Фэйсбүүкийн хүний нөөцийн албаны дарга: Урьдаас бэлдэж чадахгүй асуулт тавь
2017, 4 сарын 10. 2:230

Ярилцлагын өмнө гэрийн даалгавраа хийх хэрэгтэй.

Өгсөн бодлогын хариуг гаргаж, техникийн чадвараа гайхуулахын тулд урьдаас бэлдэх нь зүйн хэрэг. Мөн ямар зальтай асуулт тавьж болохыг ч таамаглаж болно. Түүнчлэн өөрийн тавих асуултыг бас мартаж болохгүй. Энэ бол бидний зөвлөдөг зүйл.

Гэхдээ фэйсбүүкийн хүний нөөцийн албаны дарга Тюдор Хавриллиукын хувьд бэлтгэлээр бүх зүйл төгсөхгүй аж. Учир нь таны мэдвэл зохих зүйл хязгааргүй олон. Фэйсбүүк шиг том компанид ажилд орохыг хүсвэл компанийн эрхэм зорилго, үнэт зүйлстэй бүрэн холбогдож чадна гэдгийг нотлох хэрэгтэй.

"Ажил горилогч урам зоригтой байж, дэлхий ертөнцийг холбох гэсэн зорилгыг үнэн сэтгэлээс хүсдэг байх хэрэгтэй. Манай компани үнэт зүйлсээ урьтал болгон ажилладаг бөгөөд бидний туйлын зорилго бол дэлхийн хүн бүрийг дуу хоолойтой болгох юм. Харин фэйсбүүкийн багийн гишүүн болохыг хүссэн хэн бүхэн үүнд чухал ач холбогдол өгдөг байх хэрэгтэй. Бид ярилцлагын үеэр техникийн болон мэргэжлийн байдлаас гадна эдгээр үнэт зүйлс амьдралд нь ямархуу орон зай эзэлдэг талаар асуудаг. Тиймээс бидний асуулт туйлын хувьсамтгай."

Тюдор Хавриллиукын зөвлөснөөр ярилцлагын үеэр дотор нуугдсан 'жинхэнэ би'-г харуулах хэрэгтэй аж.

Бид ярилцлагын өрөөнд орохдоо тун нээлттэй сэтгэхүйтэй байх тул хүмүүсийн жинхэнэ төрхтэй нь уулзалт хийхийг хүсдэг. Өөртөө чин үнэнчээр хандаж чаддаг хүнийг л бид эрэлхийлдэг. Тэд ярилцлагын үеэр ч тэр мөн бидэнтэй нэгдсэний дараагаар чин үнэнч хэвээр байдаг.

"Хүний нөөц, ярилцлага авагч нь тухайн ажил горилогч компанийн эрхэм зорилготой нийцтэй хүн мөн эсэхийг шийдэх хэрэгтэй" хэмээн Тюдор зөвлөдөг.

"Энэ нь өөрөө маш өргөн хүрээтэй учраас тороо шидээд л энэ үнэт зүйлстэй тохирч байна гэсэн олзтой болохгүй. Иймд бид маш олон хүнтэй ярилцлага хийж байсан туршлагатай хүмүүст ярилцлагыг даатгадаг. Тэд ярилцлагын явцад яг тохирох хүнийг олдог. Энэ бол таны урьдаас бэлдэж чадах зүйл хэрхэвч биш. Нээлттэй байж, сэтгэгдэл төрүүлнэ гэдэг бол хэрхэвч урьдаас сурдаг зүйл биш. Энэ бол таны өдөр тутмын амьдралдаа үнэт зүйл болгосон таны амьдрал"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57