Хожуу суралцсан карьерын 12 сургамж
2017, 4 сарын 19. 1:290

Бид бүгдэд нийтлэг нэг зүйл байдаг бол тэр нь бид бүгд алдаа гаргадаг байх. Бид өдийг хүрэхдээ олон алдаа гаргасан. Гэхдээ ухаалаг нэг нь алдаанаас аль болох суралцдаг байхад бусад нь дотроо тээж, шаналсаар байдаг.

Өөрийн болгож чадвал үр өгөөж өгдөг карьерын 12 зөвлөмж бол:

  • 1.Амьдрал богино. Амьдарсан шиг амьдар. Аз жаргалгүй амьдарсаар байтал дуусах өдөр ирдэг юм. Таныг үнэлдэггүй даргатай эсвэл хаашаа ч аваачихааргүй ажлаа дургүйлхэн хийсээр байвал өнөөдөр өөрчил. Та дараа нэг өдөр сэрээд, өөрчилж чадаагүйд харамсах албагүй.
  • 2.Хүмүүс хоорондын харилцаанд жижиг зүйл нь том болдог. Амжилтад хүрсэн хүмүүсийн танилын хүрээ нь талын чинээ. Танил нь заавал мундаг хүмүүс байдаггүй. Тэд маш олон хүнтэй энгийн харилцаа өрнүүлсэн шигээ байдаг. Тэр дундаа бизнес эрхэлдэг бол танил тал их хэрэгтэй. Жижиг зүйлд хэр их цаг, хүчин зүтгэл зарцуулна тэр хэмжээгээр томордог жамтай.
  • 3.Амжилт таны дотор бүрэлддэг. Том тэмүүлэлтэй, амжилтад хүрсэн хүмүүс ажлын бүхий л хүрээнд анхаарч чаддаг боловч эрүүл мэндийг уландаа гишгэдэг. Завгүй байдал, бүтээлч байдал, амжилт чухал боловч тэр их хурдыг гүйцэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Тиймд хангалттай тэжээл авч, дасгал хөдөлгөөн хийж, амрах хэрэгтэй.
  • 4.Таны нийгмийн амьдралд оролц. Хэрэв та фэйсбүүк, твиттер, инстаграмд байнга онлайн байж, имэйл, мессэжид хариу өгсөөр л байдаг бол олохоос илүү алдаж байдаг. Гадаад ертөнцтэй холбоо тогтоох гэдэг бодит амьдрал дахь хүмүүстэй ярилцаж, харилцаж, холбогдохыг хэлдэг.
  • 5.Таны хувьд дэлхий бол их сургууль. Үргэлжид суралцах хэрэгтэй. Ямар ч хүнээс сурч авах зүйл байдаг. Өдөр тутамд шинэ мэдлэг хуримтлуулах боломж байдаг. Иймд ард үлдэж, толгойгоо маажих хэрэггүй.
  • 6.Олон талын чадвартай хүнд боломж илүүтэй ирдэг. Хэрэв мэддэг зүйлээ л өнгөлөөд байвал шинэ зүйл сурахгүй. Өндөр амжилт гаргадаг эрхмүүд туйлын уян хатан, хөдөлгөөнтэй хүмүүс. Боломж бүрээс ямар нэгэн зүйлийг авахад бэлтгэ.
  • 7.Амжилт бол урт хугацааны үр дүн. Ганц шөнийн дотор амжилт гаргана гэдэг саяд ганц л тохиох боломж. Ихэнх хүмүүс гайхалтай карьерт хүрэхийн тулд хэдэн жил, хэдэн арван жилийг зарцуулдаг. Нууц нь гэвэл өдөр бүр шаргуу ажиллаж, жижиг амжилт бүр амьдралыг тань асар ихээр баяжуулна гэдгийн сана. Цаг хугацааны явцад өмнөх том амжилтыг товлосоор байх болно.
  • 8.Хамтдаа байх нь хамаагүй дээр. Хүмүүс ганцаар зүтгэхийг илүүд үздэг ч амжилт бол багийн тоглолт. Ганцаар амжилтад хүрнэ гэдэг таны л бодол дотор биелнэ. Санаа бүрийг амжилт болгоход багийн тоглолт шаардагдана.
  • 9.Таны зовинол таныг удирдана. Үйлдэл хийж, асуудал шийдэхэд зовинол, түгшүүр саад учруулна. Хэрэв тэгвэл эсвэл хамгийн муу үр дагаврыг бодсоор байвал тэр чинь асуудал болно. Санаа зовохын оронд асуудлаа шийд.
  • 10.Алдаа гээд аминд хүрэхгүй. Энэ бол амжилтад хүрэх энгийн нэг явц. Хүн алдаж дуусахгүй. Гагцхүү дараа нь илүү сайжрах боломж бий.
  • 11.Утгагүй зүйлсээс болж аз жаргалаа бүү бусниул. Хүмүүс утгагүй, жижиг зүйлсээс болж аз жаргалтай мөчөө бусниулдаг. Бидний аз жаргалтай байх сонголт үргэлж нээлттэй. Амьдрал бол сонголт. Түүн шиг аз жаргал бол сонголт.
  • 12.Амьдралын утга учир болбоос амьдралын бэлэг, амжилтын зорилгыг олох юм. Хэрэв ажил тань ямар нэгэн зорилго өгдөггүй бол хүсч буй жинхэнэ ажлаа ол. Тэгсэн цагт хором бүрээс баяр баясгаланг мэдэрнэ. Амьдралын зорилго бол бэлгээ олох. Харин амьдралын утга учирбол бэлгээ бусадтай хуваалцах. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04