Царай төрх, үнэр, алхаагаар зан араншинг тодорхойлж байна
2017, 5 сарын 25. 3:240

Анхны сэтгэгдлийг арилгах хэцүү. Учир нь тархины танин мэдэх судлууд тогтсон бодлыг өөрчлөх дургүй. Гэхдээ шинжлэх ухааны шинээр санал болгож буй санаагаар бол анх төрсөн бодлууд нь яагаад ч юм үнэн байдаг болохоор толгойноос амархан гардаггүй аж.

Сэтгэл зүйн талаарх судалгаагаар хүний зан байдалтай холбоотой жигтэй зүйлсийг илрүүлсэн нь: Хүмүүс хөгшрөх тусам зан араншин нь сайхан болдог, өөдрөг сэтгэлгээтэй бол урт насална мөн танихгүй хүний зан араншинг өчүүхэн зүйлээс дүгнэдэг.

Та өнөөдөр нерв шиг үнэртэж байна уу?

Судалгаагаар илрүүлсэн хамгийн жигтэй зүйл бол хүний цамцыг үнэртэй төдийд л эзнийх нь зан байдлыг мэддэг байна. Ууртай, зожиг, ганцаардсан, цөхөрсөн, нээлттэй, хүлцэнгүй, хүчирхэг гэх мэтээр.

Хувцас үнэрлэж зан байдлыг тодорхойлсон нь тухайн хүний бичлэгийг үзэж тодорхойлсон шиг адил үр дүнтэй байх аж.

Алхаж байгаа нь таалагдлаа

Үнэрлээд зан араншинг нь мэдэж чадахгүй бол өрөөгөөр алхаж явааг нь хараарай. Их Британичуудын хийсэн судалгаагаар алхаж буй байдлаар нь тухайн хүний зан араншинг мэдэж болно.

Алхах хэв маяг нь ажил хийж гүйцэтгэх хэв маягтай төстэй байдаг. Үүнээс гадна бидний төрөлх зан араншингийн талаарх мэдээллийг өгдөг. Мөн хүмүүс голдуу өөртэйгээ төстэй хүнтэй харилцах дуртай байдгийг судалгаагаар тогтоожээ.

Хол нүд хорвоод юу хүүрнэнэ вэ?

Үнэр дарагч цацаад сандал дээр суусан ч гэсэн өөрийн зан араншингийн талаарх мэдээллийг цацсаар байдаг. Шинэхэн судалгаагаар бидний царайг ганц харах төдийд л асар их мэдээлэл авдаг болохыг өгүүлжээ.

Тэр дундаа романтик харилцаа тогтоох бол ямар хүмүүстэй болзох бол? Ингээд судалгаанд оролцогсдод танихгүй хүмүүсийн нүүрний хэлбэрийг харуулжээ. Том хамар, өргөн шанаа, жижиг нүдтэй залуус түр зуурын харилцааг илүүд үздэг гэсэн дохиог илгээдэг. Мөн л том уруул, өргөн нүдтэй эмэгтэйчүүд богино настай харилцааг илүүд үздэг гэсэн дохио илгээх аж.

Тэгэхээр том нүдтэй болохыг хүсдэг давхраагүй бүсгүйчүүдэд таагүй мэдээ болжээ.

Бидний царайны хүүрнэх түүх үүгээр дуусахгүй. Бидний ямар зан араншинтай хүн болохыг бусдад хэлнэ. Өмнөх судалгаануудаар хүний царай төрхнөөс зан байдал, эрүүл мэндийн талаар мэдэж болдог гэдгийг нотолсон.

Тэгэхээр дээрх гурван судалгааг харвал анхны сэтгэгдэл зүгээр төрөөд дуусдаггүй аж. Анхны сэтгэл арилж өгдөггүй. Хэрэв үнэртэх, нүдний байрлалыг харах, өрөөгөөр зөрөөд өнгөрөх төдийд л мэдээлэл олж авдаг бол хүмүүс анхны шүүмждээ үнэнч байдагт гайхах зүйлгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04