Ажилчдын зориг хүрвэл юу асуух бол?
2017, 3 сарын 21. 3:050

Сайн менежер ихэнх цагаа ажилчдын аз жаргалтай байдлыг хангахад зарцуулдаг. Гэхдээ багийн гишүүдтэй хангалттай харилцааг өрнүүлж чадахгүйгээс тэднийг бүрэн таньж чаддаггүй. Тэдний хүсдэг зүйлийг мэдэхгүй бол хүссэн зүйлийг нь өгч чадахгүй.

Нэгэнт та бусдын бодлыг унших чадваргүйгээс хойш юу хүсдэг болохыг нь шууд асуусан нь дээр. Харамсалтай нь бодит байдал дээр шударга хариу өгөх зоригтой ажилтан ховор. Тэд санал бодлоо хэлэх нь гомдоллоод байгаа мэт харагдана гэж эмээдэг. Дараа нь таагүй үр дагавар үүснэ гэж айдаг.

Нэгэнт ажилтнуудын амнаас үг гарахгүйгээс хойш тэдний асуухаас айдаг зүйлсийг бид хэлье. Хамгийн тэргүүний гурван хүсэлт бол:

  • 1.Шударга төлбөр

Хийсэн хөдөлмөрийг нь үнэлж, тохирсон төлбөр төлөх зөв тэнцвэр олох хэцүү. Таны хувьд төсвөө хараад хангалттай төлбөр өгч байна гэж бодно. Гэвч тухайн ажилтны авч буй цалин нь гэр бүлээрээ амралтад явахад ч хүрэлцэхгүй тул хангалтгүй гэж үзнэ.

Энэ нөхцөлд цалингийн ил тод байдал хамгийн ихээр үгүйлэгдэнэ. Тэдэнд зөв үнэлгээтэй цалин өгч буйгаа нотлохын тулд цалинтай холбоотой тооцооллыг ил тод болгох хэрэгтэй. Цалингийн задаргааг нарийвчлан тайлбарлах албагүй боловч ямар үндэслэлээр тус хэмжээний цалин олгодог болохыг ойлгуулах хэрэгтэй.

2.Сүүлийн үеийн технологи

Вэб хөгжүүлэгчээс эхлээд дэлгүүрийн худалдагч нар технологийн туслалцаагүйгээр ажлаа хийж барахгүй. Харамсалтай нь хурдтай, хүчтэй, цаг хэмнэсэн сүүлийн үеийн технологийн өртөг өндөр тул цаг тухайд нь худалдан авдаг албан газар ховор. Үүний дүнд гурван ажилтан тутмын нэг нь ажлын газрын техник хэрэгсэл гэрт нь байдгаас хоцрогдсон гэдэгтэй санал нийлдэг.

Шинэ технологиор ажлын өрөөг тохижуулж чадахгүй бол байгаа системээ тогтмол шинэчилж (update хийх), сүүлийн үеийн програм хангамжаар хангаж байгаарай.

3. Үргэлжлүүлэн сурах боломж

Мэргэжлийн ур чадвар, оюуны чадавхиа сайжруулах нь тэдний карьерт чухал хэрэгцээтэй гэдэгт тэд санал нийлдэг. Хийх тусам гарт орно, хийх тусам суралцана гэдэг боловч үүнээс илүүг хүсэхэд буруудах зүйлгүй.

Суралцах хөнгөлөлт олгож болно. Эсвэл долоо хоногт нэг удаа ажлын хэдэн цагийг онлайн хичээлд зарцуулж болно. Ажилчдыг сургах олон арга бий. Тэр дундаас өөрийн байгууллагад тохирох нэгийг сонгоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00