Шаардлага өндөртэй даргыг яах вэ?
2017, 4 сарын 28. 6:010

Би хашгирдаггүй, удаан чалчдаггүй, хараалын үг хэлдэггүй, уурлаад байдаггүй, асуудал үүссэн үед өрөөндөө дуудаж зэмлээд байдаггүй. Гэхдээ би өөрийгөө байнга л юм шаардаж байдаг дарга гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Та ч бас ийм хүний төлөө ажилладаг байх. Заримдаа галзууруулах шахдаг хүн. Энэ зуршлууд танил байна уу?

  • Цаг үргэлж имэйлрүү файл илгээх
  • Таны ширээн дээр дуусаагүй бичиг цаасны ажлууд. Түүний дээр яаралтай гэсэн бичгийн ажил.
  • Ажил тарахаас 30 минутын өмнө 'үүнийг хийнэ шүү'
  • Хаалгаар орж ирсэн даруйд асуулт асууна
  • Ажлаа яг цав бас сайн хийхийг шаардах
  • Цаг яс баримтлахыг шаардах
  • Үйлчлүүлэгчийг хүлээлтийг давж, үйлчлүүлэгчид амласан хугацаандаа амжихыг шаардах

Тэгэхээр иймэрхүү дарга, менежер, багийн даргатай харьцах миний зөвлөмж бол:

Имэйлийн хариуг хэдэн цагийн дараа өгөхөд болно гэж бод.

Дарга тань шөнө имэйл илгээж байгаа нь таныг шууд хариу илгээнэ гэж бодсондоо биш юм. Тухайн үед тэрхүү асуудлыг бодож байгаад мартахаас өмнө тэмдэглэж, сануулж байгаа тул тань руу имэйл илгээсэн. Ингээд дараа цэгцэлж байгаад хариу хүссэн жинхэнэ имэйл явуулдаг дарга нар бий. Энэ бол түүний үр дүнтэй ажиллах арга барил.

Хэрэв таниас "2 цагт хариу илгээнэ үү" гэж онцлоогүй л бол 'ажлын цагаар хариуг нь явуулж болно' гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв үүнд эргэлзэж байвал хариу өгөх тогтсон цагтай болж болно.

Ажлын бус цагаар ажиллах хил хязгаартай байх

Хэрэв таныг ажлын бус цагаар зурвас, дуудлага, имэйлд хариу өгөхийг хүсвэл танд ч бас ажлын бус цагаар зохицуулах хувийн амьдралын үүрэг хариуцлага гэж байгаа тул ажлаа ажлын цагаар хийх талаар тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ 8.00 эсвэл 10.00 цагуудад яаралтай зурвасуудыг шалгаж, хариу өгөхөөр тохирох хэрэгтэй. Гол нь бусад зурвасаас ялгахын тулд 'яаралтай' гэсэн тэмдэглэгээ хэрэгтэй.

Төслийн материалаар бөмбөгдөхийн өмнө яаралтайг нь ялгах

Дарга тань нэг төсөлд хэр их хугацаа зарцуулдаг болохыг мэдэхгүй байх. Эсвэл хичнээн төсөл ажил даалгасан гэдгээ мэдэхгүй байж магад. Тэд голдуу төсөл ажлын жагсаалт гаргаад, дуусгавал зохих өдөр цагийг хэлдэг. Тэгэхээр аль төслийг нэн түрүүнд хийж, алийг нь хойшлуулж болохыг асуух хэрэгтэй.

Оройтож өгсөн ажлыг хоёр талын байр сууринаас авч үзэх

Харилцан хүндэтгэл бүхий харилцаанд 'өгөө-аваа' байх учиртай. Хэрэв ажлын цагаар хувийн чанартай дуудлага хийж, онлайнаар төлбөрөө төлж, Даваа гарагийн өглөө ажлынхантайгаа амралтынхаа талаар хагас цаг чалчиж, ажил дээр байхдаа гэр бүлийн асуудлаа зохицуулж байхыг дарга тань харсан бол хэдэн минут илүү ажил хийхэд эсвэл түүний санаанд гэнэт орсон асуултад хариулахад тээршээх хэрэггүй.

Хэрэв яаралтай ажилтай бол шууд хэлэх хэрэгтэй. Ер нь бол даргынхаа ажлын цаг өндөрлөхийн алдад өгсөн ажил, асуултад дургүйцэхийн өмнө бодох хэрэгтэй. Магадгүй таныг албан ажлаа биш хувийн ажлаа хийж байсан өдөр тухайн ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байсан байж болно.

Ямартаа ч хоёр тал хоёул уян хатан байх хэрэгтэй.

Хариуцлагатай байх

Даргыг нөгөө л нэг үг үсгийн алдаа, ажлаа яг цав хийх, сайн хийх зэргийг дахин давтуулахыг хүсэхгүй байвал хэлдэг зүйлсийг нь сураад авахад болох хэрэг. Гагцхүү та л энэ бүхнийг дуусгаж чадна. Эс тэгвэл дарга та хоёрын дунд нөгөө л нэг хэдэн асуудал цаг үргэлж давтагдаж, нэгнээ унтууцуулж, стрессдүүлэх болно. Таныг дуусгах хүртэл шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01