Резумегийн үндсэн таван элемент
2017, 4 сарын 24. 7:070

Ажилд орох явц ярвигтай. Бичгийн чадвараа гайхуулсан cover letter, харилцааны ур чадвараа гайхуулсан ажлын ярилцлага. Ажлын байранд газардахын өмнө заавал хэдэн сорилтыг давна. Ажил хайх явцын үндсэн элемент бол резуме. Нэг ажлын байранд хэдэн арваас хэдэн зуун резуме ирнэ.

Хэрэв өөрийн резумег онцгой байлгахыг хүсвэл дагах дүрэм бий. Зөв дагавал ажил горилогчийн нүдэнд онцгойрч үзэгдэхээс гадна мэргэжилтний хувьд хэн гэдгийг харуулах боломжтой.

1) Тун энгийн

Резумед байх ёстой хамгийн чухал элемент бол уншихад амархан байх. Тэдэнд ирсэн резуме нэг бүртэй нарийн танилцах цаг байхгүй. Нэг резумед дунджаар 5-7 секунд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр уншиж буй хүндээ хамгийн чухал мэдээллээ ганц хараад л өгөх байдлаар зохион байгуулаарай. Иймд ерөнхийд нь харахад тун цэвэрхэн, цэгцтэй, уншигдаж болохуйц үсгийн том фонт (10-12 pt) сонгоорой.

2) Холбогдол бүхий ажлын туршлага

Тус ажлын байртай холбогдох бүх ажлын туршлагыг резумед хавсаргах хэрэгтэй. Ингэхдээ өдөр тутмын ажлын үүргээс гадна гаргасан амжилт, чухал үр дүн, оруулсан хувь нэмрийн талаар бичих хэрэгтэй. Өмнөх ажлын туршлага, амжилт тань одоогийн ажилд ямар байдлаар холбогдож болохыг мөн багтаах хэрэгтэй.

3) Холбоо барих мэдээлэл

Тун энгийн мэт санагдах ч зөв газар байрлуулснаар шийдвэр гаргах явцад нааштай нөлөө үзүүлдэг. Резумегийн дээд хэсэгт холбоо барих мэдээллийг байрлуулна. Тантай холбоо барьж болох хэд хэдэн арга болох утасны дугаар, имэйл хаягийг бичнэ. Мөн гэрийн хаяг болон вэб хуудсаа бичиж, таны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг олгож болно.

4) Холбогдох боловсрол

Дунд боловсролын онц дүнг бичих шаардлагагүй. Гэхдээ дунд сургуульдаа холбогдох мэдлэг, боловсрол авсан бол бичиж болно. Ингэхдээ суралцсан дугуйлан, курсыг үнэлгээний мэдээлэл болон суралцсан хичээлийн хамт оруулна. Холбогдох боловсролын мэдээлэл резумегийн доод хэсэгт байвал зохимжтой. Ингэхдээ ажлын туршлагын доод хэсэгт байрлана.

5) Ур чадварын жагсаалт

Тухайн ажлын байранд хэрэг болох чадварын жагсаалт зохионо. Тухайн салбарын төвөгтэй гэмээр програм дээр сайн ажилладаг уу? Эсвэл коктейлын үзүүлбэр үзүүлж чадах туршлагатай бартендер мөн үү? Тухайн ажлын байранд тохирох хүн гэдгийг тань нотлох ямар чадвар байна, түүнийг жагсааж бичээрэй. Энэ бол өрсөлдөөнөөс өрсөх шилдэг арга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47