Үйлчлүүлэгчийг эрхэмлэхээс өмнө ажилтнаа эрхэмлэх үү?
2017, 5 сарын 8. 2:360

Тэгэхээр бидэнд сургасан 'үйлчлүүлэгч нэгт' гэдэгтэй зөрчилдөж байна. Гэхдээ үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтнуудаа тэргүүнд тавина гэж тайлбарлавал илүү логиктой болох юм. Тэгэхээр бодит байдал дээр 'ажилтан аз жаргалтай байвал үйлчлүүлэгч аз жаргалтай' болох аж.

Өөрөөр хэлбэл ажилтныг үнэт зүйлээ болгож, сэтгэл ханамжтай ажлын байр бүтээх асуудал дэлхийн эдийн засагт чухалд тооцогдох болжээ. Шуудхан хэлбэл 'ажиллах хүч бол таны хөрөнгө, үнэт зүйлийг бүтээгч' юм.

Таны хамгийн үнэтэй хөрөнгө бол ажиллах хүчин

Бүх байгууллага нэгэн ижил түүхий эд хэрэглэх боломжтой. Тэд танай байгууллага шиг менежментийн систем, технологитой. Энэ тохиолдолд ажиллах хүчний сул үзүүлэлтээс болж өрсөлдөгчдийн дор ордог.

Ажиллагсдын ажлаас гарах үзүүлэлтээс болж байгууллагад ажилд авах, ажилтан дадлагажуулах, захиргааны зардал гаргадаг. Нэмж хэлэхэд дийлэнх компанийн хөрөнгө биет бус капитал болох ажлын туршлага, ур чадвараас бүрддэг. Хэрэв ажиллах хүчний оронд техник хэрэгслээ алдвал ажиллах хүч алдсанаас илүү богино хугацаанд бизнестээ эргэн ирдэг болохыг олон судалгаагаар харуулсан байдаг.

Одоо бол ажиллагсдыг дарааллын урд оруулж, менежментийн зүгээс анхаарснаар тэднийг хамгийн өндөр үзүүлэлт гаргахад нөлөөлдөг болохыг ойлгож эхэлсэн байх. Үнэндээ бол сайн менежментийн үйлчилгээ хүртэж чаддаггүй ажиллагсдаас сайн харилцагчийн үйлчилгээ хүлээнэ гэдэг нэг л авцалдаагүй байгаа биз?

Зардал ба ажиллах хүч

Өнөөг хүртэл бүтээгдэхүүн, брэнд, үйлчлүүлэгч бол таны ашиг, орлогын эх сурвалж харин ажиллагчид бол зардал хэмээн бодсон байх. Ажилтан бол зардал гэх ойлголтоос болж зөнгөөрөөө тус зардлыг танах гэж эрэлхийлдэг болно.

Хэрэв танай ажилтан өвдвөл таныг эргэхээр очно гэдэгт итгэлтэй байх болов уу? Хэрэв тэд гүнзгий гашуудал эсвэл асар их баяр хөөр мэдэрвэл та анхаарч үзэх болов уу? Та тэднийг хувь хүн гэдгээр нь үнэлдэг үү? Тэд ахлах менежер нь хүндэлж бас хамгаална гэдэгт бүрэн итгэдэг үү?

Энэ бүгдийг бодтол нас, хүйс, цалин, урамшуулалтай холбоотой зүйлс таныг хамгийн ихээр чилээж байна уу? Хэрэв тийм бол одооноос эхэлж ажлын үзүүлэлт, зан байдал, хандлага, үнэнч зан зэргээс илүү хувь хүн гэсэн үүднээс бодох хэрэгтэй байна.

Үнэ цэнийг бүтээх нь

Сайшаал, дэмжлэг, анхаарал хүртэж чадсан ажилтан ажлаа хамгийн сайнаар хийхийг хүсдэг. Иймд үйлчлүүлэгчээс урьтаж ажилтнаа бодох нь компанийн ёс суртахуун болж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлж, зарлагыг бууруулж, орлогыг ихэсгэдэг.

Нэгтгэж үзвэл: ажлын сэтгэл ханамжгүйгээр үйлчлүүлэгчид багахан ч сэтгэл ханамж өгч чадахгүйн дээр бизнес өсөхгүй. Иймд ажиллагсдын одоогийн статусыг дахин хэмжих цаг ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01