Би ажлаас гарлаа. Тэд ямар шинж тэмдэг үзүүлдэг бол?
2017, 5 сарын 1. 3:060

Ажлаа орхихоор шийдсэн хүмүүс ямар үйлдэл үзүүлдэг бол? Тогтмол эмнэлэгт үзүүлэх чөлөө авч, ажилдаа хослол өмсөж ирэх нь ихэсдэг гэж үү? Ямартаа ч карьераа өөр байгууллагад үргэлжлүүлэхээр шийдсэн хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг талаарх судалгааг сонирхоё.

Utah University-ийн дагалдан профессор Тим Гарднер сайн дураар ажлаас халагдах гэж буй ажилтнууд хэдэн сарын өмнөөс эхлэн ижил шинж тэмдэг үзүүлдэг болохыг тогтоожээ.

Урьдчилан хэлбэл: Ажлын хаалгыг бүрэн хаахын өмнө зан араншин, биеэ авч явж буй байдалд ямар нэгэн өөрчлөлтөд ордоггүй байна.

Тэгэхээр юу бол? Ажлаас гарах гэж буй мөн ажлаа байнга сольдог хүний нийтлэг 10 шинжийг доор жагсаая. Гэхдээ энэ хүмүүс ажлаас гарах шийдвэрийг хараахан гаргаагүй буюу 'манантсан үе' юм.

Хэрэв танай шилдэг ажилтнуудад ийм шинж илэрсэн бол хэтэрхий оройтохоос нь өмнө түүний эргэлзээг тайлж, авч үлдэх боломж танд байна:

  • §Өөрийн бодлыг илэрхийлэх нь багасаж, нам гүм болдог
  • §Уулзалтын үеэр дуу нь сонсогдохгүй мөн биелэл болохоор бүтээлч санал гаргахгүй
  • §Урт хугацааны төсөлд оролцохоос цааргална
  • §Тушаал ахих боломжийг төдийлөн сонирхохгүй
  • §Даргын санаанд нийцэх гэж хичээхгүй мөн дараагийн хэлэлцүүлэгт орох ажлын үзүүлэлтэд төдийлөн санаа зовинохгүй
  • §Дарга болон менежментийн багийн гишүүдтэй яриа өрнүүлэхээс зайлсхийх
  • §Шинэ ажлын явцад санал хэлэхээ болих
  • § Үүрэгт ажлын хэмжээнд арай гэж хүрэх эсвэл хүрч чадахгүй байх
  • §Дадлага олгох болон хөгжүүлэх хөтөлбөрүүдийг сонирхохгүй байх
  • §Ажлын бүтээмж нь буурна. Хэдий мэдсэн ч төдийлөн анхаарахгүй байх

Мэдээж дээрх шинжийн нэг эсвэл хоёр нь таарч байсан ч ажлаа орхих санаагүй байж болно. Гэвч тухайн үзүүлтнийг онцгойлон анхаарахад буруудахгүй.

Харин энэ шинж тэмдэг олноор илэрсэн ажилтны шийдвэр улам баттай болж буйн илэрхийлэл юм.

Тус судалгааны багийн үзэж буйгаар ажил олгогчдын ярьдаг шинж тэмдэг дээрх жагсаалтын урд орохоор чухал биш аж. Эдгээрээс дурдвал:

  • §Эмнэлэгт үзүүлэх шалтгаанаар олон удаа чөлөө авах
  • §Ажил дээр хослол өмсөх нь ихсэх
  • §Ажлаас хоцрох
  • §Хариу имэйл илгээх, буцааж залгах нь багасах
  • §Өвчтэй гэх шалтгаанаар ажилд ирэхгүй байх нь олширох
  • §Ажлаас эрт тарах
  • §Амралтын цаг нь ихсэх

Гарднерийн судалгааны багийн дүгнэлтээр ажлаа солих гэж буй ажилтанд эдгээр шинж төдийлөн их илэрдэггүй тул тэргүүний шалтгаанд оруулахад учир дутагдалтай аж. Гэхдээ авч үзэхэд буруудахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53