

Чи өөрийн гэсэн стильтэй мундаг охин шиг санагдлаа.

GapKids брэнд маань охид, хөвгүүдэд зориулсан төрөл бүрийн стиль, сонголт бүхий хувцас гаргахыг зорьдог. Динозавр, гал сөнөөгч машин, аварга загас, хөл бөмбөг, баатруудын зурагтай охидын хувцас бас бий. Мөн Диснейн коллекц болох ‘Үзэсгэлэн гоо ба араатан’ коллекцоо хүчирхэг, ухаалаг охидод зориулан гаргасан. Энэ бол бидний хувьд тун чухал.

Гэхдээ миний дүүгийн зөв. Бид хүн бүрийн сэтгэлд нийцсэн илүү олон сонголттой болохоор улам сайн ажиллах болно. Би дизайнеруудтайгаа ярилцаад, илүү хөөрхөн хувцас гаргахаар болсон. Чамд лав таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мөн сүүлийн коллекцоос надад хамгийн их таалагдсан хэдэн цамцаа чамд илгээх болно. Тэд нарыг үзэж байгаад ямар санагдсанаа заавал хэлээрэй. Манай үйлчлүүлэгчдийн санаа бодол бидэнд хамгийн чухал байдаг. Тэдгээр саналууд нь бидэнд улирал бүрд илүү сайн бүтээгдэхүүн гаргахад тусладаг.

Чамд дахин баярлалаа

Жеф

Gap брэндийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал

Энэ бол жинхэнэ харилцагчаа хүндэтгэсэн үйлчилгээ.

Кирваны илгээсэн зурваст удирдагч бүрийн суралцвал зохих хэдэн зүйл бий.ТУХАЙЛБАЛ:

  • Үйлчлүүлэгчийн гомдлыг бэлэг хэмээн үзэх. Учир нь тэд үнэтэй санал хүсэлт итгээж, тэр нь таны сайжрах боломж болдог.
  • Үнэтэй санал хэлсний хариуд үнэгүй бүтээгдэхүүн илгээсэн. Энэ нь тухайн хэрэглэгчид өндөр сэтгэгдэл төрүүлж сэтгэлд нь мөнхөд үлдэж чадна.
  • Эсэргүүцэгч талыг сайшааж бас хүлээн зөвшөөрсөн (Орчин үед ингэж чаддаг хүмүүс ховор болжээ)

Гүйцэтгэх захирал оновчтой хариу илгээсэн. Гэхдээ бусдаас түүнийг улам ялгаруулсан зүйл бол:

Гүйцэтгэх захирал таван настай хүүхдийн зөвлөгөөг хүлээн авсан.

100,000 гаруй ажилтантай хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх компани таван настай охины санааг хүлээн зөвшөөрч, брэндийн гол алдаагаа илрүүлсэн.

Энэ бол олон хүний хийж чадах үйлдэл биш.

Заримдаа та төсөөлж байгаагүй хүнээс хамгийн үнэтэй зөвлөгөөг авдаг (дадлагын оюутан, цэвэрлэгч).

Та Кирваны захианаас нэг зүйлийг авч үлдэх хэрэгтэй:

Сайн санаа хэнээс ч гарч болно.

Тэд хэдэн настай ч байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45