Та ямар цалин хүсэж байна?
2017, 5 сарын 30. 1:400

Энэ асуултад хариулах хэрэггүй. Ийм зүйл тохиолдож болох жишээг хүргэе.

Ярилцлага авагч таны хүсч буй цалингийн талаар асуувал ийнхүү хариулна: "Энэ асуултад одоогоор хариулахгүй байя" эсвэл иймэрхүү утгатай хариулт өгөхийг хичээгээрэй.

Тэд таны бодож буй тоог олохын тулд энэ асуултыг олон янзаар тавина. Хариулт хэлэх нь буруу. Аль болох хариулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэлэлцээрийн үндсэн дүрэм ёсоор ажил олгогчийн амнаас тэдгээр тоонууд гарах учиртай. Ажил горилогчоос лав биш шүү.

Эхлэл хэсэг рүүгээ буцаад явцгаая. Одоогоор авахыг хүсч буй цалингийн хэмжээгээ одоогоор хэлмээргүй байна гэхэд “Бид анкет дээр бичих хэрэгтэй. Энэ бол ажлын энгийн нэгэн явц” хэмээн тулган шаарддаг.

Шинээр ажилд орж буй залуус энэ урхинд тэр даруй орж, таагүй мэдрэмжид автах тул шууд цалингийн хэмжээг хэлдэг. Хэн ч ажлын энгийн нэгэн явцтай маргахыг хүсэхгүй. Харин танд л гэж хэлэхэд иймэрхүү стандарт явц гэж байхгүй. Иймд өөрт итгэлтэй байж, тэвдэх хэрэггүй. Ингэснээр та хямд биш бас үнэтэй биш харин ‘мэргэжлийн’ байж чадна.

Та ингэж хариулбал зохино: "Би танай стандарт явцыг ойлгож байна. Гэхдээ танай байгууллагын хэдэн ажилтантай ярилцсаны дараагаар хэлсэн нь дээр гэж бодож байна." Учир нь та ч бас тус байгууллагыг өөрт тохирох эсэхийг мэдэж, ажиллах орчин нөхцөл, гүйцэтгэх ажил үүргээ танин мэдэх эрхтэй.

Ингэмэгц: “За ойлголоо. Гэхдээ таны хүсч буй хамгийн бага хэмжээ эсвэл таны одоогийн цалин хэд вэ?” гэж асууж болно.

Үүгээр таны авахыг хүсэж буй цалинг ямар их мэдэхийг хүсч байгааг ойлгох боловч хүчтэй байж, цалингийн хэмжээг хэлж болохгүй.

Яг энэ үед таныг таатай инээмсэглэхийг санал болгож байна. Яриаг итгэлтэй үргэжлүүлэн: "Миний цалинг мэдэхийг хүсэж буй шалтгааныг ойлгож байна. Гэхдээ миний авч байсан цалин одоогийн яриатай хамаагүй байх аа. Энэ байгууллагад хийх ажил бол миний өмнөх ажлаас өөр. Танд түрүүн хэлсэнчлэн цалингийн талаар бодохын өмнө танай компаниас тавих шаардлага болон байгууллагын талаар олон зүйлсийг мэдмээр байна."

Үүнээс харвал та тайван, өөртөө итгэлтэй байж, сөргөлдөхгүй байх хэрэгтэй.Өгүүлбэрийг тун зөөлөн аясаар эхэлнэ. ‘Би ойлголоо, Би бас тэгж бодож байна’ гэх мэтээр. Ингэснээр тухайн яриаг бүрэн анхаарч, сонсож буйгаа илтгэнэ. Дараа нь өөрийн санааг илэрхийлнэ (илүү ихийг хүсч буйгаа илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ сонсмогцоо шууд тоогоо хэлж болохгүй. Дахиад илүү ихийг мэдмээр байна гэж хэлэх хэрэгтэй).

Ингээд ярианыг сэдвийг өөрчилж, тэднээс юу санал болгохыг нь асууж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35