Ажил тань хэтэрхий гологдож буйг илтгэх 7 шинж
2017, 5 сарын 17. 2:350

Хэн ч чадвараа хэрэглэхгүй үлдээх эсвэл оюун ухаанаа дэмий үрэх дургүй. Гэхдээ л амьдрал дээр ийм асуудал бишгүй тохиолддог. Бакалаврын дипломтай залуучуудын 35% нь ‘тэдний анхны ажилд дээд боловсролын эрдмийн зэрэг хэрэггүй байсан’ хэмээн судалгаагаар хариулжээ.

Мэдээжийн хэрэг дээд боловсролын дипломтай боллоо гээд дипломгүй хүнээс ухаантай болохгүй. Хэн ч хийж буй ажилдаа хэтийдсэн ухаантай, хэтэрхий өндөр чадвартай эсвэл буруу албан тушаал, салбар эсвэл байгууллагад гацсан байж болно.

Ингээд ойрын хугацаанд илүү сорилт бүхий ажлын байр луу нүүх хэрэгтэйг илтгэх таван шинж бол:

1. Та уйдсан

Байнга уйдах нь та тухайн ажлыг хийхэд хэтэрхий ухаантай буюу тус ажил танд гологдож буйг илтгэдэг. Хэрэв та уйдсанаас болж сахар, каффейнаар л сэргэдэг бол буруу албандаа байгаа бололтой. Учир нь уйдсанаар та ажил хийхгүй байгаа юм биш. Магадгүй та бусдын ажилд тогтмол тусалж, өмнөөс нь зарим ажил хийх маягаар уйдаагаа гаргаж, тархиа сэргээдэг байж болно.

2. Та хичээх шаардлагагүй байдаг

Таны хийх ажлууд бусад хүмүүсийг зовоодог шиг таныг зовоодоггүй. Мэдээж зарим ажлыг хийхдээ бусдаас чадварлаг, дунджаас дээгүүр байх сайхан ч гэсэн хүн бүрийг цаг үргэж гүйцэтгэлээр давдаг бол өөрийгөө хэтэрхий чадвартай гэж үзэж болно.

Хэрэв даалгасан ажлыг дуусгаж, дахин ажил авсаар байдаг бол хийж буй ажилдаа хэтийдсэн ухаантай болохын шинж юм. Энэ мэтээр өөрийн үүргийг маш сайн гүйцэтгэдэг бол тушаал дэвшиж, өндөр хариуцлага, утга учиртай ажил дааж авах цаг нь болжээ.

3. Хамтран ажиллагч нар нэг газраа гацсан

Хэрэв хамтран ажиллагч нар ярвигтай санааг тайлбарлах тал дээр таныг гүйцэж чадахгүй эсвэл ажлыг хийх ёстой байснаар нь хийж чадахгүй бол тэд нар оюун ухааны хувьд таныг сорьж чаддаггүй. Хэдий тэд нөхөрсөг, хөдөлмөрч боловч таныг урагш түлхэж чадахгүй. Та өөрөөс доод түвшний хүмүүстэй тоглож өөрийгөө хөгжүүлнэ гэж байхгүй.

4. Та юу ч сурсангүй

Та компанидаа дургүй эсвэл дуртайгаас үл хамааран ажил бол суралцах боломж болдог. Хэрэв хийж буй ажлаас суралцах зүйл байхгүй гэж үзсэн бол өөр байгууллага эсвэл өөр албанд томилогдох хэрэгтэй.

5. Дарга нь алсын хараагүй

Алсын хараагүй эсвэл яаж ч алсын хараатай болох ёстойг мэдэхгүй хүний дор ажиллаад хөгжинө гэж байхгүй. Таны дарга үлгэр дууриал авч, суралцаж, шинэ санаа гаргадаг хүн байх хэрэгтэй. Хэрэв таны дарга хэлтсээ хэрхэн өргөжүүлэх эсвэл карьераа цааш хөгжүүлэх талаар төлөвлөгөөгүй бол танд санал болгох зүйлгүй гэдэг дохио.

6. Та ярьдаггүй

Та уулзалтын үеэр яриад байх дургүй. Учир нь бусдад бүхнийг мэдэгч эсвэл анхаарлын төвд орохыг хүсэгч мэтээр харагдахыг хүсдэггүй.

7. Бараг та даргаа удирдаад байна.

Бид бүгд алдаа гаргадаг боловч тогтмол шахуу даргынхаа ажлаас алдаа олох юм уу, ажлаа сайжруулах боломж олдог бол та одоогийн байр сууринд ахадсан ухаантай хүн аж.

Хэрэв даргаа харах бүрдээ би энэ ажлыг хийж чадна даа гэж боддог бол тушаал дэвших болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02